Венесуэльчүүд бол богино зайн улс төрийн тоглолтын хамгийн том хохирогч

Админ / Эдийн засаг

Асар их байгалийн баялагтай, дэлхийн чинээлэг орнуудын тоонд багтдаг байсан Венесуэль улс өдгөө гүн хямралд орсны гол шалтгаан нь популизм байсныг дэлхийн нийт шүүмжилж байна. Газрын тосны арвин нөөцтэй энэ улс орны хувьд баялгийн хараалд нэрвэгдсэн гэж үздэг. Мэдээж цөөхөн эрх мэдэлтний хэт давруу үйлдэл улс орноо элгээр нь хэвтүүлдгийн муу жишээ давтагдсан.

Мөнгө нь үнэгүйдэж, хог шиг гудамжаар хөглөрөхөд хүрсэн нь Африкийн хямралаар ганц ширхэг талх ачаа зөөдөг тэрэг дүүрэн мөнгөний үнэд хүрсэнтэй адил нөхцөлд хүрчээ. Харамсалтай нь Африк одоо ч хямралаасаа гарч чадаагүй байна.

Венесуэлийн жилийн инфляц 2018 оны эцэс гэхэд 1.37 сая хувь буюу гиперинфляцад хүрсэн гол шалтгаан бол Засгийн газраас нь төсвийн алдагдлаа мөнгө хэвлэх аргаар нөхсөнөөс болсон гэж Олон улсын валютын сангийн тайланд тэмдэглэсэн. Тэгвэл энэ оны нэгдүгээр сарын байдлаар тус улсад инфляц 2.67 сая хувь хүрч, жилийн эцэс гэхэд хэрэглээний үнэ нь 10 сая хувиар ихсэх төлөвтэй байна гэсэн тооцооллыг дээрх байгууллагаас хийсэн байна. Үнийн өсөлт нь есөн сарын дотор 100 дахин нэмэгдсэн Венесуэлийн эдийн засгийн урьдчилсан тооцоо өөрчлөгдөөгүй байгаа юм. 2018 онд ДНБ-ний хэмжээ нь 18 хувиар, 2019 он гэхэд дахин 25% буурахаар байна. ДНБ нь хоёр оронтой тоогоор дөрвөн ч удаа буурлаа.

Ерөнхийлөгч Николас Мадуро 2013 онд инфляцтай тэмцэнэ гэж гарч ирсэн ч албан тушаалд очсон цагаасаа хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 24 дахин өсгөжээ. Улмаар өнгөрсөн оны наймдугаар сард цалингийн доод хэмжээ нь 3,000-аас дээш хувиар өсөж, 1,800 боливар болтол уруудсан. Үүнээс хоёрхон сарын дараа буюу аравдугаар сард нь 1,800 боливар ердөө 20 ам.долларт хүрэхээргүй ханштай болсон ч компаниуд нь ажилчдаа цалинжуулж чадахгүй болсон. Алсын хараатай бодлого бус, богино зайн улс төрийн тоглолт ямар хор уршиг дагуулдгийн бас нэг муу жишээг бид бэлээхэн ийнхүү бусад дээр харж байна.

Жилийн дараа манай улс сонгуультай золгоно. Сонгууль угтсан популизм Монголын эдийн засгийн Венесуэлийн замаар оруулах эрсдэл байгааг үгүйсгэх аргагүй гэдгийг сануулъя.


Сэтгэгдэл

Зочин [103.229.121.41] 2019-04-29 16:09:50

Америкыг серех гээд байвал ийм болдог юм гэдгийг л харуулах гээд байгаам.

Иргэн [203.91.115.37] 2019-04-27 15:11:01

Манай улсын улс төрчид бас л ард түмэнд таалагдахын тулд эдиин засагтаа дарамт болж эдиин засгаа сөхрүүлэх өрөнд орох хэтэрсэн амлалт гаргаж түүниигээ биелүүлэх гэж улс орныг дампууруулчих гээд баыдаг Ж нь хүн бүрт 1сая төгрөг өгнө ,зээлииг нь төлж өгнө ,малчдыг 5жилиин өмнө тэтгэвэрт гаргана,сумын төвүүд рүү зам тавина ,их сургуулиин оюутнуудад тэтгэмж олгоно сумуудад том том соёлын төвүүд усан бассейн барина ,гэх мэт эдиин засаг нь диилэхгүй. Диилсэнч ямарч үр ашиггүй амлалтууд маш олон Түүнии оронд харин сум бүхэнд үр ашигтайхан жижиг дунд үйлдвэр барьж хот төв газруудад томоохон үйлдвэр барчихдаг бол үйлдвэр хөгжөөд ирвэл дээрх ажлуудыг хиих мөнгө нь аяндаа гарна биздээ ЕР НЬ ЮУ ДУРТАЙГАА БИШ ХАМГЫН ХЭРЭГТЭЙГЭЭ ХИИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭРЭМБЭ ДАРААЛАЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА Худлаа юм ярьж ард түмэнд таалагдах гэсэн хүмүүс олон байх юм Ямарваа юм хиихэд аль нь чухал вэ гэдгииг заавал бодолцмоор байна. Хөнжлиинхөө хэрээр хөлөө жиих гэж нэг үнэн үг бии

Зочин [64.119.21.172] 2019-04-26 09:59:09

том гүрэний дарамт байдаг болов уу

Зочин [202.126.89.174] 2019-04-26 07:55:15

Hohi chin uursduu songoson uls turiin n

АН [194.228.76.84] 2019-04-26 02:10:09

Популизм гэж юу вэ? АН уу?

Зочин [64.119.21.172] 2019-04-26 09:58:20

тийм

Зочин [202.9.42.97] 2019-04-25 20:34:58

Хэдхэн хүний ашиг сонирхлоос болж венесүэль дампуурсан

Зочин [119.40.103.6] 2019-04-25 17:04:48

Манай 76 унтаа уншиж л байдаг байгаа даа

хх [202.55.191.194] 2019-04-25 16:36:10

стерлитта мигель ангел хоёрт туслах хандивийн аян өрнүүлж байна дансны дугаар капитал банк 00000000000000000000000000000000

хх [202.55.191.194] 2019-04-25 16:33:48

хөөрхий муу халтар царайт яаж байгаа бол


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.