Өнөөдөр 07:00-09:30 цагийн хооронд замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана

Д.Тулга / Нийгэм

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтыг дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2019.04.25/ 07:00-09:30 цагийн хооронд Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн болон хотоос гарах, орох чиглэлийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар болжээ.

Замын хөдөлгөөнийг нээх үеэр тус албанаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөдөлгөөн зохицуулалтыг хийж, хяналт тавьж ажиллах юм. Энэ үеэр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэх учрааас иргэдийг хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж нийтийн тээврийн хэрэгсэл, унадаг дугуй болон явганаар хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

image


Сэтгэгдэл

Зочин [122.201.24.9] 2019-04-24 23:52:39

6.35 gehed hyzgaarlaad bna tsagtaa bdaggvi ymuu


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.