Б.Дэлгэрмааг Элчин сайдаас нь эгүүлэн татахыг дэмжлээ

П.Урнаа / Улстөр

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2019.04.23/ хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Тус байнгын хорооны хуралдааны эхэнд Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан боловч хэлэлцэхээс хойшлуулав.

Үргэлжлүүлэн Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээний төслийг хэлэлцлээ. Тус төслийн талаар ГХ-ны сайд Д.Цогтбаатар танилцуулав. Тэрбээр "Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээний төслийг 2019 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтсон билээ.

Энэхүү гэрээнд талууд улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, зам тээвэр, шинжлэх ухаан, техник, нийгэм соёл, хүмүүнлэг, хөдөө аж ахуйн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тусгасан бөгөөд тус гэрээг байгуулснаар хоёр улсын Засгийн газрын цаашдын хамтын ажиллагааны эрхзүйн үндэс бий болно гэж үзэж байна. Хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил дипломат харилцаа тогтоосонд 27 жилийн ой тохиож байна. Хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа” гэв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

Үүний дараа Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг зөвшилцөв. Уг саналыг байнгын хорооны гишүүдийн 80 хувь дэмжсэнээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.


Сэтгэгдэл

Зочин [202.21.112.170] 2019-04-24 09:55:50

Дэлгэрмаа боловсролтой, хүмүүжилтэй эмэгтэй шүү

MARSHIL;L;D;ERDENEBAT [95.211.211.182] 2019-04-23 15:58:58

DELGERMAA'GISHYYNI;TUXAI;BYY;DURC;ENE;XYN;SHOROND;BYX;NACARA;XORIDOJ;BAICAN;ZAAZIN;TOGTOOLTOI;EMEGTEI;;XARIN;TOR;ORSHOOCON;ENE;EMEGTEI;ONOODOR;YZEG;XARANDA;NOM;ZARAAD;IABJ;BAINA;IAMAR;GEEJ;XUURAMJ;XYMYYC;MONGOL;ULCIG;XUURJ;BAICANIG;ARD;TYMEN;OILGOOCOI

Зочин [202.179.31.97] 2019-04-23 11:53:12

За дэлгэрмаа ч яахав бузар муу хүн юм, мэнгэтийн хүүхэд хүүхэд сайд болох нь ариун явдал юмуу

Зочин [64.119.26.59] 2019-04-23 11:29:12

Эрдэнэ АН - ын дэд даргаар дэвшүүлж байгаа....Монголд өстэй хүмүүс улам л ил болоод байна. Даалгавартай юмуу хаашаа юм. Санаатайгаар хорлон сүйтгэгч нар харагдаад байх юмаа... Гэр бүлийн амьдралгүй хүмүүс хэдэн үеэрээ төрөөр тоглоод гоё юмаа

Зочин [203.217.138.2] 2019-04-23 10:19:35

аль хэдийн ирчихсэн, ирэх нь жилийн өмнө тодорхой болчихсон байсан гэж бгаа. УИХ ингэж ажил хийсэн, хариуцлага тооцсон царай гаргадаг юм биш үүбиднийг маллаж...

Зочин [64.119.16.210] 2019-04-23 11:28:13

яг хуулийнхан шиг уу

Зочин [66.181.185.182] 2019-04-23 10:03:41

БОЛЖ МУУ БАЛИАР АВГАЙГ ГУДАМЖИНД ГАРГА .

uka [103.244.253.179] 2019-04-23 13:21:31

chamtai zeregtseed uu? ooroo gudamjniih.baihaa

Зочин [202.9.43.193] 2019-04-23 09:28:31

БАЯР ХҮРГЭЕ


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.