Б.Дэлгэрмааг Элчин сайдаас чөлөөлөхийг дэмжлээ

М.Амаржаргал / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, эцсийн найруулгыг сонслоо.

Дараагаар нь Элчин сайд эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгч зөвшилцөхөөр УИХ-д хүргүүлжээ. Төрийн албаны тухай, Дипломат албаны тухай хуульд хориглосон заалтыг зөрчиж, улс төрийн намын дэд даргаар сонгогдсон учир Б.Дэлгэрмааг эгүүлэн татах үндэслэл болжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: “Би Ерөнхийлөгчийн Тамгын газарт иймэрхүү зөвшлийн бичиг оруулж ирсэнд харамсаж байна. Энэ хүний нэр төрд сэв суулгахаар бичиг оруулж ирж байгаад харамсаж байна. Б.Дэлгэрмаа дөрөвдүгээр сарын дөрвөнд Хугацаа дуусгавар болж байгаа учир үүрэгт ажлаас чөлөөлж өгөөч” гэсэн хүсэлт өөрийн биеэр хүргүүлсэн. АН-ын зөвлөл дөрөвдүгээр сарын долоонд хуралдсан. Олон улсад Элчингээр томилогдож байгаа Монгол Улсаа төлөөлдөг. Үүнийг ЕТГ “Хугацаа дуусгавар болж байгаа учир чөлөөлж байна” гэсэн зөвшилцөл оруулж ирэх ёстой. Үүнийгээ залруулж өгөхийг хүсч байна” гэсэн юм.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайд Б.Дэлгэрмааг албан тушаалаас нь чөлөөлөх санал хурааалт явууллаа. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 55,8 хувийн саналаар Б.Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг дэмжлээ. Нэгдсэн хуралдаанд явагдсан санал хураалтын дүнг Ерөнхийлөгчид бичгээр хүргүүлэх юм байна.


Сэтгэгдэл

иргэн [103.10.23.116] 2019-04-25 15:00:51

Улс төрийн намын сонгуулт ажилд сонгодсон тул өөрийн нь хүсэлтээр чөлөөлсөн юм биш үү

Зочин [119.40.103.6] 2019-04-25 14:59:23

Д.Эрдэнэбат гэж нэг эргүү амьтан байнаа. Үүнийг улс төрөөс зайлуулж Элбэгээтэй хамт шалгах л хэрэгтэй.

Зочин [103.111.68.3] 2019-04-25 14:32:30

МАНАН-ГИЙН ХАЛЗАН ДҮЛЗЭН ИХ ХУЦАВАА ЧИ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.