Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын Их хурлын талбайд угтав

М.Амаржаргал / Улстөр

НЭМЭЛТ: 17:58

Монгол Улсын Ерөнхийлөгчийг угтах ёслолын дараа хоёр орны тэргүүнүүд албан ёсны хэлэлцээ хийв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Ноён Ерөнхийлөгч тантай гурав дахь удаагаа уулзаж байна. Тиймээс бид хуучны найзууд болсон. Манай хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70, Найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 25 жилийн ой тохиож байна. Хятад, Монгол уул усаараа холбогдсон хөршүүд. Бидний энэ удаагийн уулзалт хоёр орны бүхий л салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “БНХАУ-ын дарга Ши Жиньпин таны урилгаар Төрийн айлчлал хийж, таны санаачилсан “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцож, тантай гурав дахь удаагаа уулзаж, 70 жилийн хамтын ажиллагаанд хүрсэн ололт амжилтаа дүгнэж, цаашдын зорилт чиглэлээ тодорхойлоход бидний энэ уулзалт хоёр орны хооронд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Хамтдаа бүтээх, харилцан ашигтай хамтдаа хөгжих, хамтдаа үр ашгаа хүртэх уриан дор болж буй “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалт үр дүнтэй болно гэж найдаж байна. Чуулга уулзалтад амжилт хүсье” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д хийж буй Төрийн айлчлалын хүрээнд байгуулсан баримт бичгийн жагсаалт:

  • Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний төлөвлөгөө
  • “Хөгжлийн зам” болон “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • Монгол, Хятадын үзэсгэлэн зохион байгуулах тухай Монгол Улсын ХХААХҮЯ, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулах ажлыг эхлүүлэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • Монгол Улс дахь итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр, Хятад улс дахь итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн менежментийн хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын тохиролцоо
  • Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд автотээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын ЗТХЯ, БНХАУ-ын Зам тээврийн яам хоорондын протокол
  • Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн солилцох захидал
  • Ийнхүү хоёр орны тэргүүнүүд албан ёсны хэлэлцээ хийж, баримт бичигт гарын үсэг зурснаар Ерөнхийлөгч Х.Баттулгын тус улсад хийж буй Төрийн айлчлалын үндсэн хэсэг өндөрлөлөө.
  • Харин үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын Үндэсний спортын төвд зочилж, Монгол, Хятадын жүдо бөхийн тамирчдын хамтарсан үзүүлэх тоглолтыг сонирхох юм

БНХАУ-д Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын Их хурлын талбайд угтлаа. Төрийн тэргүүнийг Ардын Их хурлын талбайд хүрэлцэн ирмэгц БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтан мэндчилж БНХАУ-ын талаас угтах ёслолд оролцож буй өндөр, дээд албан тушаалтнуудыг танилцуулав.

Мөн хоёр улсын Төрийн дуулал эгшиглэж, хүндэт харуул жагссанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны хэлэлцээ хийхээр Ардын Их Хурлын ордныг зорилоо.

image

image

imageimage


Сэтгэгдэл

Зочин [43.242.242.128] 2019-04-26 01:34:46

Bayar hurgeje . amjilt, mon hamtyn ajillagaa dandaa ureedui ruu harsan baih estoi onoodriin ashogiin uridal bolgoh bolson ch dotroo bodoltoi doroo suuritai bagaad tand bayar hurgeie

Хол [64.119.17.151] 2019-04-26 01:09:30

Өмнөх эхнэр нь хятадын эрлииз Энхсайхны хамаатан энхтуяа гэж 3 н ч хүүхдии нь гаргасан авгай бдг гэлүү !

Zochin [172.58.43.51] 2019-04-25 21:14:26

1 togoonoos hooloo huvaaj iddeg boloo yu,IKH EZEN KHAANII yas ondolzuulsen muusain hereenii hoolnuud augaaIKH MONGOL GUREN ii neriig gutaaj duusah boloogui yu ,mongol nereer paiz zuusen hujaa hulgaichuud IKHMONGOL GUREN ii hil hyazagaar tsagaan heremnees uragshaa zailaaraa

зочин [103.229.120.27] 2019-04-25 15:35:19

сайн ч чинийх муу нь ч чинийх. жаахан ухаалаг сэтгэ.хѳлсний бичээчээр цалин авах уу

Зочин [66.181.189.79] 2019-04-25 14:28:47

Hyatadtai hamtiin ajilgaagaa urgujvvleh ni zub 2 hurshteigee l ebtei bh hregtei muudaltsaad yu ch hojihgui

HM [84.51.161.8] 2019-04-25 14:25:06

2 улсын бүдүүн дарга нарт баяр хүргэе. Манай нөхөр ичэх нүүргүй сайхан гар шүү.

Hm [66.181.161.33] 2019-04-25 13:31:17

2 ehner NO

Зоч [66.181.161.42] 2019-04-25 11:23:10

Бүс ба зам биш байхаа. Нэг бүс ба нэг зам юм бишүү. Нэг гэдэг санаа...

Дарь [66.181.185.157] 2019-04-25 11:22:50

Ямараар ч хэлсэн, та бидний сонгосон ерөнхийлөгч. Муу байгаа бол биднийл муугийнх.

Зочин [202.126.89.1] 2019-04-25 10:55:50

Hajuud n yawhaaasaaa ichej vheeee

Зочин [202.21.108.249] 2019-04-25 13:15:15

hunii umnuus ichih bol archaagui chanar shu

Зочин [202.9.43.137] 2019-04-25 10:42:31

Хоорхий хятадуудаас намхан юм том биетэй болохоор нь хятадуудаас их айдаг юм боловуу энэ женко

Irgen [64.119.25.159] 2019-04-25 22:18:04

Hyatadaas namhan ch Elbegdorjoosoo ondor yum.

Зочин [112.72.11.106] 2019-04-25 17:54:11

Төрийн албан ёсны айлчдалыг бүү гутаа

БАТ & БАТ [66.181.161.109] 2019-04-25 15:31:04

ЯМАР ЗОДОЛДОХ ГЭЖ БАЙГАА БИШ ДЭЭ ! ! ! ТЭНЭГ БАЙХАА ! , ТЭГВЭЛ БИД ХАМГИЙН ТОМ БИЕТЭЙ ХҮНЭЭ ЕРѲНХИЙЛѲГЧ БОЛГОХ ЁСТОЙ ЮУ ? ? ?

Иргэн [202.9.42.133] 2019-04-25 10:13:16

Тэрбум гаруй хүнийг удирдан ядуурлаас гаргаж байгаа мундаг хүнээс ичмээр юм 3сая хүний eрөнх ийлөгчөө

БАТ & БАТ [66.181.161.109] 2019-04-25 15:36:32

ЗАСАГЛАЛ НЬ ѲѲР ТЭГЭЭД Ч МАНАЙ БИЛЭГДЛИЙН СТАТУСТАЙ ЁРѲНХИЙЛѲГЧ БҮХНИЙГ ШИЙДЭХГҮЙ БѲГѲѲД ТИЙМ ЭРХ МЭДЭЛ ХУУЛИАРАА БАЙДАГҮЙГ ОЛЖ МЭДЧИХЭЭД ДАРАА НЬ БУРЖ БАЙВАЛ ЯАСАН ЮМ ! ! ! ЭНЭ БОЛ ХОЁР УЛСЫН ТѲРИЙН АЖИЛ !

зочин [202.131.233.190] 2019-04-25 10:48:13

Яг үнэн. Айлчлал хийгээд ингэж явахаасаа ичээсэй. Юу гийгүүлсэн гэж ичихгүй урилга хүлээж аваад тэнэж явж байна аа.

Зочин [49.180.140.23] 2019-04-25 10:10:58

Judogoo l uzhiimdaa gar


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.