Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Д.Тулга / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өнөөдөр БНХАУ-ын Ардын Их Хурлын ордны “Зүүн их” танхимд албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний эхэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай өмнө нь хоёр удаа уулзаж байсан талаараа дурдаад, БНХАУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, мөн хоёр орны Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсны 25 жилийн ой тохиож буй энэхүү цаг үед дахин уулзаж байгаа нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой болохыг онцлон хэллээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү уулзалт нь 70 жилийн хамтын ажиллагааны ололт амжилт болоод цаашдын зорилго, чиглэлээ тодорхойлох чухал уулзалт болохыг тэмдэглээд, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Төрийн айлчлал хийж, “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Талууд хоёр орны харилцааны асуудлаар санал солилцохдоо өнөөгийн Иж бүрэн стратегийн түншлэлд хүрсэн нь өнгөрсөн хугацааны харилцааны үр дүн болохыг дурдаад, цаашид энэхүү түншлэлээ бүхий л түвшинд тасралтгүй хөгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал нэгдэв.

Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд гэхэд БНХАУ-аас Монгол Улсад олгосон буцалтгүй зээл, тусламжийг богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэхэд хоёр талаасаа анхаарч, зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн бус нэмүү өртөг шингээсэн, түүний дотор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд голчлон анхаарч ажиллахаар болсон юм. Тухайлбал, Монгол Улсын баруун бүсээс Хятадад экспортлох махны хориг, улсын зүүн болон баруун бүсээс хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлэх зэрэг саналыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүлээн авч, энэ хүрээнд ажлын хэсэг гарган тодорхой ахиц гаргахаа илэрхийллээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлсэн “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн супер сүлжээ”, энэхүү сүлжээний бүс нутгийн байгууллагыг бий болгох санаачилгыг БНХАУ дэмжиж байгаа хэмээн байр сууриа илэрхийлэв.

Дээрх төслөөс гадна ОХУ-БНХАУ-ын хооронд байгалийн хий дамжуулах шугам, Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны хэлэлцээр, зарим боомтын ажиллах цагийг уртасгах зэрэг хоёр орны худалдаа эдийн засаг, гурван талт хамтын ажиллагаа, соёл боловсрол, олон улс, бүс нутгийн зэрэг өргөн сэдвээр албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээний дараа БНХАУ-д Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Тяньаньмэний талбайд байрлах Хятадын ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөх ёслолд оролцлоо.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.43] 2019-04-26 12:11:17

Санаагийн бараж байвал чөтгөр байсан ч яахав.тийм болхоор л болж бүтэхийн төлөө хүмүүс бурханийг шүтдэг болов уу.

Зочин [202.179.27.11] 2019-04-26 02:58:57

Манай Монголчууд одоо хужаа гэж бүдүүлэг ариншин гаргадагаа болих хэрэгтэй тэд нар чинь ажилсаг ард түмэн шүү улс орон, эх орон гэж боддог л юм боль энэ үгээ бүгд больцгоо бусад орны адил нэрээр нь нэрлэцгээх хэрэгтэй тэр ултай бид бизнесийн холбоотой түүнийгээ бүү март тэр үгийг хэлэх тусам бид өөрсдөө доошоо орж байна гэсэн үг.

Зочин [103.10.23.116] 2019-04-26 11:14:41

Хятад хүн олон ирэх нь Монгол уусагын урдал нөхцөл мөн

санаа [112.72.8.90] 2019-04-26 03:25:51

Ер нь бол үргэлж тийм л байсан. Өөрсдөө үнэхээр сайн ажиллаж соёл ухамсрынхаа түвшинг дээшлүүлмээр байна. Бусдаас гуйж идчихээд доромжлоод байж болохгүй Үнэнийг нь хэлэхээр хужаа мужаа нэр хоч өгдөг үүгээрээ бусдыг айлгах гэж оролддог. Энэ арга барилдаа хэт итгэчихсэн нэг хэсэг байна. Арай өөрөө сэтгэмээр байнаа

Зочин [202.179.27.11] 2019-04-26 02:56:01

Монгол ялна яалаа үнэн үү Монгол ашигтай юм л хийхийг хүсэж Хятадууд боловсролтой соёлтой сэхээтнүүдээ явуулах хэрэгтэй шүү дээ бүр боловсролгүй хүн ирүүлж үймүүлээд дэг журам зөрчүүлээд байх юм.

Зочин [202.179.27.11] 2019-04-26 03:02:57

Монгол ялна гэдэг хэвээрээ юу гэсэн үг Ерөнхийлөгчөөс асууж байна. Монголын талд оруулж байгаа хөрөнгө оруулалтын ажлын чанарт хяналтыг чангатгах хэрэгтэй эдийн засгийн ашигтай байх ёстой. Өнөөдөр бариад маргааш засдаг биш. 30-50 жил байх хөрөнгөтэй үнэ цэнтэй байх хэрэгтэй байна. Эдийн засгийн ашигтай байх эргэн төлөгдөх хугацаа бодит нөхцөлтэй нийцсэн байх

Зочин [202.179.27.253] 2019-04-26 02:25:28

Улсаа худалдах гээд сууж байгаа г нээ

1234 [103.10.23.116] 2019-04-26 11:13:05

Өнөөдөр бол Гадаадын луйварчин нарын уяны нохой МАНАН хэмээх хулгайч нарын бүлэглэлийг ялах нь Монгол яллаа гэсэн үг

Шүүмжлэх ч амар. Харин чи өөрөө юу хийсэн юм бэ? [202.131.228.118] 2019-04-26 04:28:12

Чи өөрөө ямар ч баялаг бүтээж гийгүүлээгүй УЧИР манай Ерөнхийлөгч гадаадад очиж тэдний баялгаас гуйж байгаа юм.

Зочин [64.119.21.172] 2019-04-26 01:23:38

ардын баатаруудын хөшөөнд цэцэг өргөдөг нь тун муу байна

Өөр яах юм бэ? [202.131.228.118] 2019-04-26 01:22:48

Орохоос ч өөр яахав дээ!? Цөөхөн хүн амтай, дорой эдийн засагтай улс ӨНӨӨ ҮЕД тэгээд том том дугарах юм уу? Согтуу хүн шиг.

өвгөн [103.10.23.116] 2019-04-26 11:10:59

Том дуугарч болдог өөрийн гэсэн бодлогоо хэрэгжүүлэж болдогийг Хойд Солонгосын залуу удирдагч дэлхийд харуусан биш үү Монголчууд төвийг сахисан мөн гурав дахь хөршийн болдогоо давхар барьсан улс төрийн бодлог явуулах нь зөв сөргөлдөж байгаа талуудийг бид өөрт ашигтай өөрийн тусгайр тогтнолоо хамгаалхад сайн ашиглаж болно Баттулга нохой нь нохой л доо гэхдээн ямарч гэсэн Монголоо гэсэн Монгол нохой

Зочин [202.179.31.124] 2019-04-26 00:24:14

далдганаж яваад хужаа нарын аманд орвоо


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.