Хахууль авсан төрийн алба хаагч Н.Раднаасэд нарын 11 хүнд холбогдох шүүх хурал хойшилжээ

У.Уранцэцэг / Хууль

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд төрийн албан хаагч Д.Нэмэхбаяр, Н.Раднаасэд нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр болсон ч шүүх бүрэлдэхүүн тавдугаар сарын 13-ны 09 цаг хүртэл хойшлуулах шийдвэр гаргажээ.

Хэргийн эргэн сануулахад, Төв талбайн ногоон байгууламж руу бие зассан гэх үйлдлээрээ олны дургүйцлийг хүргээд байсан Д.Нэмэхбаярыг АТГ-аас мөрдөн шалгах үед гэрээс нь 14 сая төгрөг бэлнээр олдсон байдаг.

Харин мөнгийг тэрбээр хээл хахуульд авсан гэдгээ мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд Д.Нэмэхбаяр нарыг "Үдийн цай" хөтөлбөрийн тендерт оролцсон зарим аж ахуйн нэгж, иргэдээс хээл хахууль авах байдлаар давуу байдал олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр буруутган, шүүж байгаа юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.187.37] 2019-04-26 08:22:31

...хөөрхий нөгөө муу с . бямбацогт , н. раднаасэд нарын шүүх хурал хойшилсон гэнэ ээ , авилга мавилга гээд л биччихэж , бодвол хоюулаа шүүх мүүхийн сайд , байнгын хорооны дарга марга байсан улс болохоор цанц нэг удаа хойшлуулах эрхтэй байлгүй яахав дээ , хэн л тэгэж хурдан ял авья гэхэв дээ ... тийм ээ ...

Ч [202.9.43.60] 2019-04-26 06:03:17

Ард иргэдэээ шууд хатуу ял торгоуулын өшдөг шиг хандаасайдааа ажил хиихгүй хавчин бооно хаана гэж айлгаал хахуулиаар амьдрагсад төриин нэр барьсан төр түмниии дайсангуууд

Зочин [43.242.242.59] 2019-04-26 05:15:38

Монголын хууль ядууст л үйлчилдэг хууль шүү дээ

хх [202.55.191.194] 2019-04-26 05:11:15

хойшилж байгаад нэг нартай өдөр хуралдаад буруу гүй байна гээдл тавьчихна


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.