Өвөрхангай аймагт “Хүүхдийн эмнэлэг”-ийн барилгын ажил эхэллээ

Д.Тулга / Орон нутаг

Улсын төсвийн санхүүжилтээр Арвайхээр хотод 50 ортой Хүүхдийн эмнэлэг баригдахаар төлөвлөгдсөн. Бүтээн байгуулалтын барилгын ажил өнөөдрөөс эхэлж байна. Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хойд талд Стандарт, хэмжил зүйн газрын суурин дээр баригдах ажээ. Уг эмнэлэг нь орчин үеийн стандартын шаардлага хангасан, дөрвөн давхар байх юм. Барилгын ажлыг гүйцэтгэх тендерийн сонгон шалгаруулалтад таван компани өрсөлдсөнөөс "Хангамж-Өргөө" ХХК шалгарчээ.

Гүйцэтгэгч компаниас барилгын ажлыг энэ оны 11 дүгээр сард багтаан дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгнө гэлээ. Эмнэлгийн барилгын шав тавих ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, БОЭТ-ийн дарга Э.Хүдэрчулуун, "Хангамж" группийн ерөнхий захирал Н.Батхүү, гүйцэтгэх захирал Г.Чулуунбаатар, хүүхдийн гавьяат эмч Ч.Банзар болон БОЭТ-ийн хүүхдийн тасгийн хамт олон бусад төлөөлөгчид оролцлоо. Өвөрхангайн хүүхэд, багачууд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зориулалтын эмнэлэгтэй болно.


Сэтгэгдэл

vgzzkes [58.245.156.193] 2022-09-11 02:42:54

Мэдээ.МН vgzzkes http://www.gf5my74kx7n5559311xipbvqn25lg251s.org/ [url=http://www.gf5my74kx7n5559311xipbvqn25lg251s.org/]uvgzzkes[/url] <a href="http://www.gf5my74kx7n5559311xipbvqn25lg251s.org/">avgzzkes</a>

loafelpigreegon [92.204.163.66] 2020-09-19 22:20:40

free slots http://onlinecasinouse.com/# best online casinos <a href="http://onlinecasinouse.com/# ">play online casino </a> online casino slots


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.