Монгол Улс “Тархи судлалын хүрээлэн”-тэй боллоо

М.Амаржаргал / Нийгэм

Монгол Улс анх удаа “Тархи судлалын хүрээлэн”-тэй боллоо. Өнөөдөр тус хүрээлэнгийн /2019.04.24/ нээлт болсон юм. АШУҮИС-ийн дэргэд энэхүү судалгааны төв байгуулагдсанаар өндөр дэвшилтэт технологийн тусламжтай Монгол хүний уураг тархины онцлогт тулгуурлан судалгаа хийх боломж бүрдсэнийг АШУҮИС-ийн захирал, анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмон хэллээ.

Тэрбээр “Монголд тэргүүлэх чиглэлийн судалгааны лаборатори бий боллоо. АШУҮИС-ийн цөм лабораторийн дэргэд хүрээлэнг байгуулж буй нь их онцлогтой. Тус хүрээлэн өндөр хүчин чадал бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Олон улсад генийн инженерчлэл болон бусад судалгаанд өргөн ашиглагддаг хар хулганын колонийг үржүүлж байгаа. Өндөр хөгжилтэй орнуудад бол нарийн мэргэжлийн дадлага туршлагатай судлаачид ажилладаг. Бидний хувьд цөм лабораторийнхоо нөөц бололцоонд тулгуурлан тархи судлалын хүрээлэнг байгуулж байгаад баяртай байна. Судалгааны хүрээлэн байгуулагдсаар эхний ээлжид тархи судлалын чиглэлээр судалгаа шинжилгээ явах боломж бүрдэж байна гэсэн үг” гэлээ.

“Тархи судлалын хүрээлэн”-д ойролцоогоор 2.4 тэрбумын үнэтэй тоног төхөөрөмж суурилуулсан ба найман ажилтантай юм байна. Тус хүрээлэн нь хүн амын дунд зонхилон тохиолддог сэтгэцийн ба мэдрэлийн эмгэг болох сэтгэл гутрал, амиа хорлолт, айдас, донтох эмгэг, парконмоны эмгэг, цус харвалт, артерийн даралт ихсэх өвчин, мэдрэлийн ядаргааны талаарх судалгааг хийх аж. Цаашид салбар дундын судалгааны лаборатори байгуулж, генийн инженерчлэлийн технологийг нэвтрүүлэх зорилго дэвшүүлжээ.

image


Сэтгэгдэл

зочин [103.26.192.43] 2019-04-25 07:36:37

Цолмон охиндоо байгуулж өгч байгаа юм. Та нарт ямар хамаа байнаа.

zochin [202.70.37.2] 2019-04-25 06:09:48

ehleed medreliin uvchnuudee sain emchleechee. харвалтаар маш олон хүн үхээд байхад эмчлэх газар ганцхан байгааг юу гэх вэ? Бусад нь эмчлэх биш торгоох газар

зочин [59.153.113.94] 2019-04-24 15:01:34

Нойргүйдэлийн төв,тархи судлалын хүрээлэн оношилж,эмчилж чадахгүй байж сайхан нэр сүрнээс өөр юм ч алга даа.цолмон авхай гэж


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.