Трампын шийдвэр талын Монголын нефтийн үнэд нөлөөлөх нь буюу ХАВТГАЙ ДЭЛХИЙ

Д.Тулга / Эдийн засаг

Трампын засаг захиргаанаас Даваа гарагт гаргасан шийдвэр дэлхий нийтийг цочрооход хүрлээ. Учир нь нефть ашигладаггүй, хэрэглэдэггүй нэг ч улс гүрэн дэлхий ертөнц дээр байхгүй тул Трампын шийдвэр бүх улс орны эдийн засагт шууд нөлөөлөх нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, АНУ-ын зүгээс 2018 онд “Ираны газрын тосны экспортыг тэг хувьд хүргэж зогсооно” гэж мэдэгдэж байсан хатуу сануулга энэ даваа гарагт баталгаажлаа.

Газрын тосны үнийн өсөлтөөс шалтгаалан манай улсад нефтийн бүтээгдэхүүний үнэ огцом өсөх шалтгаан болдог. Энэ нь нефть импортлогч үндэсний компаниудаас огт хамааралгүйгээр, дэлхий дээрх үнийн савалгаанаас үүдэлтэй өсөх прогнозыг эдийн засагчид хэдийн гаргаад байна. АНУ-ын Ерөнхийлөгч Трампын шийдвэр ийнхүү талын Монголын нефтийн бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлөх нь тодорхой болжээ.

Дональд Трампын засаг захиргааны мэдэгдсэнээр, Иранаас бага хамжээгээр газрын тос импортлохыг зөвшөөрсөн найман улс ирэх тавдугаар сарын 02-ны өдрөөс эхлэн импортоо үргэлжлүүлэх боломжгүй болно. Хэрвээ Иранаас газрын тос импортолсон тохиолдолд тухайн улс АНУ-ын хоригтой тулгарах болно гэдгийг хатуу мэдэгдлээ. Дээрх улсуудад, БНХАУ, Япон, Грек, БНСУ, Тайвань, Турк улсууд багтаж байсан юм.

Дэлхийн зах зээл дээр брент нефтийн үнэ 74 ам.доллар даваад байна. Өнгөрсөн оны сүүлээр 44 ам.доллар байсан газрын тосны үнэ дөрөвхөн сарын дотор 40 хувиар өслөө. Цаашдаа буюу энэ оны эцэс гэхэд 74-өөсөө буухгүй, 100 ам.долларт ч хүрч магадгүй гэсэн таамаг хэдийнээ олон улсын хэвлэлийн нүүрэнд гарч эхэлсэн.

ШАТАХУУНЫ ҮНЭ ЦААШИД Ч ӨСНӨ

Шатахууны үнэ цаашид ч өснө гэдгийг тоо баримттайгаар жишээлье. Тоо баримттай тайлбар хэлэхээс өмнө Сингапурын биржийн үнэ манай улсын шатахууны үнэд яаж нөлөөлдгийг энгийнээр тайлбарлая. Хэдэн жилийн өмнөөс манай улс Сингапурын биржийн үнээр шатахуунаа худалдаж авдаг болсон учраас дэлхийн зах зээлийн үнийг хардаг болсон юм. Сингапурын биржийн өмнөх сарын нефтийн ханш манай улсын энэ сард худалдаж авах шатахууны ханшид нөлөөлдөг. Тодруулбал, Сингапурын бирж дээр газрын тосны үнэ хоёрдугаар сард нэгдүгээр сарынхаас өссөн. Энэ өсөлт манай улсын шатахуун импортлогчдын гуравдугаар сард худалдаж авах шатахууны үнэд нөлөөлсөн юм. Шатахуун импортлогчид гуравдугаар сард өссөн үнээр авсан шатахуунаа дөрөвдүгээр сард худалдаанд гаргасан. Өөрөөр хэлбэл шатахууны үнийн дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлт Монголын хэрэглэгчдэд шууд нөлөөлдөг. Дотоодын шатахуун импортлогчид үнээ дуртай үедээ нэмдэг гэдэг н ташаа ойлголт. Тэдний үнэ шууд дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнээс хамааралтай оршиж байдаг. Энэ сард шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдсэн нь ийм шалтгаантай. “Роснефть”-ийн оны эхний таван сарын импортын үнийг сонирхлоо. Нэгдүгээр сард 531, хоёрдугаар сард 533 ам.доллар байсан бол гуравдугаар сард огцом өсч 572 ам.доллар болжээ. Өсөлт дөрөв, тавдугаар сард ч үргэлжилж байна. Дөрөвдүгээр сард 613 ам.доллар, тавдугаар сард 643 ам.долларт хүрчээ. Өөрөөр хэлбэл, оны эхний сараас 112 ам.доллараар өссөн байна. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ шинжээчдийн таамагласнаар өсөөд байвал дотоодын шатахууны үнэ ч даган шууд өсөх нь гарцаагүй болоод байна.

ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ АНУ-ААС ШУУД ХАМААРАЛТАЙ БАЙНА

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкль Помпео хэлэхдээ "Бидний зорилго бол Иранаас улс орнууд газрын тос импортлохыг бүхэлд нь зогсоох явдал. Үүнд бэлтгэх зорилгоор газрын тосны нийлүүлэлтийг зогсоохгүйн тулд долоон улс болон Тайванийг хоригийн гадна үлдээж байсан. Энэ удаагийн шийдвэрээр эдгээр улсуудыг чөлөөлөхөө зогсоож, Иранаас газрын тос импортлох боломжтой улсын тоог тэг болголоо. Бид Ираны эсрэг тавьсан хоригоо үргэлжлүүлж, хэрэгжилтэд нь хатуу хяналт тавих болно. Иранаас хийж байсан нийлүүлэлтийг орлож, бусад улс орнууд хангалттай хэмжээний газрын тос экспортолно. Үүнд, Саудын Араб болон Арабын нэгдсэн Эмират улс багтаж байна. Саудын Араб бусад газрын тос олборлогч орнуудтай зөвлөлдөж, газрын тосны зах зээлийн тэнцвэрийг барихын төлөө ажиллана гэдгээ мэдэгдсэн. Саудын Араб болон Арабын нэгдсэн Эмират улсууд нэг өдрийн гарцаа 1,5 сая баррелаар нэмэх боломжтой" гэж мэдэгдсэн байна.

АНУ-ын мэдэгдлийн хариуд, Ираны тал Персийн болон Оманы буланг холбосон Ормузын хоолойг хаана гэжээ. Ормузын хоолой нь Персийн булангаас олборлодог газрын тосыг зөөвөрлөдөг далайн зам юм. Тус замыг хаах нь дэлхий дээр газрын тосны үнэ өсөх томоохон шалтгаан болно. Эдгээр үйл явдалтай холбоотойгоор, Вест Техас гэх мэт зарим төрлийн газрын тосны ханш 2,5 дахин өсөөд байна. Энэ он гарснаас хойш түүхий эдийн газрын тосны ханш 40 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

НЕФТИЙН ҮНИЙГ ӨСГӨГЧ НЬ АНУ ГЭДГИЙГ ДЭЛХИЙН УЛС ГҮРНҮҮД ЗӨВШӨӨРСӨН

Дэлхийн зах зээл газрын тосны үнэ сүүлийн таван жилд маш өндөр савлагаатай байна. Брентийн ханш 30, 40 хувиар өссөн үе бий. Түрүү жилийн савлагаа 80 хувь давсан. Газрын тосны зах зээлд сүүлийн үед хүчтэй орж ирсэн АНУ-ын бодлогоос бүх зүйл шалтгаалж эхэлжээ. АНУ цөмийн хөтөлбөрийг нь дэмжихгүй шалтгаанаар Иранд хориг тавихад нь нефтийн үнэ өсдөг бол хоригоо зөөллөхөд газрын тосны үнэ буудаг байна. Гэвч өнгөрсөн Даваа гарагт Д.Трамп Иранд тавьсан хоригоо чангатгахад газрын тосны үнэ дахин өсч дэлхийн бусад орны эдийн засагт шууд нөлөөлж эхэллээ.


Сэтгэгдэл

Зочин [103.229.121.41] 2019-04-29 16:16:51

АНУ яасан давардаг юм бэ??!! АНУ-д сургамж егех хvн байдгvй юм уу??

Bold [212.112.126.223] 2019-04-27 11:16:50

Hoshnogo -Jenko battulga,,,Honotsiin Shees Hvrelsvh 2-l binzenees ashig haij bna er ni

Zochin [203.91.115.40] 2019-04-27 03:36:57

Тийм юм бол яагаад нефтийн үнэ буурхаар буурдагүй юм бе

Зочин [64.119.18.170] 2019-04-26 18:16:00

neft olborlodog ni gantshan iran bish, 3han san huntei uls her hemjeenii shatahuun heregledeg ni oilgomjtoi, ih hemjeenii buteen baiguulalt hiisen yum ch alga, holsnii niitlel baij magadgui gej hardaj baina!!!

ТОС [112.72.12.7] 2019-04-26 17:55:25

БЕНЗИНИЙ ЧЕНЖ КОМПАНИЙН ХУЛГАЙЧУУД ҮНЭЭ НЭМЭХ ГЭЖ ЯДЧИХ ЮМ АА

БИ [112.72.12.7] 2019-04-26 17:54:17

ЭНЭ БАЛАЙ ТРАМП ХЭЗЭЭ ДАЛД ОРЖ ХҮМҮҮС АМРАХ БОЛ ОО ЯРШИГТАЙ ПЯХЛУУ БАЙНА Ш ДЭЭ

зочин [64.119.26.232] 2019-04-26 17:18:55

шизо трамп солиорчээ

Зочин [119.40.98.10] 2019-04-26 15:21:00

Монгол айх хэрэг байхгүй бид нефьтийн үйлдвэр барьж байгаа удахгүй ашиглалтанд орно. Унах машинаа бэлд.

хх [202.55.191.194] 2019-04-26 14:40:36

манайх бензинээ гаргалаа гээд импортынхоос хямд байж чадах болуу импортын шатахууны жишгээр л үнэлээд байх байхдаа дотооддоо үйлдвэрлэсэн хямд бараа харсануу болсон болоогүй гутал муталхан хийгээд импортынхоос чүнэтэй тавьчихсан байдаг шдээ

Иргэн [112.72.11.114] 2019-04-26 14:35:37

Битгий шаагаарай, одоо улаан цайм үнэ нэмэх арга хайдаг айн гөлөгнүүдийг бүгдийг нь ал !!! энэ сэтгүүл чийг бас алах хэрэгтэй

Зочин [203.91.115.39] 2019-04-27 09:19:53

төгсөрчихсөн орк

Ха ха [64.119.17.209] 2019-04-26 10:51:05

ОДОО БҮР ЗАХИАЛГААР МЭДЭЭ ГАРГААД БЕНЗИНИЙ ҮНЭ НЭМЭХЭЭР ШИЙДСЭН БОЛОЛТОЙ

Зочин [103.229.177.59] 2019-04-26 10:16:52

Мааангар дээрэлхүү улс шүү. Цөмийн хөтөлбөрөө зогсоовол хориг арга хэмжээгээ зогсооно гэж молиг үмхүүлээд зогсоонгуут нь өөрөө хэлэлцээрээс гарангуутаа өмнө нь хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хүлээхгүй, танайд үргэлжлүүлэн хориг арга хэмжээ авна гэдэг. Саудын Араб нь юуун Иран, хажуу улс руугаа дайн хийгээд, хүний эрх мэрх байхгүй. Тэгхэд л нүдээ аничаад л Иран руу дайраад байдаг.

Mongolhuu [66.181.161.11] 2019-04-26 10:14:25

Ene USA gj nowshiin oron bnaa

Зочин [66.181.191.20] 2019-04-26 10:01:17

Анандбазар их сандарч бгаа юм бна.

Зочин [203.91.115.50] 2019-04-26 09:36:59

ТАМСАГИЙН НЕФЬТЭЭ ГАРГАХАА ДАРИУХАН ЗОГСОО!!!!!!!! БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЭЭ ХУРДХАН БАРИАЧЭЭ

Зочин [182.160.38.39] 2019-04-26 09:25:47

барьж байгаа. маанаг дүлий сохор баас минь.

Зочин [66.181.189.205] 2019-04-26 09:05:57

у.Хурэлсух эээ д.Сумъяабазар аа Алтанширээ гийн нефтийн уйлдвэр яасан.

Зочин [66.181.161.76] 2019-04-26 09:49:49

Чамд хамаагүй шүү.

Зочин [59.153.114.134] 2019-04-26 09:00:19

ANU-g gazrin gavar orulchih uls bdaggui uym bhda. Kim CHen Un neg tsash n haruulah magadlaltaida. Urgelj busdin hugjild hundlungus oroltsoj uuruusu ilu gargahgui tuld buzar ajillaga hiideg. Odo delhin buh uls ornud esergutsej ANU-g ene ertuntsin gantsardmal uls bolgoh heregtei bolj ugvul ustgah heregtei.

Зочин [66.181.161.86] 2019-04-26 10:24:21

savaagui nohoi mini sarandaa hutsdaa

Зочин [103.229.120.209] 2019-04-26 08:49:01

Энэ зөвхөн АНУ иран хоёрын хоорондох асуудал

Зочин [43.243.161.23] 2019-04-26 08:48:24

Zasgiin gazar ni benzinii unee barij diilehee boliod saihan hudlaa shaaj shaltag haij baih shiv dee. Hurelsuhiig yaaraltai ogtsruulah heregtei. Baahan parad tsuglaan tsergiin jagsaal hiihees oor yum alga. jinhene erguu baagii

Зочин [203.91.118.122] 2019-04-26 10:57:42

Chi tegeed jagsaach hudlaa shaaj bhaar, chadkushd

Зочин [202.179.31.13] 2019-04-26 08:21:20

ану-дболж байгөө манайд хамаа байхгүй битгий хөөрөгдөж нефть импортлогчдыг давраагаад бай


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.