Гамшгаас хамгаалах сургуулилалтад 420 гаруй мянган иргэн оролцжээ

М.Амаржаргал / Нийгэм

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт өнөөдөр /2019.04.25/ хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн хувьд зарлан мэдээллийн 60 дуут цамхагаар дамжуулан Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио нийслэл даяар 08.00 цагт дуугарсан Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарснаар иргэд орон байрнаасаа гарч, өөрийн оршин суугаа дүүрэг, хороонд байрлах аюулгүйн талбайд цугларан нүүн шилжих дадлага сургуульд идэвхтэй хамрагдлаа.

Онцгой байдлын ерөнхий газраас өгч буй мэдээллээр нүүн шилжих дадлага сургуулилалтад нийслэлийн 3200 гаруй нийтийн орон сууц, 120 гаруй мянган өрхийн 420 гаруй мянган иргэн оролцжээ. Уг дадлага сургуулийн зорилго нь иргэдэд тохиолдож болзошгүй аюул, осол, гамшгийн өөрийгөө болон гэр бүлээ авран хамгаалах мэдлэг, дадлыг олгоход чиглэгдэж байгаа юм.


Сэтгэгдэл

gg [202.9.42.25] 2019-04-25 13:58:32

Demii umand mongo ureh umaa uildver baiguulaldaa

Иргэн [202.9.42.155] 2019-04-25 10:27:02

Дуут дохиог чанга болгохгүй бол зайсанд лав муу сонсогдсон. Унтаж бгаа хүн, чих муу хүн сайн сонсохгүй юм бналээ

Zochin [202.131.243.169] 2019-04-25 07:59:31

Aldaatai zuil bol baisan baihaa tegehdee ajil hiij baigaa humuusee yah gej dandaa shuumjilj baidag yum be. Ene chin zasaj zalruulaad yavj boloh zuil shde

Зочин [202.126.89.168] 2019-04-25 07:48:07

Shaah shiv

зочин [43.243.161.23] 2019-04-25 07:36:46

ямарч зохион байгуулалт байхгүй бналээ. БГД-ийн 6 р хороо гэхэд мэдэгдэл тараагаагүй интернэтээс очих газраа хараад очтол өөр газар байх жишээтэй. Тэгэхээр энэ бүртгэл гэдэг нь худлаа мэдээ. цэцэрлэг сургууль ажилаа бүгдийг нь 10 цагт гээд зарлачихсан хүүхдүүдээ өгөөд замын түгжрээнд зогсоор байтал 1,30 минутын дараа 11,30-д ажилдаа ирж байна. Өглөө ажилдаа явдаг цагтаа босоод л иргэний үүргээ биелүүлээд гарч сургалтанд сууж байхад ажлын тарах цагийг 19,00 болгож бна бгүйшдээ.

Зочин [64.119.23.224] 2019-04-25 07:08:14

Өглөө найм гээд гартал төв зам дээр гурван цэнхэр хантааз өмсөн хүн ирээд бүртгэл хийж байгаад явсан ямарч сууллалт хийгээгүй

зочин [66.181.161.5] 2019-04-25 06:58:20

нэг мөр цугласан дээрээ цалин тэтгэвэр амьдралд хүрэлцэхгүй байна гээд дарга нарт хэлчихгүй үнэн үхэрнүүд шүү

Иргэн [124.158.110.117] 2019-04-25 06:24:45

Сайхан арга хэмжээ байсан боловч цугласан хүмүүст ямар тайлбар өгөхгүй зөвхөн хуудсан дээр тамга даруулах гэж бөөн үймээн болсон. Түүнчлэн цаасаа аваагүй хүмүүс маш их байлаа. Ард түмэн ухамсараараа сайн цугласан боловч ямар ч зохион байгуулалтгүй байлаа.

зочин [66.181.165.93] 2019-04-25 06:22:13

28 дугаар сургуулийн хашаанд очсон замбараагүй олон хүн хуудсан дээр нь тамга даруулах гэж бөөн юм болоод л зохион байгуулалт ч байхгүй арай биш байсан

зочин [119.40.103.6] 2019-04-25 05:35:38

Гамшигаас хамгаалах сургууль хийж байгаа нь ард иргэдээ болзошгүй гэнэтийн аюулаас сэрэмжлүүлэх зорилгоор хийж байгаа арга хэмжээ гэдэг утгаар нь дэмжиж байгаа. Гэвч энэ сургуулилалтын бэлтгэл ажлыг хангаагүй, зохион байгуулалт маш муу байлаа. Дохиогоор очих газрыг нь урдьчилан мэдэгдээгүй, бүртгэлийн хуудсыг тараагаагүй, захын хороололд дуут дохио дуулдахгүй байлаа. Хамгийн ойрхон байсан байрлалд 7,30 цагт очиход 100 гаруй хүн дараалан зогсож байсан. Тэднийг ганцхан хүн бүртгэж байгаа иргэдийг маш их чирэгдүүллээ. Энэ удаагийн сургуулилалтыг зохион байгуулагчидад муу, иргэдэд сайн үнэлгээ өгөхөөр байлаа.

ИРГЭН [103.9.88.162] 2019-04-25 05:00:14

ЖАГСААЛ СУРГУУЛИА БОЛИОД ТҮЙМЭРТЭЙ ГАЗАР РУУГАА АНХААРЛАА ХАНДУУЛААЧ ЭЭ, ЖАГСААЛ ПАРАД ХИЙГЭЭД БАЙГАА НӨХДҮҮДИЙГ ТҮЙМЭРТ ЯВУУЛААЧ

Зочин [202.70.34.130] 2019-04-25 05:01:33

Чи өөрөө яв

Зочин [202.70.34.130] 2019-04-25 04:58:17

Гамшгаас хамгаалах сургалт сайн явагдсан. Очоогүй мэдээгүй хүмүүс битгий сенсацла.

Аодп [203.91.115.41] 2019-04-25 04:39:59

БИТГИЙ ХУДЛАА ТОО ХЭЛЭЭД БАЙ ТА НАР ЧМАР Я ДОХИО СОНССОНГҮЫ ХҮН БАЙРНААСАА ГАРСАНГҮЙ. ИРГЭД ЯМАР Ч ОЙЛГОЛТ АВСАНГҮЙ УЧРАА МЭДЭХГҮЙ БНА СБ ЫН ТАЛБАЙД ОЧИЖ ЖАГСАХ ЮМ БНА ГЭЖ ОЙЛГОЛОО ЗӨВ ҮҮ. ОНЦГОЙНХОН БИТГИЙ ХИЙ ХООСОН МӨНГӨ ҮРЖ ШОУДААД БАЙ ЧАДДАГ ЮМ БОЛ ЗҮГЭЭР Л АЖЛАА ХИЙ БАДРАЛ ГЭЛҮҮ ДАРГА НЬ САЙХАН ШОУЧИН НӨХӨР БНА ДАА

Зочин [202.21.113.146] 2019-04-25 04:31:55

yamar aimar tootsoo ve ? neg bvrchlen toolson yum bish bgaa

Зочин [202.70.34.130] 2019-04-25 05:00:31

Бүртгүүлсэн иргэдийн тоог нэгтгэж гаргасан байх


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.