“UBike” түрээсийн үйлчилгээ хойшлогджээ

М.Амаржаргал / Нийгэм

“UBike” түрээсийн дугуй үйлчилгээ тавдугаар сарын 1-нд эхэлнэ. Уг нь энэхүү үйлчилгээг энэ сарын 1-нээс эхлүүлнэ гэж "Никель Ганбаа" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашням өмнө нь мэдээлж байсан ч цаг агаарын таагүй байдлын улмаас ийнхүү нэг сар хойшлуулжээ.

Өнгөрсөн оны долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн уг үйлчилгээг өвлийн улиралд зогсоож, хавар буцаан эхлүүлдэг. Иргэд түрээсийн дугуйг Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, Зайсан толгой, Их тойруугийн дотор унаж, хэрэглэх боломжтой. Энэхүү заасан хамрах хүрээнээс хэтрүүлж дугуй унасан тохиолдолд төлбөрийн тариф дээр цаг тутмын 500 төгрөг нэмж бодогддог.

Дугуйг зогсоолоос өөр газар үлдээвэл торгуулийн 500 төгрөг нэмж авдаг журамтай. Түүнчлэн энэ оны тавдугаар сараас хэрэгжих байсан 100 хувийн цахилгаан тэжээлт “Ю Скүүтэр” түрээсийн мопедын үйлчилгээ ирэх оныг хүртэл хойшлогджээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.42.25] 2019-04-24 13:36:47

хар тамхичны дугуйг унах хэрэг байхгүй

Зочин [112.72.12.4] 2019-04-24 07:16:59

Har tamhiniihaa heregeer shalgagdaad yun ajiltai manatai baigaa bailgui dee.

зочин [66.181.178.50] 2019-04-24 06:54:27

Г.Дашнямын хэрэг юу болсон бэ хар тамхичин хулгайчыг хатуу шийтгэж шоронд хий хүүхэд залуучуудад буруу үлгэр дуурайл үзүүлж хичнээн залуучуудыг дугуй нэрийн доор уруу татаж байгааг хянаж байгаа гэдэгт итгье.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.