Төв аймагт хамтран амьдрагчаа хөнөөгөөд голын эрэг орчимд хаясан хэрэг гарчээ

У.Уранцэцэг / Хууль

Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байх Хүйн голын эрэг орчмоос гадны нөлөөтэй нас барсан эмэгтэй хүний цогцос олджээ. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт очиж ажиллахад амь хохирогч эмэгтэйн нүүр гарын хэсэг хавдсан, эрүү уруул язарсан, битүү цус хуралтай байсан аж. Шалгалтаар талийгаач эмэгтэй Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай, 38 настай А-гийнх болох нь тогтоогдсон бөгөөд шинжилгээгээр тархинд битүү гэмтэл авч, гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогджээ.

Дээрх хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа ба уг эмэгтэйн амь насыг түүний хамтран амьдрагч Б гэгч хохироож хэргийн газраас зугтсан байж болзошгүй гэх үндэслэлээр эрэн сурвалжилж байна.


Сэтгэгдэл

зочин [124.44.20.30] 2019-04-25 15:23:29

НҮГЭЛ. Охид эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн, хүний амь насыг хороосон этгээдүүдийг шууд өчиггүйгээр цаазаар авч болохгүй юу? Бидний цөөхөн Монголчууд үхсээр, үрэгдсээр, хороогдсоор, хөнөөгдсөөр дуусах уу?

зочин [66.181.178.50] 2019-04-25 08:45:22

Монгол ахуйгаасаа алсраад харийн соёлыг өөртөө наахын гор нь амь насаараа төлж илэрч байна залуучуудаа нэгийг бодож нөгөөг ойлгох болжээ.Ёс төртэй бэр гуйлгуулаад нэр хүндтэй айлд оч өөр яриа байхгүй.

хх [202.55.191.194] 2019-04-25 08:41:34

ганцаараа амьдрах нь бүрч хүсээд байх зүйл биш

Зочин [202.9.44.189] 2019-04-25 08:20:28

Уучлаарай нэг зүйл бичихгүй бол болохгүй нь. Мэдээгээ хүн ойлгохоор цэгцтэй, утгын алдаагүй бич л дээ.

Буруу Цолмон [103.10.23.116] 2019-04-25 08:11:17

Хамтран амьдрагч гэсэн нэр томёо Монгол ёсонд байхгүй Үүнээс чинь болож ийм гэмэт хэрэг гарч байна Хамтран амьдрагч гэдэг жаахан янхандаж байгаад сална гэсэнтэй адил зүүль Энэ Монгол биш ёс нэр тоёо чинь Хүүхэд тэвэрсэн нөхөргүй хүүхэнүүдийг Монголоор нэг болгож байна Эцэг эхийнхээ үүрэг хариуцлагыг ухаарахгүй хүлээхгүй болжээ Мөн гэрлэхгүй гэсэн шалтгаанаар хүүхдээн төрөөгүй байхад авхуулсаар байна Хамтран амьдрагч гэсэн нэр томёог хуулчлан хориглох хэрэгтэй НЭГ БОЛ ГЭРЭЛ ГЭРЛЭЛТЭЭН БАТЛУУЖ ҮҮРЭГ ХАРИЦЛАГ ХҮЛЭЭ ҮГҮЙ БОЛ ГАНЦААРАА ЯВ

Зочин [64.119.27.38] 2019-04-25 09:39:39

Маш зөь хүний амь яригдаж байна шүү

Zochin [66.181.187.120] 2019-04-25 07:05:10

Odo gadaadiihan bur gerlehgui bolj bna eruul ajil hiigeed amidrah ni l zuv bolj

Зочин [202.9.42.97] 2019-04-25 06:38:28

хүнтэй гэрлэж хамт нь амьдрах нь хүсээд байх зүйл биш.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.