Азийн аваргын тэмцээнийг хүрэл медальтай өндөрлүүллээ

Д.Тулга / Спорт

Арабын Нэгдсэн Эмират улсын Фужайра хотноо энэ өдрүүдэд жүдо бөхийн 2019 оны Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. 24 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээнд Ази болон Номхон далайн гэсэн 2 тивийн 39 улсын эрэгтэй 184, эмэгтэй 102, нийт 286 жүдоч хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм. Азийн жүдо бөхийн холбооны 35 улсын 265 жүдоч, Номхон далайн бүсийн холбооны 4 улсын 21 жүдоч оролцсон энэ удаагийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр багийн аварга шалгаруулах барилдаан болсноор өндөрлөлөө.

Манай улсын баг Япон улсын шигшээ багт ялагдаж, БНХАУ-ын багийг ялснаар медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Улмаар Узбекистан улсын баг тамирчидтай өрсөлдснөөр хүрэл медаль хүртжээ. 2019 оны Ази тивийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнийг 4 алт, 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн Япон улсын баг тамирчид тэргүүлсэн бол 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн Монгол улсын баг тамирчид удаах байрт эрэмбэлэгдсэн байна.

Манай улсын араас 2 алт, 3 мөнгө, 6 хүрэл медальтай БНСУ-ын баг, 2 алт, 1 мөнгө, 3 хүрэл медальтай БНХАУ-ын баг тус тус удаалжээ. Азийн аваргын тэмцээнд зодоглосон тамирчид БНХАУ-д болох хоёр улсын хамтарсан бэлтгэлд оролцсоныхоо дараагаар ирэх 5-р сард Баку хотноо болох Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнүүдийн нэг Их Дуулгад оролцох юм байна.


Сэтгэгдэл

иргэн [59.153.115.113] 2019-04-25 02:10:02

Энэ сайхан тэмцээнийг ямарч сувгаар гаргасангүй харамсалтай өнгөрсөн хойно л гаргасан болох Байх

Babi [66.181.165.246] 2019-04-25 00:26:12

Mundag mundag

иргэн [59.153.115.113] 2019-04-25 02:15:25

Сайхан барилдааныг ямарч сувгаар гаргасангүй өнгөрсөн хойно рёкламдах байхдаа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.