Гамшгаас хамгаалах сургуулилалт эхэллээ

Д.Тулга / Нийгэм

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран нийслэлд анх зохион байгуулж буй нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтын нээлт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо.

image

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ “Энэхүү сургуулилт нь 29 жилийн дараа анх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн сургуулилалтын зорилго нь газар хөдлөлтийн аюулаас урдчилан сэргийлэхэд бүх шатны төрийн захиргааны болон ААН, албан байгууллагын бэлэн байдлыг дээшлүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааны уялдаа холбоо, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх сургаж бэлтгэх замаар тэдний үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэхэд оршиж байгаа.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд байгаа улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн дүгнэлт гаргасан цөөнгүй обьект Улаанбаатар хотод байгаа юм. Энэ сургалтын явцад уг асуудлыг дахин нягтлан судалж, үнэлэлт дүгнэлт өгч, үе шаттайгаар шийдвэрлэх арга хэмжээг яаралтай авч, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ард иргэдийн амь, амьдралтай холбоотой энэ чухал ажлыг шийдвэрлэхийн төлөө бид бүх шатандаа хүчин чармайлт гаргаж ажиллах учиртай.

Цаашдаа бид гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангахын тулд тухайн жилийн төсвийн нэг хувийг гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагаанд төсөвлөн, зориулалтын дагуу зарцуулж хэвших ёстой юм. Гамшгаас урдчилан сэргийлэх арга хэмжээ цаашдаа Засгийн газрын онцгой анхаарлын төвд байх болно” гэдгийг онцлов.

image

Монгол улсын хэмжээнд өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт 260 мянган удаа их, бага хэмжээгээр газар хөдөлсөн байна. 2005 оноос өмнө Улаанбаатар хотын орчимд жилдээ 200 орчим газар хөдлөлт бүртгэгддэг байсан бол 2013 оноос 10 дахин нэмэгджээ. Харин 2019 оны эхний гурван сарын байдлаар нийслэлд нийт 261 удаа газар хөдлөлт болсон байна. Энэ нь 2018 оны мөн үеийнхээс 70 удаагийн тохиолдлоор нэмэгдсэн гэсэн үг юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

Ялалт [180.149.96.90] 2019-04-24 03:05:39

Авгай их ялалтын баярыг тэмдэглэж жагсаж байгаам. Та нар т түй ч хамаа байхгүй за

Зочин [64.119.25.117] 2019-04-24 02:52:23

Яг гамшиг болох юм бол энгээд жагсаад л баыж байж уу?

Зочин [202.126.88.33] 2019-04-24 02:08:42

ГАМШИГ ХЭЛЖ БИШ ХИЙСЭЖ ИРДЭГ ГЭДЭГ ГЭНЭТИЙН БЭЛЭН БАЙДАЛЫГ ШАЛГАЖ ХҮМҮҮС ЯАЖ ХҮЛЭЭЖ АВАХЫГ НЬ ХАРАХ ЁСТОЙ БУС УУ

Зочин [150.129.143.57] 2019-04-24 01:41:03

ЗУН Л ХИЙВЭЛ ТААРАХ БАЙСАН. БҮХ НИЙТИЙН АХУЙ АМЬЖИРГААГ ДЭЭШЛҮҮЛЭХ АЖЛЫГ ИНГЭЖ КОМПАНИЧИЛЖ ХИЙВЭЛ ОК БАЙЛАА. ЕР МОНГОЛ УЛС ЧИНЬ ЦЭРЭГЖСЭН ТОТАЛИТАРИ ДЭГЛЭМТЭЙ БОЛОХ ГЭЭД БАЙНА УУ. АМЬДРАЛ САЙЖИР ГЭЭД Л ТУШААЧИХНА. АМАР БОЛОХ БАЙХ ДАА.

Grl [66.181.179.19] 2019-04-24 01:31:21

Gazar hudulvul OBEG iin hun Zasgiin gazar yamnii darga naraa l avarhiin bnal da huurhii Eh oronchid iim l ajil hiij ceejee deldej bna ard tumen haana n bna

Зочин [66.181.187.37] 2019-04-24 01:06:50

ГАМШИГИЙН урьд өдөр дарга нар цуглаж хуралдчихаад маргааш нь гамшигтай тэмцэх юм гэнэ ээ ... инээдэм ХАНИАДАМ ...


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.