АНУ-ын иргэн сугалаагаар 768 сая доллар хожжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

АНУ-ын 44 муж улсад зохион байгуулагддаг Powerball хонжворт сугалааны ээлжит азтан өчигдөр ил гарч, шагналаа авчээ. Уисконсин мужийн иргэн, 24 настай Мануэл Франко гэгч нь 768 сая ам.доллар хожсон аж. Тэрээр Америкийн сугалааны түүхэнд бичигдэх гурав дахь том азтан болж байна.

Өмнө 2016 онд Powerball сугалаанаас 1.6 тэрбум долларын хонжворыг Калифорни, Флорида, Теннесийн иргэд хуваан хүртэхээр болсон нь АНУ-ын төдийгүй дэлхийн түүхэнд дээд амжилт болж байв. Харин өнгөрсөн оны аравдугаар сард Mega Millions сугалаанаас Өмнөд Каролинагийн иргэн 1.5 тэрбум доллар хожиж хоёрт бичигдэх амжилтыг үзүүлсэн юм.

Гуравдугаар сарын 27-ны өдөр хотын захын шатахуун түгээгүүрээс худалдаж авсан тасалбар нь түүнийг саятан болгожээ. Тохирлыг зарлах үед Франко өөрт байсан бүх тасалбарыг тулгаж үзсэн ч аз таараагүй байсан гэнэ. Харин нэг тасалбар шалгагдалгүй өөр тасалбарын ард наалдаж үлдсэнийг сүүлд олжээ.

Тасалбарын эхний хоёр орон таарч, цаашлаад үлдсэн гурван орон таарах үед галзуурсан мэт болж, зүрхний цохилт нь түргэсэн, хашхирч эхэлснээ Франко хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд ярьсан байна. Азтан болсноосоо хоёр өдрийн дараа тэр ажил хийх ямар ч хүсэлгүй болсон тул ажлаасаа гарсан гэнэ. Одоо Франко мөнгө гуйж ирэх хүмүүст хэрхэн татгалзсан хариу өгөх талаар бэлдэж байгаа хэмээн хошигнон ярьжээ. Гэхдээ тэр хонжвороосоо буяны үйлсэд хандив өргөх төлөвлөгөөтэй байгаа аж.

Уисконсин мужийн хуулиар сугалаанд хожсон хүн нэрээ нууцлах боломжгүй байдаг аж. Түүнд азын тасалбар зарсан шатахуун түгээгүүрийн газар журмын дагуу 100,000 долларыг шагнал болгон авах юм байна. Франкод одоо хоёр сонголт бий. Тэр бүх 768 сая доллараа 29 жилийн хугацаанд тэнцүү хуваан авч болно. Эсвэл нэг дор бөөнд нь авах юм. Нэг дор авбал гар дээр нь 477 сая нь ирэх аж.

Сугалаанд хожсон хүмүүс бараг бүгд нэг дор авахыг илүүд үздэг ажээ. Нэг дор хонжвороо авсан тохиолдолд Франко 38 саяын татвар төлөхийг Уисконсин мужийн татварын алба тооцоолсон байна. Харин цувуулж авбал эхний жилээ 11 саяыг төлж, жил бүр төлсөн татвар нь 2048 онд нийтдээ 47 сая доллар болж хуримтлагдах аж.


Сэтгэгдэл

хх [202.55.191.194] 2019-04-25 07:28:11

ямар азтай хүүр вэ

Зочин [202.21.109.118] 2019-04-25 06:16:13

Nadaa

Зочин [202.131.225.197] 2019-04-25 05:01:11

mundag

Bayar xurgeye [202.126.89.57] 2019-04-25 04:30:01

AZ iveex boltugai


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.