Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хийсэн гэрээг эргэж харна

Д.Тулга / Орон нутаг

Орхон аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөгөөн хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Орхон аймгийн иргэдийн зүгээс сүүлийн үед өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол нэлээд ирж байгаа.

Энэ хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хийсэн гурвалсан гэрээг эргэж харах, эмч нарын харилцаа хандлагад чиглэгдсэн сургалтууд зохион байгуулах, эмч эмнэлгийн ажилтан ажиллагсдыг ёс зүйн дүрмийг сахиулах зэрэг ажил зохион байгуулах ажээ. Мөн тус аймгийн Жаргалант суманд мал төллөлт 30 хувьтай байгаа бөгөөд зүй бус малын хорогдол бага байна гэлээ.

Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн хийсэн мэдээллээр өнгөрөгч өвөл цас багатай байснаас хавартаа хуурайшилт их байгаагаас гал түймэр гарах магадлал өндөр байгаа бөгөөд хуурайшилтын зэрэг нь 3 байхад түймрийн зэрэг нь их аюултай гэсэн ангилалд ордог байна. Иймээс иргэдийг гал түймрийн аюулаас сайтар урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулаа.

Орхон аймгийн “Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газар” ОНӨҮГ-ын хамт олон энэ өвөл хүлэмждээ 55000 гаруй цэцэг ургуулсан бөгөөд 6 дугаар сард Эрдэнэт хотынхоо ногоон байгууламж зам талбайд гарган суулгахаар бэлдэж байна. Харин одоогийн байдлаар мод, бут сөөгийг арчилж тордох, цэвэрлэх, усалгаа хийх, хортон шавьжаас хамгаалах зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна гэлээ.

С.ПҮРЭВДОРЖ


Сэтгэгдэл

Зочин [58.140.202.122] 2019-04-26 22:16:07

бичил манал өрх гэж бөан их зантнууд олуулаа мөртлөө үзүүлэх эмч олдодгүй дандаа хүлээлгэдэг тэтгэврийн хэдэн хөгшчүүлийг элэг бариад сурцан газар

Зочин [66.181.184.132] 2019-04-26 13:17:13

Өрхийн эмнэлгийн дарга нар гэж төсвийн мөнгөнөөс идэж уугаад сурчихсан,олон жил болсон, хувийн ашигаа бодсон, мэдлэггүй авгай нар байдаг юм. Юу ч хийхгүй дарга сэтэр зүйсэн их зантай, хоцрогдсон авгай нар. Ийм байхад монголд өрхийн эмнэлэг хөгжихгүй ээ.Ядаж 4 буюу 5 жилээр дарга хийлгэж халж сольж болдоггүй юм уу.Энэ дүүргийн дарга нараа. Засгаас өрхийн эмнэлгийн асуудлыг эргэн харж бүтцэд нь өөрчлөлт хийхгүй бол болшгүй ээ. Монголд дээрх байдлаар өрхийн эмнэлэг хөгжихгүй ээ!!! !!!

иргэн [202.179.27.234] 2019-04-26 10:36:02

Өрхийн эмнэлэгт Дадлагын эмч нарын дамжин өнгөрөх Бааз болдог шиг байгаа юм үсрээд 6 сар болов уу үгүй ахиад нэг Жаахан охин солигдоод танай Байрыг хариуцсан Эмч гээд л сууж байна Уг нь бол анхан шатны Эмнэлэг болох Өрхийн эмч нар Гадны Улс оронд бол маш өндөр хариуцлагатай Харьяа иргэд дээ Урьдчилан сэргийлэх үзлэг тогтмол хийж Зөвлөгөө өгч ажилладаг шүү дээ

өрх [202.55.191.194] 2019-04-26 06:44:13

өрхийн эмч нар гэж мэдлэг муутай муухай ааштай ашиг сонирхолын зөрчилтөй авгай нар голцуу юмнууд байдгийн хааж боохы нь яана гээч


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.