“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт Ховд аймгаас нийт 21808 хүүхэд хамрагдана

Д.Тулга / Орон нутаг

Монгол Улсын Засгийн газраас 2-12 хүртэлх насны хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлэх зорилгоор “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 2019 оноос эхлэн 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хөтөлбөрт Улсын хэмжээнд 725 мянга, Ховд аймгаас нийт 21808 хүүхэд хамрагдаж, тус бүр Эрүүл мэндийн даатгалаас олгох 60 мянган төгрөгөөр амны хөндийн эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээ авах ажээ. Ховд аймгийн эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эхний удаа 2019 онд 2-6 хүртэлх насны хүүхдүүдийг түлхүү хамруулахаар зорьж ажиллаж байгаа талаар салбарын мэргэжилтнүүд хэллээ. Мөн Хаш сондор шүдний эмнэлэг Жаргалант сумын Буянт, Жаргалан өрхийн эрүүл мэндийн төвд харьяалагддаг өрхийн хүүхдүүд болон Алтай, Буянт, Зэрэг, Мянгад, Цэцэг сумын хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлнэ гэлээ. Харин Сувдан шигтгээ шүдний эмнэлгээр Бугат, Баатархайрхан ӨЭМТ-үүдэд харьяалагддаг өрхийн хүүхдүүд, Булган, Дарви, Мөст, Үенч, Ховд, Чандмань сумын хүүхдүүд үйлчлүүлэх юм. Содон сондор эмнэлэгт Жаргалант сумын Рашаант ӨЭМТ-ийн харьяаллын болон Дөргөн, Дуут, Манхан, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн сумын хүүхдүүд амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авахаар хуваарилсан байна.


Сэтгэгдэл

Зочин [103.26.195.41] 2019-04-24 13:54:30

Ядаж ясан шүд нь ургасан хүүхдийн шүдийг үз л дээ. 6 доош насны сүүн шүд чинь угаасаа л унана ш дээ. хайран мөнгөөр шүдний эмнэлгүүдийг тэжээхээ болиочээ.

бааги [103.26.194.226] 2019-04-24 05:29:37

хийх гэж бга ажлыг нээ зургаөн наснаас доош шүдэлж дуустал н яах юм тийм биз дэ мөнгө идэх арга

MARSHIL;L;D;ERDENEBAT [95.211.211.182] 2019-04-23 15:54:27

MARSHIL;L;D;ERDENEBATIN;1;;SHIRXEG;SHYDIG;MONGOL;ULCIN;ERYYL;MENDIN;DAATGALD;1000000;DOLARAR;DAATGUULCAN;TUL;DAATGALINXA'GUJIN;XOER;SHYDENI;TOOZOONIXO;DOLARIG;ABAX;N;UJIRTAI


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.