Бичиг баримтгүй иргэдийг бичиг баримтжуулжээ

Д.Тулга / Орон нутаг

Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс санаачлан тус аймагт оршин суудаг, олон жил хаягийн бүртгэлгүй, бичиг баримтгүй явсан 17, 19 настай бүтэн өнчин ах дүү нар болох Э.С, Э.Б нарын бичиг баримтын зөрчлийг арилгаж, өөрсдийн зардлаар төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийг нь олгож, бичиг баримтжуулжээ.

Дээрх хүүхдүүдийн аав нь бага байхад нь, ээж нь хэд хоногийн өмнө нас барсан бөгөөд Ээж нь айлд туслах малчин хийж, 11-17 насны гурван хүүхдээ тэжээдэг байсан ч ээж нь ийнхүү өөд болжээ.

Тиймээс хүүхдүүд бичиг баримтгүй тул нийгмийн аливаа үйлчилгээг авах, банканд данс нээлгэх боломжгүй, хагас бүтэн өнчингийн тэтгэмжид бичиг баримтгүйгээс шалтгаалан хамрагдаж чаддаггүй байсан аж.


Сэтгэгдэл

зочин [43.243.161.23] 2019-04-24 01:39:57

Энэ сайхан хүүхдүүдийг зөв замд нь оруулчихвал улс оронд минь их л хэрэгтэй юмсан. Дүү нар алзахгүй хүний дор явахгүй сайн яваарай.

зочин [43.243.161.23] 2019-04-24 01:37:13

бичиг баримтай болгосон нь сайн хэрэг. одоо тэдгээр хүүхдүүдийг нийгэмшүүлэх ажилд хөл тавихад нь засаг захиргаанаас нь сайн харж хандах хэрэгтэй тэгэхгүй л бол бас л нийгэмд хэрэггүй амьдрахын эрхэнд хулгай хийх зэрэг буруу замруу орчихно.

Зочин [139.5.218.37] 2019-04-23 17:22:56

Ядуу байна л гэнэ өдрийн 37500 төгрөгөөр дэлгүүрийн касс хийх хүн олдохгүй байна

Зочин [202.179.31.121] 2019-04-23 13:13:32

Тэгмээр юм даа. Өнчин амьтад.

зочин [139.5.218.31] 2019-04-23 12:49:24

Монгол хүний амидрал иймэрхүү бгаа юм.манай засаг төр ядуу тарчиг амидралаар явуулж ард түмнийхээ ирээдүй хойч үеийг аав,ээж шигээ ядуу тарчиг харанхуй байлгах сонирхолтой юм.мөн хүүхдүүдийн ирээдүй бүрхэг бүүдгэр болоод ирэхээр сурах,боловсрох ажил хийх бүх хүсэл эрмэлзлэлийг үгүй хийж ирээдүйгүй болгож хохироож бгааг төр засагт монголчууд 30 жил хэлээд,яриад нэмэргүй болсон.хий хоосон уриа лоозонгоор ч яаах билээ дээ.хүүхэд хамгааллын жил,ахмадын жил,гэж юугаа хийж хүн хуурч доромжилж бнаа.мөнгө орлогогүй хүмүүс данс нээлгэх эрх бгаад ч хэрэггүй юм биш үү.доромжилж ядчих юмаа.төрүүлж өсгөсөнө ээж ни өвчний учир бурханы орондоо явжээ.ум мани бадми хум.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.