Хилийн заставын албан хэрэгцээнд зориулан дөрвөн ширхэг мотоцикьлийг хүлээлгэн өглөө

Д.Тулга / Орон нутаг

Увс аймагт Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Монгол орны цоохор ирвэс түүний амьдрах орчны хамгааллын хүрээнд Говь-Алтай, Увс болон Баян-Өлгий аймагт “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийг хэрэгжүүлж байгаа. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Д.Батболд, Байгаль хамгааллын газрын захирал Б.Чимэддорж нарыг аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат хүлээн авч уулзан цаашид авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар санал солилцлоо.

Төслийн үндсэн зорилго нь нутгийн иргэд, малчдын оролцоотойгоор нэн ховор цоохор ирвэсийн амьдрах орчин идэш бологч амьтдыг хамгаалах ажлыг сайжруулах төдийгүй ирвэс-малчид хоорондын "зөрчил"-ийг бууруулах явдал юм. Энэ ажлын хүрээнд хилийн бүс нутаг дагуух заставын албан хэрэгцээнд зориулан дөрвөн ширхэг мотоцикьлийг хүлээлгэн өглөө.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.35] 2019-04-25 09:14:43

Күээ мөн том ажид хийжээ аюулын. Харанга юмаа ххаха

хх [202.55.191.194] 2019-04-25 08:10:13

ямар маркийн мотоцикль вэ арай хужаагийн хямд хог өгсөн юм биш биздээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.