Галт тэрэгнээс буугаад сураггүй болсон иргэний цүнх голын эргээс олдов

У.Уранцэцэг / Хууль

Энэ сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн иргэн 61 настай, эрэгтэй Э сураггүй алга болжээ.

Тодруулбал, Төв аймагт байдаг зуслангийн байшингаа эргэх гэж Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 271 дүгээр суудлын галт тэргэнд суусан аж. Улмаар 13:10 цагт вагоноос буугаад сураггүй алга болсон байна. Уг мэдээллийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын нийт 16 ажилтан 23-ний өдрийг хүртэл эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй гэх мэдээлэл байна. Ар гэрийнх нь зүгээс Хараа голын усанд эрэн хайх хүсэлтийг тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Хүсэлтийн дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад Хараа голын эргээс тухайн иргэний үүрч явсан цүнхийг олжээ.

Эрэн хайх ажиллагааг өнөөдөр өглөө 07.00 цагт дахин эхлүүлсэн аж.


Сэтгэгдэл

Зочин [103.57.92.60] 2019-04-24 22:57:18

Юу болсныг бурхан мэдэх байх. Талийгаачийг доромжилсон сэтгэгдэл эвгүй байна.

хх [202.55.191.194] 2019-04-24 08:43:06

архитай л холбоотой байх ер нь гудамжинд ч явуулахаа байлаа архичид нь архины мөнгө нэхээд хулгайчид нь хармаа хот ухчих гээд ялангуяа хөдөө орон нутгуудад бүр гаарч байна

Зочин [202.179.31.121] 2019-04-24 09:22:13

Гайгүй. Тайван. 61 настай хүнийг бол бүр ч замыг нь хаахгүй. Харин өөрөө халамцуу биеэ хянах чадваргүй явсан бол муу юмны өгөөш болоход амархан.

болд [103.57.94.65] 2019-04-24 08:17:55

Зайлуул Нэг шил юмтай яваа биз. Голын эрэг дээр суугаа биз. Халамцуу голруу орсон болуу. Нэг халти гишгээл

Зочин [202.9.42.97] 2019-04-24 07:39:16

Насанд хүрсэн хүн яагаад алга болоод байна. Мэдрэл нь зүгээр болов уу


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.