Капитал банкнаас нөхөн төлбөр олгож эхэллээ

Д.Тулга / Эдийн засаг

Капитал банкны харилцах ба хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэлх сая төгрөгийн дүнтэй нөхөн төлбөрийг ХААН Банкаар дамжуулан олгохоор сонгосны дагуу Хадгаламжийн даатгалын корпораци болон ХААН Банк хамтран нөхөн төлбөр олгох бэлтгэл ажлыг хангаад байна.

· Улаанбаатар хотод 19 тооцооны төв

· Орон нутагт 16 аймгийн 32 тооцооны төвөөр тус тус олгоно.

Капитал банканд харилцах, хадгаламж эзэмшигч иргэдийн овог нэр, нөхөн төлбөрийн мөнгөн дүн бүхий баталгаажсан жагсаалтын дагуу бид мөнгийг ямар нэгэн шимтгэл, хураамжгүй олгох бөгөөд дараах бичиг баримттай Хавсралт 1, 2-тзаасан тооцооны төвүүдэд өөрийн биеэр хандаж, нөхөн төлбөрөө авна уу.

image

image

Харилцах, хадгаламж эзэмшигч иргэдийн хувьд иргэний үнэмлэх, эсхүл хүчинтэй хугацаатай гадаад паспорт (Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн иргэдийн хувьд Улсын бүртгэлийн тамгатай лавлагаа авчрах).

Гадаадад байгаа, эсхүл биечлэн ирэх боломжгүй харилцах, хадгаламж эзэмшигч бол бичгээр гаргасан итгэмжлэлтэйитгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан нөхөн төлбөрөө авч болно.

Гадаадын иргэн бол гадаад паспорт, эсхүл Монгол Улсад оршин суух үнэмлэх.

Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, мөн хуулийн этгээдийг төлөөлөгч иргэний хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаадын иргэн бол гадаад паспорт, эсхүл Монгол Улсад оршин суух үнэмлэх шаардлагатай. Дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах албан тушаалтанд эрх олгосон эрх бүхий этгээдийн итгэмжлэл, эсхүл тушаал, шийдвэр хэрэгтэй.

Капитал банканд тэтгэврийн үлдэгдэлтэй иргэд маргааш буюу 2019 оны 4-р сарын 19-ний өдрөөс эхлэн Хавсралт 1, 2-тзаасан ХААН Банкны тооцооны төвүүдэд хандан нөхөн төлбөр хэлбэрээр авна. Капитал банкаар дамжуулан тэтгэвэр авч байсан иргэдэд 5-р сарын тэтгэврийн мөнгийг ХААН Банкнаас хугацаанд нь хэвийн олгохоор холбогдох газруудтай хамтран ажиллаж байна. Банкнаас нэгдсэн журмаар тэтгэврийн данс нээн санхүүжилтийг авахаар ажиллаж байгаа тул тэтгэвэр авагчид манай тооцооны төвүүдэд урьдчилан хандах шаардлагагүй. Тэтгэвэр олгох ХААН Банкны салбар нэгжүүдийг 5-р сарын 1-ний өдрөөс өмнө олон нийтэд зарлах болно.

Капитал банканд хүүхдийн мөнгөний үлдэгдэлтэй иргэд маргааш буюу 2019 оны 4-р сарын 19-ний өдрөөс эхлэн нэр заасан ХААН Банкны тооцооны төвүүдэд хандан нөхөн төлбөр хэлбэрээр авна. Капитал банкаар олгож байсан хүүхдийн мөнгийг ХААН Банкнаас хугацаанд нь хэвийн олгохоор ажиллаж байна. 4-р сарын хүүхдийн мөнгөний санхүүжилт орж ирсэн даруйд бид мэдээлэх болно.

Нөхөн төлбөр авах иргэдийн нэр дээр үүсгэсэн түр дансанд мөнгө нь байршсан төдийгүй хуулийн дагуу нөхөн төлбөрийг гурван жилийн хугацаанд нэхэмжлэх эрхтэй болно. Тиймээс та бүхнийг хүлээцтэй хандаж, хамтран ажиллахыг хүсье. Өндөр настай болон эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг харгалзах хүнтэй үйлчлүүлэхийг зөвлөж байна.

Капитал банканд 20 сая төгрөгөөс дээш дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн хувьд 20 сая төгрөгийн нөхөн төлбөрийг Хаан Банкаар дамжуулан шууд хүлээн авна. Үлдсэн мөнгөн дүнг Капитал банкны эрх хүлээн авагчид хандан нэхэмжлэл гаргана гэлээ. Түүнчлэн иргэд та бүхэн дараах салбаруудаас нөхөн төлбөрийг авах боломжтой


Сэтгэгдэл

Зочин [66.181.187.37] 2019-04-23 09:49:13

ингэж хэзээ нэгэн цагт луйвардахыг нь \ луйварддагийг нь \ иэдсэнээс хойш , банкны хадгаламжаа татцагаая - иргэд ээ ... харж байна уу , миний мөнгийг нөхөн төлбөр ч гэх шиг ...

Зочин [64.119.17.7] 2019-04-27 12:26:33

харин тийм нөхөн төлбөр байхдаа яахав дээ хуцах юм. авах юм аа л авч байна

зочин [66.181.161.22] 2019-04-23 08:48:03

ман ынхан баахан мөнгө идчээл дандаа улсаар төлүүлнээ муу лалрууд

ман лалрууд [202.9.43.193] 2019-04-23 09:29:47

лалрын амьтас нэг л өдөр үйлээ эдэлнэ дээ

Зочин [202.9.43.193] 2019-04-23 08:37:59

НӨХӨН ТӨЛБӨР Ч ЧИХ ШИГ , ХҮН ХАДГАЛУУЛСАН ӨӨРИЙНХӨӨ МӨНГИЙГ АВЧ БАЙНА , КАПИТАЛЫН ЛУЙВАРЧИД АА УНДАРМАА ЛУЙВАРЧААН ЗАЙЛААРАЙ

Зочин [202.5.194.26] 2019-04-23 09:45:57

ТИЙМ ШҮҮ. ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ МӨНГИЙГ АВЧ БАЙГАА ХЭРЭГ

Иргэн [202.126.89.118] 2019-04-23 08:29:27

Юу вэ яахаараа нөхөн төлбөр болдог юм бэ авах ёстой мөнгө юм бишүү


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.