Дарханы замыг хэсэгчилж хаана

М.Амаржаргал / Орон нутаг

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км авто замыг шинээр барих шийдвэр 2018 онд Засгийн газраас гарсан байдаг. Ингэхдээ тусгаарлах зурвас бүхий нэгдүгээр ангиллын дөрвөн эгнээтэй зам болгохоор шийдвэрлэсэн юм.

Ажлын явцын талаар Зам тээвэр, хөгжлийн яамны зам ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Дарханы үндсэн замын хажуугаар түр зам гаргах, өндөр хүчдлийн шугам болон шилэн кабелийг зайлуулах ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Мөн замын трасст орсон барилга байгууламжууд, газрыг чөлөөлөх ажил хийгдэж байгаа. Энэ Баасан гарагт ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Дархан-Уул аймагт ажиллаж зам дагуух трасст орсон барилга байгууламжийг чөлөөлөх асуудлаар сумын удирдлагуудтай уулзалт хийнэ. Үндсэн замын ажил түр зам гаргаж дууссаны дараа эхэлнэ. Дарханы замыг бүтнээр нь хаахгүй. Хэсэгчилж хааж замын бүтээн байгуулалтын ажлыг хийнэ. 2-5 километрээр хэсэгчлэн хаахаар төлөвлөсөн байгаа. Өөрөөр хэлбэл, хоёр километр үндсэн замыг хаасан үед түр замаар зорчоод эргээд үндсэн зам руугаа орж явна" гэлээ.

Тус замын санхүүжилтийг Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хөнгөлөлттөй зээлээр болон бусад эх үүсвэрээр хангахаар шийдвэрлэсэн. Уг төсөлд нийт 225 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах аж. 2019 оны дөрөвдүгээр сарын 10-нд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас олгох 300 сая ам.долларын зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ нь эхний ээлжинд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон шинэчлэх бүтээн байгуулалтын төсөлд зориулагдана.

Эхний хоёр эгнээ зам засварын ажлын тендер тавдугаар сарын хоёрны өдөр нээгдэнэ. Түүнчлэн газар чөлөөлөх ажилд дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хөрөнгө мөнгө шийдэж өгчээ. Тодруулбал, газар чөлөөлөлтийн ажилд 6.5 тэрбум төгрөгийг Засгийн газраас баталж өгсөн байна. Үүний дагуу 64 объектыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа ба үүнд орж буй холбооны, цахилгааны шугам гэх мэт шугамуудыг зөөх ажлыг нэн даруй эхлүүлэхээр болжээ. Ингэснээр Дарханы замыг 2019 ондоо багтааж ашиглалтад оруулахаар тооцож байгаа аж. Харин нөгөө хоёр эгнээ нь шинээр баригдах тул 2020 онд багтаж дуусна гэсэн тооцоотой ажиллаж буй гэдгийг талаар Зам тээвэр, хөгжлийн яамнаас мэдэгдсэн.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар өдөрт дунджаар 5,800 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг байна. Харин наадам, цагаан сарын баярын үеэр өдөрт 12,300 гаруй автотээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг, хөдөлгөөний эрчим ихтэй авто зам.


Сэтгэгдэл

Зочин [202.131.249.202] 2019-04-25 08:04:30

шал тэнэг түлүвлүлт хийж байхын... хуучин замаар нь явуулаад хажуугаар нь шинээ тавихгүй... бүтэхгүй ээ.. хэн ч бодсон тэнэг түрийн шийдвэр ба

зочин [119.40.103.37] 2019-04-25 02:42:03

Сайхан мэдээ байна. Зам дагуу амрах газар, ялангуяа арийн цэврийн газрууд олгоор нь барьвал сайн сан

Дархан [64.119.20.213] 2019-04-25 02:35:10

Хийж байгаа нь сайн .ямар ч аргаар хамаагүй хий.яаж .хэдий хугацаагаар хаасан ч хамаагүй бид сайн замта й болох ёстой .хэн юу хэлэх нь хамаагүй дарханчууд тэвчээртэй амжилт амжилт

зочин [202.179.24.168] 2019-04-25 01:27:55

Хуучин замаар явуулж байгаад хажуугаар нь аюулгүй байдлаа сайн хангаад шинэ замаа тавьж болохгүй л юм байдаа.

BatMon [59.153.113.75] 2019-04-25 00:53:40

Их хорлонтой төлөвлөлт хийжээ. Хуучныг нь үлдээгээд шинийг нь эхэлдэг байгаа даа. Иргэд жуулчид хуучнаараа явж л байг. Шинэ нисэхийн хурдны зам баригдаж бгаа. Харин хуучнаар нь Төв аймаг руу яваад болоод л бна

хулхмдуулна шүү луувөрчдын нгарт орчих бии дээ [202.179.31.43] 2019-04-25 00:27:27

Зочин [139.5.216.218] 2019-04-24 23:09:31

shine zamaa ehleed barildaa

Kkkkkk [202.126.89.187] 2019-04-24 15:37:22

Odoo tal n bolood yavchihlaa

Зочин [66.181.161.102] 2019-04-24 15:33:27

Замаа захалж хашилт юм уу бродюр тавиарай даа

Рттьь [139.5.219.55] 2019-04-24 13:28:23

Сайхан ярьдаг гарууд их болсон доо

Зочин [202.9.45.204] 2019-04-24 13:27:48

2:2эгнээ нь дундуураа хаалт завсарын бүстэй биз дээ.Нэгэнт хийсэн юмыг ирээдүйтэй л юм хийгээрэй дээ.Саяхан хийсэн зам хог болох нь дээ.Ингэж ажил хийх ч гэж дээ.

Зочин [59.153.115.159] 2019-04-24 12:47:11

5-р сарын 2-нд тэндэр шалгаруулна. Тэгээд унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр шалгараагүй үлдсэн компаниуд шүүхдэнэ. Шүүхийн шийдтэл гэрээ байгуулахгүй, замын ажил эхлэхгүй байж байтал өвөл болно. Тэгээд хойтон ажил эхлэх юм болох вий дээ. Манай төрийн ажил ийм шат дараалалтай явдаг шүү дээ.

Зочин [112.72.11.111] 2019-04-24 17:40:57

Тендэр нэртэй танилууддаа өгчихдөг гэмтэй. Болсон бологүй чадвартай үгүй нь хамаагүй. Мэргэшилийн бусчуудаар чанаргүй зам гээч там бариулчихвий гэж эмээх юм

Зочин [202.126.89.174] 2019-04-24 12:16:36

ene yor ni butehgui shinjtei degee. ali nodningoos hoish l yarilaa, odoo boltol yarij l bna.

Зочин [202.179.31.89] 2019-04-24 11:04:15

Янзлаач хаагаач, яриал зарлаал байхийн, иргэд.чинь.сэтгэл зүй орчлоошд


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.