Хамгийн баян сум хүртэлх хол замын тэмдэглэл

Админ / Орон нутаг

Монголын топ гурван компани болох “Эрдэнэс таван толгой”, “Таван толгой”, “Энержи ресурс” ХХК Цогтцэций сумын Таван толгойн ордыг түшиглэн үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс гадна 14 мянган тээврийн хэрэгсэл, 30 гаруй мянган хүний төвлөрөл бий болж Цогтцэций Монголын хамгийн баян сумаар тодроод байгаа. Энэхүү уул уурхайн үйлдвэрлэл, тээвэр ложистикийн сүлжээ, хүн амын төвлөрөл нь эдийн засгийн асар хурдтай эргэлтийг үүсгэж нэг килограмм Монгол хонины мах 10 мянган төгрөгөөр арилжаалагддаг гэх мэтээр амнаас ам дамжсан цуу эх орны өнцөг булан бүрт тархсан. Ийнхүү өмнийн цэнхэр говьд үйлдвэрийн яндан боссоноос хойш хөгжил цэцэглэлийн туйлд хүрч хүн бүр нь “Арабын шейх” шиг амьдралд хүрсэн гэх ойлголт Монголын нийгэмд бий. Тиймээс энэ их үйлдвэрлэл, хөгжил цэцэглэл, хөрөнгө мөнгийг сурвалжлахаар Монголын хамгийн баян сумыг зориод ирлээ.

“Өөдлөх айл үүднээсээ” эсвэл “нөхрийн нэрээр орж эхнэрийн нэрээр гарна” гэдэг шиг аль аймаг сум дэд бүтцэд холбогдсон бэ гэдгээр хөгжлийг хэмждэг болсон цаг. Даланзадгад хот хүртэл Чингис бондын 590 тэрбум төгрөгөөр тавьсан сунайсан урт зам бий. Гэхдээ энэ зам хөгжлийг илтгэхээсээ хэдийнэ өнгөрчээ.Зам гэх үү, там гэхүү. Тавхан жилийн өмнө өр тавин байж бүтээсэн уг замын эвдрэл гэмтэл туйлдаа хүрч Өмнөговийнхныг хоттой холбохоосоо илүүтэй машин тэргийг нь эвдэж, явгалах хэмжээнд хүрчээ. Хамгийн багадаа зөрөөд өнгөрсөн машины дугуйны эргэлтээр шидэгдсэн замын асфальт, хайрга машины гуфер, хаалга цохиж эвдэж хонхойлгох асуудал байх л үзэгдэл болж. Тэр дундаа Дундговь аймгийн Луус, Хулд, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутаг дэвсгэрт онцгой эвдрэлтэй байна. Эндээс нэг сонин зүйл ажиглагдсан нь уг замын Улаанбаатарын зүгт зорчих эгнээ хамгийн их эвдрэлтэй байх юм. Зам зуурын хүнээс учир явдлыг тодруулбал Улаанбаатарын утаанаас болж энэ зам, там болж байгаа бололтой. Ирэх тавдугаар сарын 15-аас Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахгүй байх Ерөнхий сайдын захирамжийн сөрөг тал энэ замд ийнхүү тусч. “Энержи ресурс”-ээс 75-100 тонн нүүрс ачсан хүнд даацын хэдэн зуун автомашин уг замаар Улаанбаатарын зүг довтолгож буй учир энэ өвлөөс эхэлсэн замын эвдрэл өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа бололтой.

Цогтцэций сумын төв ороход Даланзадгадын замаас салаад 60 километр явна. Энд жинхэнэ элсэн далай бий болох процесс үргэлжилж байна. Улаанбаатар руу энэ замаар нүүрс тээвэрлэж эхэлснээс хойш хоёр, гуравхан сарын дотор өргөөшөө хоёр километр гаруй зам бий болжээ. Зам гэж хэлэхэд үнэхээр хэцүү. Үсрээд буухад үнсэн дунд шигдэх мэт хөлийн шагайгаар татсан шар шороо пурхийнэ. Ийм байдал бүхэл бүтэн 60 километрийн турш үргэлжилнэ. Хамгийн баян сум хүртэлх хол замыг туулахад хамгийн түрүүнд үзэгдэж харагдах зүйл гэвэл ердөө энэ. Нэгдүгээрт 590 тэрбум төгрөгийн зам там болж. Хоёрдугаарт 60 километр урт, хоёр километрийн өргөнтэй элсэн далай бий болжээ. Энэ цөлжсөн бүс хэзээ ч нөхөн сэргэж, хуучин хэвэндээ орохооргүй болж өдөр өдрөөр өргөссөөр байгаа харагдана. Дээрээс нь хагас өдөрт нийслэлдээ ирээд буцдаг байсан Цогтцэцийнхэн хонуут явж Улаанбаатарын бараа хардаг болсон гэнэ билээ.

Цогтцэций сумын өнөөгийн төрх буюу О.Бадарч даргатай Вант улс мөхлийн ирмэгт иржээ

Бартаат замаар баахан бэдчүүлсэн хүмүүс Цогтцэций сумыг хараад үнэхээр шооконд орохоор. Тэнд ямар ч аз жаргалтай хүн очсон сэтгэлд гутралд ормоор тийм дүр зураг нүднээ ноёлно. Битүү саарал, юу ч харагдахгүй шороон хуйлраан дунд ганц хоёр шилэн байшин, нэг орон сууцны хороолол байхыг эс тооцвол “өөхөнд ороовч нохой шиншлэхээргүй” нэг тийм гундуу суурин. Жаахан салхи хөвөлзөхөд л нар, сар, од, тэнгэр юу ч харагдахгүй, битүү түйрэн босно. Монголын хамгийн баян сум хэмээх гуншинг хүртсэн Цогтцэцийг ийм болсон гэж хэн ч төсөөлөхгүй биз. Нутгийн иргэд нь зэлүүд үеэ мөрөөсөн, хүнд даацын тээврийн хэрэгслүүд хаагуур хамаагүй сүлжилдэн, хог, шороондоо дарагдсан орчин бодлого үгүйлэх мэт.

Үнэхээр бодлого үгүй удирдлагуудтай, хууль үгүй ардууд хуйларч байна тэнд. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд нэг замын сүлжээтэй болох нь бүү хэл нэг нийтийн жорлон барьж, нэг улиас хатгаад ургуулж чадсан юмгүй сууцгаана. Нутгийн удирдлагууд нь өөрсдөө замын бодлогоо тодорхойлж системээ хийгээд, модоо тарьж байгалиа хамгаалж чаддаггүй юм аа гэхэд “Эрдэнэс Таван толгой”, “Энержи ресурс”, “Таван толгой” компаниараа ч мод тариулж, зам тавиулж чадалгүй өнөөдрийг хүрчээ. Сумын төвөөс 20 километрийн радиуст малчин айлгүй, бүгд дүрвэж нүүсэн гэдэг мэдээлэл чих дэлсэж байлаа. Мал, малчин хоёр битгий хэл тэндэхийн хөрсөнд шавьж ч байхгүй болсон санагдана. Учир нь Таван толгойн уурхайн амаас Цагаан хадны боомт хүртэлх хатуу хучилттай замаас өөр замгүй, түүнээс буугаад хөрс байхгүй болсон байна. Сумын төв, уурхайн зам хоёрын дунд 12 километр замаа ч тавьж чадаагүй байгаа нь бодлого хэрхэн алдагдсаны тод жишээ мэт. Ер нь Цогтцэцийг цэгцэлье гэвэл замын сүлжээ, торлолыг эн тэргүүнд тавьж шийдсэний дараагаар бусад асуудлыг ярих ёстой гэдгийг нутгийн иргэд өгүүлж байлаа.

image

Монголын бүү хэл дэлхийн баячууд хөлгийн жолоогоо залж буй Таван толгой ордтой Цогтцэций сумыг ийм хэмжээнд удирдаж буй хүмүүсийн талаар сураг тавилаа. МАН өнөөдөр эрх барьж байна. О.Бадарч хэмээх эрхэм Засаг даргаар сүүлийн дөрвөн жил ажиллаж байгаа ч өмнө нь энэ нутгийн амин чухал асуудал болох байгаль орчины хамгаалагчаар ажиллаж байсан нэгэн гэнэ. Тэрээр Зам тээврийн сайд асан Я.Содбаатарын өгсөн “Даланзадгад хүртэлх 590 тэрбум төгрөгийн замыг гамнаж, Цогтцэций Чойр чиглэлийн улсын чанартай замыг ашиглах” чиглэлийг тас зөрөн хэвтэж Улаанбаатар хүрэх урт замыг там болгох шийдвэрийг гаргасан нэгэн гэдгийг учир мэдэх хүмүүс өгүүлж байна. Үүний зэрэгцээ сумынхаа төвийн салхины дээгүүр буюу баруун урд, баруун, баруун хойд хэсгээр 60 километр нутгаар нэг тээврийн хэрэгсэлд 100 тонн нүүрс тээвэрлэх шийдвэрийг гаргаж газар нутгаа үнсэн түйрэн болгож буй эрх мэдэлтэн бололтой. Бололтой гэдэг нь түүнийг огцруулах шийдвэрийг Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь гаргаад удаж байгаа ч албан тушаал, сандал ширээтэй зууралдсаар өнөөдрийг хүрч байгаа юм байна. Одоо Цогтцэцийд иргэд нь, ИТХ нь сумынхаа Засаг даргыг хүлээн зөвшөөрдөггүй, Засаг дарга нь тамгаа өгдөггүй багахан хэмжээний самуунтай байгаа юм байна. Улс төрийн энэ нөхцөл байдлаас үүдэн “Ёслоогүй эхнэр, ёсгүй хүүхэд” гэдэг шиг Цогтцэций жинхэнэ удирдагчгүй болсон гэдгийг нутгийн иргэд өгүүлж байлаа.

image

Хувийн компанийн хүсэлт ба Засаг даргын зуулт

Таван толгойн ордоос хойд зүгт анх удаа тээвэрлэлт хийж эхлээд нэг улирал өнгөрөхөд нэлээд асуудал үүсчихээд байгаа нь энэ юм байна. Харин Таван толгойн уурхайгаас Чойрын замд нийлэх замыг тавих хүсэлтэй компани байгааг нутгийн иргэдээс сонслоо. Энэ компани Чойрын чиглэлийн замд нийлэх 20 километр замыг өөрийн хөрөнгөөрөө тавьж, Цогтцэций орчимын замын сүлжээнд нэгтгэн, дээгүүр нь тээвэрлэлтээ хийх хүсэлтийг О.Бадарч даргад хүргүүлсэн ч шийдвэрлэхийг хүсэхгүй байгаа гэнэ. Ийнхүү 20 километр замыг тавьчихвал нэгдсэн замын сүлжээ бий болж байгаль орчин талхлагдах, жолооч нар дураараа хэрж давхих асуудал цэгцрэхээс гадна тоосжилт 80 хувь буурдагийг мэргэжилтнүүд өгүүлж байлаа. Ер нь Таван толгойгоос хойд чиглэлд нүүрс тээвэрлэхийн тулд хуучин улсын чанартай энэхүү авто замыг сайжруулж, засч шинэчлэн ашиглахаас өөр гарц өнөөдөртөө байхгүй ч сумын Засаг дарга О.Бадарч 590 тэрбумын авто замыг эвдэх шийдвэрээсээ огт буцахгүй байгаа ажээ. Ийнхүү сумынх нь зүүн талаар буюу салхиных нь доогуур зам тавиад өгье гэсэн хүсэлтийг үл тоож заавал салхиныхаа дээгүүр тоос татуулан тээвэр хийлгэх хүсэлтэй сумын даргын шийдвэрийг хүлээж тус зам ангийнхан 10 гаруй хоног ажлаа эхлүүлж чадахгүй хүлээсээр байгаа ажээ.

Монголын хамгийн олон хүн ам төвлөрсөн, хамгийн баян сумын дүр төрх өнөөдөр нэг ийм гундуу. Уул уурхайгаа дагаж хөгжөөгүй, уул уурхайн хөлд нэрвэгдсэн, бодлого дутсан бор суурингийн иргэдийн эрүүл мэндийн тухай бүр ч ярилтгүй болжээ.

Б.Амартүвшин

Эх сурвалж “Өдрийн сонин” http://dnn.mn


Сэтгэгдэл

Зочин [202.21.100.210] 2019-05-02 14:13:17

О.Бадарч гэж нэг балай зөнөсөн өвгөний ажил хийнэ гэж хаашаа хагсан юм байдаг юм

Иргэн [66.181.187.16] 2019-04-30 21:57:52

20 жилийн дараа энэ нүүрсний уурхайнууд хамгийн баян аймаг Өмнөговийг хар нүүрс хөглөрсөн там болгон хувиргана гэдгийг ухаараач хүмүүс ээ.

Зочин [61.138.129.23] 2019-04-29 02:33:35

Namaa hamgaalj uheh geed baigaa humuusee, ene uls hedhen hulgaich nariin garaaar toglogdood duuslaa

зочин [103.194.176.117] 2019-04-29 15:02:54

Өмнөговь аймгийн Цогтцэций сум Монголын хамгийн бохир заваан хөгийн газар даа

Зочин [202.21.124.18] 2019-04-28 19:11:46

100тн-ий даацтай машинд 150тн болтол нь өндөрлөгөө хийж ачсан машинууд өдөр шөнөгүй хэдэн зуугаараа цувж байхад зам яаж тэсэх вэ? Ачааны машинуудыг төв засмалынхаа салхин доод талаар нь шороон замаар явдаг болгох хэрэгтэй. Хэрэв засмалаар том даацын тэрэг явж байвал номероор нь мэдээлсэн хүнд шагнал өгдөг болвол тэр олон тэрбум төгрөг салхинд хийсэхгүй. Цэвэр зохион байгуулалтын асуудал.

содов [182.160.37.48] 2019-04-28 12:51:05

Хүн ойлгохоор бичиж чадахгүй бол ичиж бай. Муулж болноо дунд сургуулийн сурагчид ч ингэж муу бичихгүй. Дахиж юм битгий бичээрэй Гуйяаа

зочин [103.194.176.117] 2019-04-29 14:49:43

Яг үнэндээ бол нутгийн угуул иргэд болон малчид нь шоовдорлогдсон мэт Юуныхан баян байхав ёстой л нэг хогын цэг гэсэн үг үнэндээ бол цогтцэций зэвхий даасан саарал шороондоо хутгалдсан газар энд гадны аймгийнхан амьдрах гэж биш хэдэн халтар төгрөг хийхэл санаа өвөрлөж ирдэг байх Өмнөговь аймгийн Цагаан хад, Гашуун сухайт, Гурвантэс Шивээ хүрэн бүгд хогын цэг гэсэн үг

Пийсдүү Гонио [182.160.37.48] 2019-04-28 12:04:20

АН-н нэрт зүтгэлтэн Б.Амартүвшин чи юуч мэдэхгүй бичиг үсэгт тайлагдаагүй байж хэдий завандаа сэтгүүлч болчихдог байнаа. Гайхаад бүр төлөөнөөс чинь ичиж үхмээр санагдав Юу бичсэнээ хүнээр уншуулахад яанаа. АН-нхан төр барьж байхдаа Ажнайн Батэрдэнэ,Ц.Баярсайхан нарын хүчин зүтгэлээр Цогт цэцийг Тохижуулахаар 590 тэрбум төгрөг гаргуулаад ихэнхийг нь халаасалан юм.Е.С Алтан хуяг зөвшөөрсөн хэрэг.АН-нхны хийсэн бүтээн байгуулалтыг чи хүн андуурч баахан баалж шүлс үсэргэв

Zocnin [68.145.61.75] 2019-04-28 02:07:57

Yu cn hiideggyi huneer yu hiih be Orond ni ercn hucntei tume olnoo gesen setgeltei hun rawimaar yum

zochin [64.119.22.241] 2019-04-27 22:04:54

tumor zamiig gatsaj baigaa nuxir chin naad erunxiilugch chin chuu tuxain ued xuviin xevshleer bariulaad geree xiisen bol odoo tavi xuvii ni avax bolloo shuu dee Bayanxongoriinxon iim neg negendee ataarkhuu baidxag yum uu

zochin [64.119.22.241] 2019-04-27 21:59:46

exleed gashuun suxait xurtel tumor zamaa barichix daraa ni zuun bayan xurtel bari mongolchuud ch odoo yum xiixed xujaa baraanaas yalgaagui bolson doo uuniig xun bugd medej baigaa murtluu yagaad duugardaggui yum mongold standart gex yum baix eostoi shuu dee muu umxiirsun uxer mongolchuudaa ter bugdiigee zasch saijruulaad mongoloo gej ex oron ch tsarail ternees bitgii xudlaa jujigleed bai

Зочин [59.153.115.73] 2019-04-27 19:39:20

Uurhai daguulj hot barina gedeg hotsrogdson teneglel ni iiim ur dund hurgej bgaam daa.Tegj yarih yum bol hol zaitai bh estoi

Зочин [202.126.89.7] 2019-04-26 20:56:20

МОНГОЛЧУУД ХЭЗЭЭ ЗАМ ТАВЬЖ СУРНА ДАА БУРХАН ӨРШӨӨГ

өвгөн [103.10.23.116] 2019-04-26 19:03:59

Ард түмэн минь сонгууль бүрээр ээлжлэн МАН -*АН хэмээх Гадаадыг луйварчин нарын бөхсийг долоогч хулгайч бууны ноходыг сонгон төрийн эрх мэдлийг өгсөн өөртөөн гомод өөр хэнд гомдох юм

Ганаа [37.169.51.187] 2019-04-26 16:32:33

Зам тавих гурилддаг новшнууд. Чанар гэж юу ч байхгүй. Ядаж л тохирсон тонн даацтай машин явуулах ёстой. Хүрэлсүхийг араар нь сайхан хулхидаж байгаа юм. Хүрэлсүх ес энийг мэддэг л баймаарсан

зочин [103.194.176.117] 2019-04-29 14:55:23

Том оворын ачаа тээврийн хэрэгслүүдыг нэг мөр жагсаалаас гарах нэн яаралтай тамар замаа тавих харамсалтай тамар замыг тавиулах сонирхолгүй хэдэн дарга сайд нар байна. Цагаан хад Гашуун сухайт Шивээ хүрэн гэж мэт газруудыг бүр татан буулгах хэрэгтэй, Төмөр зам яадаж л байгаль орчинд ээлтэй байх болоно шүү дээ Энэ хятадын төмөр амбааруудыг зайлуулахсан

зочин [202.179.25.243] 2019-04-26 11:31:24

Үхсэн баасны бүтээн байгуулалт вэ? Хамаг баялгийг нь ухаж аваад хоосон нүх үлдээгээд самарч хаячихаад арилаад өглөө. Суманд нь үлдэх юү ч байхгүй. Ядаж дэд бүтцийг нь хөгжүүлээд өгсөн бол яахав. Ямар маанаг юмнууд нь баясаад сууж байдаг байна аа. Ядаж "Бүтээн байгуулалт" гэдэг үгний учрыг нь ойлгож байна уу?

зочин [103.194.176.117] 2019-04-29 15:08:06

яг үнэн тэнд бол яаж мөнгийг бохир аргаар олдогыг яаруу тодоор харуулдаг газар даа удахгүй хэдэн жилийн дараа цогтцэций үнсэн саарал ухсан нүх орхигдсон ертөнц болон хувирана

arai dendvv bnaa. [66.181.188.242] 2019-04-26 11:19:01

tomor zam tabihaas omon uurhai sumiin tobiin hoorond hvnd daatsiin zam tabij bas hot ruu ybah ter 60 km zamiig yaraltai barij duusgah heregtei bna.ter badarch geh maliig shuud halij shine ajil hereg ch hvniig tabih heregtei ch dee.arai dendvv bna.

Зочин [202.70.38.18] 2019-04-26 11:15:08

АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БИШ , ӨӨРӨӨ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ХҮНИЙ ХИЙСНИЙГ ХАР ТАЛААС НЬ ХАРЖ БАЙДАГ ЮМНУУД Л ИЙМ ЗҮЙЛ ЗАХИАЛГААР БИЧДЭГ ЮМ. ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЖ АМЬДРАЛ БУЦАЛЖ БАЙГАА ГАЗАР ДАА.

Зочин [59.153.112.234] 2019-04-26 11:07:17

Bolobsrolgyi baigaliin baitsaagch pizda yaaj zasag xiidegiin ene salaxgyi chichreed bgaa pizdanuudiig zygeer l oroonoos ni chireed gargaad xayachixaach

Зочин [202.131.233.10] 2019-04-26 10:59:48

Төмөр зам тавь ингэвэл энэ асуудал зогсоно

Зочин [43.228.129.131] 2019-04-26 10:01:05

Таван толгойн ордоос Зүүн баян хүртэл төмөр замын хэрэгцээ асар их байна даа.


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.