Монголчууд гурав дахин бага өртгөөр төмөр зам барьж байна

Д.Тулга / Орон нутаг

Гадаадын гүйцэтгэгч байгууллагууд 1 километр төмөр замын барилгын ажилд 3.2 сая ам.долларын өртөг санал болгож байсан бол Монголчууд дотоод нөөц бололцоогоо ашиглан үндэсний их бүтээн байгуулалтыг хийж, 1 километр төмөр замыг 800-900 мянган ам.доллараар буюу дээрх үнээс даруй 3 дахин бага өртгөөр бүтээн босгож, 44 тэрбум төгрөгийг хэмнэн, хэмнэсэн мөнгөөрөө орон сууц барихаар төлөвлөн ажиллаж байна. Төмөр замын барилгын ажлыг УБТЗ ХНН өөрсдийн хүчээр гүйцэтгэж, зөвлөх инженерээр монгол хүн ажиллаж байгаа бол авто замын барилгын ажлыг цэргүүд бүтээн байгуулж байгаа юм. Зэвсэгт хүчний 20 гаруй анги, байгууллагын 189 цэргийн алба хаагч ажиллаж байгаагийн 100 гаруй нь инженер техник, машин механизмын ажилчид, 21 нь хугацаат цэргийн албан хаагч нар үүрэг гүйцэтгэж байна.

Уг замаар газрын тос тээвэрлэхээс гадна, хэвтээ тэнхлэгийн төмөр замын эхлэл болж байгаагаараа онцлог юм. Б.Энх-Амгалан сайд Үндэсний хэмжээний бүтээн байгуулалтыг дотоод нөөц бололцоогоороо хийж гүйцэтгэж байгаагийн давуу тал нь хөрөнгө оруулалтын өгөөж дотооддоо үлдэхээс гадна цэргүүд алба хаах хугацаандаа эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, халагдаад явахдаа ажил амьдралын гараагаа эхлэх тодорхой хэмжээний мөнгөтэй, мэргэжлийн чиг баримжаатай иргэн орон нутагтаа очих нь сайшаалтай хэрэг гэдгийг онцоллоо.

image

image

image

image

image

image


Сэтгэгдэл

Зочин [121.161.157.174] 2019-04-25 09:05:23

Эрт уед барилгийн цэрэг гэж байлаа тэд нар ажиллаж 3 жилийн албаа дуусгаад овортоо монготэй бугд шахай 72 унаад нутаг буцдаг байлаа шуу дээ тийм болхоор цэргийн хучийг зов ашиглаж бутээн байгуулалтанд оролцуулах нь зов холсийн сайн огох хэрэгтэй

Зочин [49.0.171.43] 2019-04-24 10:43:05

ene medee orosuudad tun chig taalagdahgui de

Зочин [122.201.21.189] 2019-04-24 04:56:22

хоригдолуудаа ашиглаач ээ

зочин [59.153.113.94] 2019-04-24 04:44:58

Үнэн л байгаа даа.цэргүүдээр замыг чанартай тавиулж ажлын хөлсийн сайн өгч бай.цэрэг ч гэсэн монгол улсын иргэн хүн,энэ газар нутагтаа амидарч ажил хийж таараа боол шиг зарар биш цалин хөлсийн дансанд ни хийж өгөөрэй.нөгөө талаар манай хөдөө орон нутагт,хот суурин газар архи уусан залуус ажилгүй өдөр хоногийг яааж өнгөрөөдөг бна,энэ залуусын ажилд авч тэр далангийн шороо,газар шорооны ажил хийлгэж цалин хөлсийн өгөх ажил хийгээч,мэргэжил шаардахгүй ажил бас бгаа л байлгүй дээ.ажилгүй монгол залуусыг иймэрхүү ажилд авах хэрэгтэй

Зочин [124.158.109.140] 2019-04-24 05:55:18

Архичин дарсчин нарыг ажилд авбал тэгээд л өнгөрөө гэсэн үг шүү дээ. Ээ... тэгж естой болохгүй, юмы нь хулгай хийгээд зарчихна, ажлаа дутуу хийнэ, эрэг боолты нь чангалахгүй, сүүдэрт тамхиа татаад сууна, цалингаа авбал тэгээд алга болно.

Зочин [112.72.8.90] 2019-04-24 04:29:35

Баярлаж байна. Гэхдээ ийм санхүүжилт авсангүй ингэж удлаа материаын үнэ тэгэж үнэ нэмэгдсэн гээд Төв Номын сан барьж байгаа АКИЛ компаний захирал шиг юм яриад 4 дахин өндөр үнээр барив даа . Үнэхээр барьцгүй болоод байна шүү.

ЗОЧИН [103.87.255.62] 2019-04-24 03:31:10

ХЭМНЭСЭЭР ИРСЭН ГЭСЭЭР ҮХЭЦГЭЭДЭГ ШҮҮ МОНГОЛЧУУДАА АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНДАА БҮҮ ХЭМНЭ ХАРИН ХЭРЭГЛЭ, АЖИЛЛА, АШИГЛА, ХЭМНЭХ САЙН ЮМ ОГТ БИШ

Зочин [202.21.124.19] 2019-04-24 03:22:35

Ерөнхийлөгч орооцоогүй байгаа болохоор ийм байгаа юм шүү дээ.

зочин [202.21.127.166] 2019-04-25 03:31:05

цэргүүд оролцуулахыг ерөнхийлөгч сэдээд оруулж байгаа юм даа

Зочин [202.179.25.250] 2019-04-24 02:35:24

сайхан мэдээ бна

Зочин [43.242.242.128] 2019-04-24 02:34:57

IH hyamdhan tomor zam tavina gedne tsaaguuraa tsag agaaryn hund nohtsold baigaa manai orond ene ni ayulgui talaas avch uzvel ih ersdeltei, mongo hemneh nereer turshlagagui humuus ajuullah , nogoo talaas eh ornyhoo buteen baiguulaltand oroltsoj baigaad unheheer bayartai baina, EUROPIIN ORNUUDAD HURTEL OVLIIN HUITEND TOMOR ZAMYYN OSOL GARAH YAVDAL ZONDOO , TEGEHEER BUH ERSDELYYG , HUNII AMI NASTAI HOLBOOTOI UCHIR ERSDELYYG SAIN TOOTSOOLOH HEREGTEI

дэмжигч [202.126.89.76] 2019-04-24 02:15:03

Энэ бүтээн байгуулалтыг өөрсдөө хийж байгааг маш их дэмжиж байна. Энэ мэтээр өөрсдийгөө битгий гол монгол хүний чадварт итгэ, ингэж байж бид өөрсдөө бие даан хөгжинө. цэрэгт алба хаана гэдэг бол эх орноо хамгаалах эрдэм чадалд сурахын зэрэгцээ эх орныхоо бүтээн байгуулалтанд оролцож, эх орныхоо эдийн засгийн бүрэн бүтэн байдал хараат байлыг хамгаалж байгаа хэрэг. та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье

Зочин [59.153.115.159] 2019-04-24 02:12:55

Үнэн бол сайн л байна. Чанарын талаар маш сайн хяналт байх хэрэгтэй дээ. Мөнгө гусаад, нүд хуурсан юм хийгээд, вагон унагаж мэдэх л нөдүүд дээ, манайхан.

Зочин [202.179.10.22] 2019-04-24 01:34:37

Монголчуудаа сайн харж хянаж байхгүй бол хулгайлна

зочин [43.243.161.23] 2019-04-24 01:19:43

сайн байна. Манай монголчууд хятадуудаар хийлгэхгүй өөрсдийн хүчин чадлаараа юмыг хийх маш их чадвартай хүмүүс. Тиймээс гадны хүмүүсээр хийлгэж байхаар монголчуудаараа хийлгэн тэднийхээ ахуй амьдралыг дээшлүүлэх нь маш зүйтэй асуудал. Мөн газар тариалан ногоо зэргийг манай монголчууд тарьж ургуулж чадна. Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэгдээ тэгэхээр цөөхөн хэдэн монголчуудаа дэмжих нь зүйтэй

Иргэн [66.181.187.228] 2019-04-24 01:02:25

Боовон чихтээ, битгий толгой угаагаад бай, тэр гашуунсухайтын төмөр замаа тавь. МSC-тэйгээ өөр газраа очиж хэрүүлээ хий. Атаархуу амьтан. Одоо бцсад мөнгө олж байгаадаа атаархаж үхэх гэж байгаа биз дээ чи

Зочин [64.119.19.229] 2019-04-24 01:06:51

MCS гэж нэг авилгаар боссон компани бас хятадуудаад хотын төвийн газруудыг зарчихсан, тэгээд бас өөрийгөө бүтээн байгуулагч гээд байдаг

Зочин [202.179.31.75] 2019-04-24 01:00:14

АВИЛГАЧДЫН НЭГ НЬ ЮМ БАЙХ ДАА БХГХ ТЭНЭГТ МАЛ МИНЬ


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.