Нөхөн сонгуульд улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 287 сая төгрөгөөр баталжээ

Д.Тулга / Орон нутаг

Намрын чуулганы төгсгөлд Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн товыг тогтоож нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг энэ оны зурав дугаар сарын 30-ны өдөр явуулахаар тогтоосон.

Өнөөдөр нөхөн сонгуультай холбогдуулан хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Хэнтий аймгийн сонгуулийн хороо хуралдаж ажлын төлөвлөгөө болон сонгуулийн хорооны гишүүдийн ажлын чиг үүргийн хувиар хариуцан ажиллах сумд, санал авах байрыг тодруулан батлах, мэдээ мэдээлэл болон бусад зохион байгуулалтын талаар санал бодлоо солилцох зэрэг гурван асуудлыг хэлэлцэж хуралдаанаар хоёр тогтоол нэг захирамжийг гаргалаа. Хэнтий аймгийн 42 дугаар тойрог буюу Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сумын 17 мянга 600 гаруй сонгогч ирэх зургадугаар сард УИХ-д төлөөлөлтэй болох юм.

42 дугаар тойрогт явагдах явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотойгоор улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 287 сая 614 мянга 335 төгрөгөөр баталжээ. Энэ зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг засгийн газарт даалгахаар тусгасан бол албан ёсоор нөхөн сонгуульд оролцох намуудын нэрсийг зурав дугаар сарын 5-ныг хүртэл сонгуулийн хороо хүлээн авснаар хэдэн хүн нэр дэвших нь тодорхой болох юм. Нөхөн сонгуулийн үеэр 11 санал авах байранд таваас-долоон хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллах юм.

Хэнтий аймгийн Орон нутаг дахь сэтгүүлч Ц.Бархасбади


Сэтгэгдэл

Зочин [117.111.19.90] 2019-04-25 03:53:15

Наад нөхөн сонгуульд улсын төсвөөс гаргаж байгаа зардлаа бандааш Гантулгаас гаргуулаач.

ЛУУВАРЧИД БАЯРЛАЖ БАЙГАА БАЙХ ДАА [202.179.31.101] 2019-04-25 00:47:30

Зочин [66.181.187.96] 2019-04-24 16:16:09

сонгуулийг сайжруулж шудрага болгоё гэвэл ардын их хурал хуралдуулж сонгодог болгох хэрэгтэй санагдана. мөн их хурлаараа буцаан татдаг эрхтэй болгох хэрэгтэй. одоогоор энэнээс өөр шудрага сонгууль хийх боломж алга бна. элдэв мажоритар юу юу ч гэнэв олон юм ярьж хүмүүсийн толгой эргүүлж байгаад хэн мөнгөтэй л бол худалч хулгайч хүн ч их мөнгө төлөөд хорвоод хосгүй сайн хүн шиг рекламдуулж бгаад гараад ирчихэж байна.

Зочин [64.119.17.177] 2019-04-24 10:00:42

Hairan tusuviin zardal. Tangarag urguchuud turiin tushee baij chadaagui huntei hurungiin tootsoo bodoj tsaashdaa huulindaa ch anhaarmaar yum daa.

зочин [122.201.19.99] 2019-04-24 08:17:16

Энэ балай сонгууль болсон ч болоогүйч ард түмэний амьдралд ахицтай зүйл гарахгүй Одоо УИХ-г тараагаад дахин сонгууль явуулцгаая


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.