Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д Төрийн айлчлал хийж, “Бүс ба зам” дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо

Д.Тулга / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2019 оны дөрөвдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд БНХАУ-д Төрийн айлчлал хийж, 2019 оны дөрөвдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Бээжин хотод болох “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анхны Төрийн айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, албан ёсны хэлэлцээ хийнэ.

Мөн “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцож, үг хэлэхээр төлөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Я.Санжмятав, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нарын албан ёсны төлөөлөгчид болон Ажлын хэсэг, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчид дагалдан явж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.21.108.181] 2019-04-25 04:40:25

Бүхэл бүтэн улсын төрийн тэргүүн явалгүй яах вэ. Амжил хүсье

Kķk [83.20.247.203] 2019-04-24 03:31:04

Dzudo zaaz ogood irne biz de tiim hemzeend huleez avna gesen kkkkk

Зочин [124.158.109.140] 2019-04-24 06:37:13

Ккк-д заах юм бүр байхгүй дээ

би монгол [202.126.89.57] 2019-04-24 02:30:16

ОУ-д нэртэй монголын тэргүүн юм чинь яадаг юм явах нь зөв уулзаж учир нүд тайлж юм үзвэл хэрэг шүү

Зочин [43.242.242.128] 2019-04-24 02:18:10

Best wishes

mongol ulsiin irgen [202.131.230.20] 2019-04-24 01:34:16

ajliin amjilt husie

зочин [64.119.27.224] 2019-04-24 01:12:40

ер телне гэсен юу болсон бэ еренхийлегчее

Зочин [124.158.109.140] 2019-04-24 06:34:34

Өр тавьчихаад улсаар төлүүлнэ гэсэн юм байхгүй дээ. Хулгайчтай адилхан сэтгэлгээтэй байж болохгүй.

Зочин [202.126.89.117] 2019-04-24 01:05:50

Юуч найдах хэрэггүй

Зочин [202.179.31.75] 2019-04-24 00:56:53

ЭСГИЙ ХИЙХ ГАЗАРГҮЙТГЭГЧЭЭР НОХОЙ ГЭГЭГҮЙ ГЭГЧЭЭР ЭНХБОЛД ЮУ ЮМ БЭ ШУНАЛ ЭНХБОЛДУДАХГҮЙ ЧИ ОЧИХ ГАЗРАА ОЧНОО ЖИ -НЭГ ЧИ ШҮҮ

Зочин [202.179.31.75] 2019-04-24 00:56:51

ЭСГИЙ ХИЙХ ГАЗАРГҮЙТГЭГЧЭЭР НОХОЙ ГЭГЭГҮЙ ГЭГЧЭЭР ЭНХБОЛД ЮУ ЮМ БЭ ШУНАЛ ЭНХБОЛДУДАХГҮЙ ЧИ ОЧИХ ГАЗРАА ОЧНОО ЖИ -НЭГ ЧИ ШҮҮ

Зочин [202.179.31.75] 2019-04-24 00:53:08

ямар онгоцоор явсан бз сайн яраад олз омогтой ирээрэй өр төлөх яасан бэ

Urgen [103.26.195.129] 2019-04-24 00:52:37

Ayan zam olziitei baigee


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.