Хамрын хийдэд хоёр тусгай зөвшөөрөл олгогдсон нь хүчин төгөлдөр хэвээр байна

П.Урнаа / Улстөр

Өнөөдөр төрийн ордонд “Говийн хөгжил ба тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг Ж.Батзандан, Л.Болд, Л.Энхболд тэргүүтэй гишүүд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт говийн аймгуудын иргэдийн тѳлѳѳлѳл болон ТББ-уудын тѳлѳѳлѳл, тѳрийн агентлагуудын удирдлага болох 150 орчим хүн оролцсон байна.

Дорноговь аймгийн иргэн О.Баасанжав: “Бид шүтэх газаргүй, амьдрах газаргүй боллоо. Орон нутгийн удирдлага гэж байхгүй болсон. Ард иргэд газар нутаг шашин шүтлэгээ хамгаалж байгаа. Хэн яагаад тусгай зөвшөөрөлтэй газрыг олгодог юм бэ. Хамгийн наад захын жишээ Хамрын хийдийн асуудал байна. Иргэд эсэргүүцсэн, тэмцсэн. Хамрын хийдийг ухуулахгүй юм чинь одоо өөр газар олгоё гэж ярьж байна. Би залуу хүн, амьдрах 0,7 га газраа авч чадаагүй явж байхад, Хятадууд шашин шүтлэгийнх газрыг авчихсан байдаг. Хамрын хийдийн газрын асуудал дан ганц Дорноговьчуудын асуудал биш. Энэ бол дэлхий нийтийн асуудал” гэлээ.

АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэг, “Хамрын хийдийн газрын асуудал цахим орчинд багагүй тархсан. Онцгой анхаарал татсан. Уг тусгай зөвшөөрөл олгогдоод цуцлагдсан байх хугацаанд орон нутаг тусгай хэрэгцээнд авсан байсан. Тусгай хэрэгцээнд авсан байхад шүүхийн шийдвэрээр дахин сэргэсэн. Одоо “WSGL болон “Олон ихт баян” гэсэн компаниудад хоёр тусгай зөвшөөрөл бий болчихсон хүчин төгөлдөр байгаа. Хамрын хийдээс Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасны дагуу шүүхийн шатанд хэлэлцэгдэж байгаа. Шүүхээс гарсан шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрөлтэй холбоотой зохицуулалт хийгдэнэ” гэсэн хариултыг өглөө.


Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын өндөр настан Ч.Мөнхнаст “Газар нутгийг малчдад нь яагаад эзэмшүүлж болдоггүй юм бэ. Нэг л өглөө сэрэхэд гадаад дотоодын хүмүүс өрөмдөөд ухчисан байх юм. Иймд эзэмшлийн тухай асуудлыг бодох цаг болсон. Зөвхөн Цагаандэлгэр суманд есөн лиценз олгосон байна. Энэ есөн лицензийг нэгээс гурван хүн дамжуулан худалдаалсан байна”

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэн н.Буддорж: “УИХ-ын гишүүн Л.Энхболдоос хоёр асуулт асуумаар байна. Төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компаниас орон нутгийн Тавантолгой компани 380 мянган тонн нүүрс хулгайд алдсан буюу Монголын ард түмний өмчийг хулгайлсан асуудлыг анх та дэлгэсэн. Энэ асуудал юу болж байгаа вэ. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүүрс угаах таван үйлдвэр байна. Эдгээр үйлдвэр юу болж байгаа вэ”


Сэтгэгдэл

зочин [202.9.42.204] 2019-04-25 01:53:09

МАНАН арилаагүй цагт хэзээч энэ хэрэг зогсохгүй

Зочин [66.181.187.96] 2019-04-24 16:06:20

одоо сүхбаатарын талбайгаа хятадуудад өгч ухуулах дутуу байх шив.. гэснээс зайсан, богд уулаа хэтрүүлэг болгож бичих гэсэн чинь нээрээ юун хэтрүүлэг байхав. аль хэдийн жинхэнээсээ газрыг нь онгичиж ухаж байшин барилга овоолцон хүмүүс шүү дээ. чадах л хүмүүс юм бна. монголыг мандуулж бга хүмүүс шүү.

Зочин [203.91.115.43] 2019-04-24 13:20:12

Яагаад хууль зөрчин баыж газар олгосон төриин нэриин өмнөөс ажил хииж байсан тэр албан тушаалтанд хариуцлага тооцож болохгүй байна Улсынхаа төв талбайг гадныханд зарчихдаг ,ард түмнии шүтлэгтэй тусгай хамгаалалттай газрыг гадныханд олгохыг зөвшөөрсөн тэр албан тушаалтангууд яагаад хариуцлага хүлээхгүй баына вэ Тэр авсан хүмүүс зах дээрээс аваагүй монголын төриин нэриин өмнөөс ххриуцлага хүлээдэг тэр дарга нараас зөвшөөрөл авсан байж таарна Тэднээс хариуцлага нэхдэг шаарддаг болох хэрэгтэй байна

Зочин [66.181.161.73] 2019-04-24 09:43:14

Дамжуулж худалдсан лизенцүүдийг б'гдийг нь цуцлах хэрэгтэй шүү . Монголын газар нутгийг хоорондоо зарна гэж юу байсан юм бэ

Зочин [37.76.120.81] 2019-04-24 07:57:51

Болиочээ цуцлаач. Ядахдаа хэдхэн ширхэг үлдсэн дурсгалт газруудаа хайрлал даа. Арай юмаа


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.