Салхин цахилгаан станц барих боломжийг хуулиар хаах гэж байна уу

П.Урнаа / Улстөр

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд, томоохон хөрөнгө оруулалтын банкууд нүүрсний хэрэглээтэй цахилгаан станцуудад хөрөнгө оруулахгүй гэдгээ эхнээсээ мэдэгдээд байгаа. Монгол Улсын хувьд сүүлийн 2-3 жилд сэргээгдэх эрчим хүчний салбарт гадаадаас 430 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт авсан үзүүлэлтээрээ дэлхийд эхний гуравт орох хэмжээнд байгаа аж.

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы (2019.01.25) нэгдсэн хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Тус хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын зургаан гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн байдаг.

Улсын Их Хурлаас 2007 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг баталснаас хойш өнөөг хүртэлх хугацаанд нийт 120 МВт-ын нар, салхины цахилгаан станцуудыг ашиглалтад оруулж, нэгдсэн сүлжээнд холбоод байна.

Энэ хугацаанд Эрчим хүчний зохицуулах хорооноос:

-нарны эрчим хүчний цахилгаан станц байгуулахаар ажиллаж буй 29 компанид 727 МВт-ын,

-салхины эрчим хүчний цахилгаан станц байгуулахаар ажиллаж буй таван компанид 502.4 МВт-ын,

-ус болон биомасс, бусад эрчим хүчний чиглэлээр ажиллаж буй таван компанид 299.4 МВт-ын нийт 39 компанид 1528.8 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих тусгай зөвшөөрлийг олгосон байна.

Энэ нь сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1524 МВт болж, одоо байгаа хүчин чадлаас 1200 МВт-аас давж гарахаар харагдаж байгаа тул уг хуулийн төслийг боловсруулсан гэж төсөл санаачилагч гишүүд үзэж буй.

Монгол Улс 2030 он гэхэд эрчим хүчний эх үүсвэрийн 30 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс бүрдүүлдэг болно гэсэн зорилт тавьсан. Одоогоор Монгол Улсын эрчим хүчний системийн нийт суурилагдсан хүчин чадлын 18 хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байна. Гэхдээ яг үйлдвэрлэлд эзлэх хувь нь таван хувьтай байна. Энэ оны төгсгөл гэхэд суурилагдсан хүчин чадлын хэмжээ 20 хувь, нийт үйлдвэрлэлд эзлэх хэмжээ 10 хувьд хүрэх урьдчилсан төлөвтэй байгаа аж.

Өргөн баригдсан хуулийн төсөлд нарны эрчим хүчний үнэ тарифыг дээд тал нь 12 цент гэж заасан байдаг. Энэ нь Монголын хөрсөнд буусан үнэ гэж хэлж болно. Харин салхины эрчим хүчийг найман цент хүртэл гэж бууруулсан. Энэ бол ойрын таван жилдээ салхин парк байгуулагдах ямар ч боломжгүй болгож байгаа хаалт гэдгийг холбогдох албаныхан хэлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл хэт чангадсан үнэ. Монгол Улс жилдээ 20 гаруй сая ам.долларын цахилгаан импортолодог. Гэтэл импортын дундаж тариф найман цент байна. Үүнтэй адилхан үнэтэй байна гэдэг нь шууд утгаараа салхин цахилгаан станц шинээр орж ирэх боломжийг хааж байгаа хэрэг юм.

Олон улсад сэргээгдэх эрчим хүчний худалдаж авах үнийн тариф хямд байдаг. Тухайлбал, Вьетнам улсад гэхэд1 кВт.ц цахилгаан эрчим хүчний худалдаж авах үнэ тарифын дээд хязгаар 9.5 ам цент байх жишээтэй. Үүнийг судалсны үндсэн дээр хуулийн төсөлд 18 байсныг 12 ам цент болгосон нь үнэ тарифын дээд хязгаарыг тогтоосон гэж төсөл санаачлагч гишүүн Д.Дамба-Очир тайлбарлаж байсан юм.

Харин Эрчм хүчний зохицуулах хорооноос "Хуульд нэмэлт өөрчлөлт орвол салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж, нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.08-0.095 ам.доллар, нарны эрчим хүчний үүсвэрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний үнийг 0.15-0.18 ам.доллараар худалдаж авна гэж хуулиар тогтоосон өндөр үнийг өөрчилж, дэлхий нийтийн жишгийн дагуу хямд үнийн шалгуураар өрсөлдүүлдэг тогтолцоонд шилжүүлэх боломж бүрдэнэ. Хуульд өөрчлөлт орсноор сэргээгдэх эрчим хүчний үнэ эрс буурна" хэмээн үзэж буй юм.

Сэтгэгдэл

lgustclkwkcg [178.158.37.3] 2022-07-19 10:23:59

http://netstate.ru/video-2/index.html

lkplnklfgfme [178.158.19.109] 2022-06-24 10:36:16

http://tinyurl.com/2295t6lm

lrdhtclyknyu [178.158.22.30] 2022-06-18 11:16:11

http://images.google.co.zw/url?q=http://netstate.ru/

lhffanlvdich [178.158.22.30] 2022-06-18 05:55:01

http://tinyurl.com/2cng6l2e

lljsqbllboyf [178.158.22.30] 2022-06-17 18:12:13

http://tinyurl.com/24s5hdk7

llrvublzvggp [178.158.22.30] 2022-06-17 13:12:28

http://tinyurl.com/28xovdzx

lddvualvncoo [178.158.22.30] 2022-06-16 17:05:12

Ривердэйл 1,2,3,4,5,6 сезон Ривердэйл 1,2,3,4,5,6 сезон Riverdale: наконец-то новый качественный молодежный сериал. Ривердэйл - сериал, которого мы так ждали от CW. Ривердэйл хранит немало секретов и мистических тайн. Нашим неуемным искателям развлечений будет вовсе не до улыбок. «Ривердейл» (англ. Riverdale) — американская телевизионная подростковая драма, основанная на комиксах Арчи. Все серии подряд доступны бесплатно, в хорошем качестве HD 720p и FullHD 1080p на русском языке.

lowxldlgglwg [178.158.1.238] 2022-06-16 06:55:34

http://chilp.it/6baa957

lqvydklbjzan [178.158.34.53] 2022-06-13 14:59:02

Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 9992742 505215 82391764825 4286220118414447339 72615696 3635502 262776794337 96324576625670144524 41746003 79997788 695952407791 4617815674679966120

lkaxkflonevg [178.158.34.53] 2022-06-13 11:52:10

Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 7700425 47199327 64218201639 60779465519733669878 7959912 2953247 193655612985 4913331153133473166 68808963 85756563 14711714776 2231244031428794296

lwspvqleaqrn [178.158.34.53] 2022-06-13 01:56:11

https://bit.ly/Shkala-tonov 13156894 30271011 140840782033 13155427625786504297 43209665 13254807 827050686463 8036722473527363789 26645566 6255735 728613221604 67632282116586302712

ms-marvelzbpsj [178.158.1.48] 2022-06-04 02:41:24

Посмотреть описание фильма. Смотреть онлайн. Кровь машин просмотр фильма онлайн Каталог рекомендуемых фильмов на ГидОнлайн. Качество: · Информация о фильме 4404311 68946869 243015333920 9462174885996457721 68463973 37179621 786236301656 28227740681096637547 41656429 23924313 831955975825 4593697879648818975

ms-marvelmdhqb [178.158.1.48] 2022-06-03 19:07:35

Новости по теме кино - смотреть фильмы. Сверхъестественное фильм смотреть онлайн RU: Фильмы онлайн высокого качества. 7910839 86967284 867225758724 24873232727963762467 55867759 25795933 686944683452 976943696538933354 50599414 96871611 153395949560 487668971248966509

ms-marvelvyzqk [178.158.51.144] 2022-05-29 16:21:54

фильм как яичница заплясал на экране.

ms-marveliztxi [178.158.1.69] 2022-05-26 01:47:16

"Мисс Марвел" [2022 - Мисс Марвел (мини–сериал 2022). Ms. Marvel. "Мисс Марвел" [2022 -

Зочин [202.9.43.107] 2019-04-28 13:46:16

Одоогоор өгөөж тун муу байгаа шүүдээ. Дээр нь ямар олон компанид зөвшөөрөл өглөг юм бэдээ. Бас л замаас нь олз олж хувааж идэх арга нь байхдаа. Хоёр ,гурванхан компани байвал болох бишүү

zochin [202.55.183.178] 2019-04-26 06:05:20

Сэргээгдэх эрчим хүчний хураамж гэж айл өрх болгоноос сар болгон 2500 төгрөг авдагыг хүмүүс мэддэгүй. Энэ мөнгөөр юу ч хийгдээгүй зүгээр л эрчим хүчний дарга нарыг л баяжуулсан хөрөнгжүүлсэн.

Догмид [203.217.139.227] 2019-04-26 05:19:04

Хурдан УЦС-уудаа бариач ээ. Оросууд уурлаад байна гээд суугаад байвал бид юу ч хийж чадахгүй, тэд юу ч хийлгэхгүй шүү.

Зочин [103.10.23.154] 2019-04-26 04:49:31

Us,togni une nemegdeed bhad ymar uchirtai novshnuud ve.

Зочин [66.181.189.205] 2019-04-26 04:25:15

нэн яаралтай Эгийн голын УЦС - ыг барьж эрчим хучний хараат байдлаас гараагуй байж Азийн супер сулжээ ярина. Ц.ДАВААСУРЭН гуай та энэ ажлыг хийж гуйцэтгэх шаардлагатай

Зочин [202.70.38.18] 2019-04-26 03:12:04

НҮҮРС ТҮЛДЭГ ЦАХИЛГААН СТАНЦУУДААС ИЛҮҮ БАЙНГА ОРГИЛЖ БАЙДАГ ГАЛТ УУЛУУД АГААР МАНДЛЫГ БОХИРДУУЛДАГ ГЭДГИЙГ ХҮҮХЭД Ч МЭДМЭЭР ЮМ.

Зочин [202.70.38.18] 2019-04-26 03:10:12

САЛХИН СТАНЦ БАРИНА ГЭДЭГ МӨНГӨ УГААХЫН НЭГ ХЭЛБЭР. УСАН ЦАХИЛГААН СТАНЦТАЙ ХОЛБОХГҮЙ БОЛ ХҮЧДЭЛ НЬ ХЭЛБЭЛЗЭЭД ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМИЙГ ТАТАЖ УНАГАДАГ. ЭРЧИМ ХҮЧНИЙХЭН ЁСТОЙ ДУРГҮЙ ШҮҮ ДЭЭ.

иргэн [122.201.31.83] 2019-04-26 03:00:11

Зөв ш дээ. Цаашид технологийн дэвшил, зах зээлийн өрсөлдөөнөө дагаад буурах нь ойлгомжтой. Нарны эрчим хүчийг 10 цент байхаар тооцох хэрэгтэй. Тэгэхгүй бол бүгд л 12 оор гэрээ хийнэ. Хойьон өдий гэхэд үнэ буурсан л байна шүү. Дахиад хуулиа өөрчлөх ажил гарна.

зочин [64.119.26.232] 2019-04-26 02:58:36

сэргээгдэх эрчим хүчээ дэмжих нь зөв оросоос хамаарах хамаарлаа багасгацгаая

Зараа [182.160.33.8] 2019-04-26 02:29:56

Хориглосон нь зөв. Дуу чимээ эхтэйгээс гадна манайх шиг хуурай оронд орчны нутгаа цөлжилт үүсгэхэд ихээхэн нөлөөтэй

Зочин [103.212.116.161] 2019-04-26 02:14:07

ҮНЭЭ БУУРУУЛАХГҮЙ БОЛ ХЭРЭГГҮЙ ЭЭ.

Зочин [202.179.24.57] 2019-04-26 02:02:43

Дэмжиж байна. Зардлаа бууруулах боломжийг бий болгох ёстой.

зочин [66.181.166.196] 2019-04-26 01:54:37

Энэ удаа бол Дамба-Очирын зөв байна аа, сэргээгдэхийг дэмжих нэрээр хэрэглэгчдэд илүү ачаа үүрүүлэх хэрэггүй, тэгээд энэ байгалаас хамааралтай нар, салхины станцууд нь системийн горим ажиллагаа, тогтворжилтинд муугаар нөлөөлөөд эхэллээ шүү дээ

28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.