Ц.Цогтбаатар 21 насандаа тивийн аварга боллоо

Д.Тулга / Спорт

Арабын Нэгдсэн Эмират улсын Фужайра хотноо жүдо бөхийн 24 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Манай улсаас Ази, Номхон далайн бүс нутгийн аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 9, эмэгтэй 8 тамирчин оролцож байгаа юм. Тэмцээний эхний 2 өдрийн байдлаар Монголын жүдочид 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, гаргасан амжилтаараа 39 орны тамирчдыг тэргүүлж байна.

Өчигдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд 2016 оны Азийн аваргын хүрэл медальт, 2018 оны Их дуулгын аварга Ц.Цогтбаатар өрсөлдөгчөө цэвэр ялж, аваргын алтан медалийн эзэн боллоо. Өдгөө 21 настай тэрбээр өнгөрсөн оны дэлхийн аварга, БНСУ-ын тамирчин Ан Чан Римийг ялж, өөрийн амжилтын намтараа баяжуулсан юм. Ингээд түүний аваргын алтан медаль хүртэж буй торгон агшиний бичлэгийг хүргэж байна.


Сэтгэгдэл

иргэн [202.9.42.246] 2019-05-02 01:12:05

ази номхон далайн бүсийн тэмцээн арабд болдог нь ямар учиртай юм

зочин [66.181.166.196] 2019-04-26 01:45:35

Овоо хэдэн медаль авчихсан чинь энэ тэмцээний нэр томроод л явчихсан, уг нь зүгээр л нэг ази номхон далайн бүсийн тэмцээн байсан чинь ААШТ болоод явчихсан, дахиад хэдэн медаль авсан бол ДАШТ ч болж болох байлаа гэж

Эрик [66.181.161.116] 2019-04-24 15:23:04

23 нас хүрчихсэн шүү дээ

Зочин [66.181.161.116] 2019-04-24 15:22:18

23 нас хүрчихсэн шүү

Зочин [66.181.170.66] 2019-04-24 03:41:23

сайн байна. биеэ барилгүй чөлөөтэй сайн ажиллаж сайхан байрлдлаа. Ер нь бол бяртай байна. бяраар илүү байлаа. бас техник ч тутах юм алга. хойшдоо наад со залуугаа хусаад байхаар юм байна. сайхан бэргэлгүй бас бааварлахгүй ингээд барилдаад байвал олимпийн аврга ойрхон байна. амжилт хүсье.

зочин [66.181.178.50] 2019-04-23 13:50:40

Баяр хүргэе сайн хүү байна.

Зочин [202.126.89.86] 2019-04-23 07:56:15

Сайхан байна. Жүдогийн од болох ирээдүй бий.

Зочин [103.57.95.154] 2019-04-23 07:33:09

Яршиг цаашаа!! Хэнд хэрэгтэй юмб!!

Зочин [64.119.24.119] 2019-04-23 07:32:20

ази номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн шүү дээ.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.