Монголбанк энэ сараас ипотекийн зээлд 46 тэрбум төгрөгийг зарцуулж эхэлжээ

М.Амаржаргал / Эдийн засаг

Монголбанк сар бүрийн хэвлэлийн хурлаа өнөөдөр зохион байгуулж, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтэд шинээр хөрөнгө гаргахаас илүүтэй эргэн төлөлтийн дүнгээр буюу сард 20-25 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байгаа аж. Засгийн газраас энэ хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх шийдвэр гарч, холбогдох журмууд эцэслэгдээд бага зэрэг хугацаа алдсан. Тиймээс энэ сараас эхлээд сард 46 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зарцуулна гэв. Монголбанкнаас өгсөн мэдээллээр энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт, хадгаламж, зээлийн хэмжээ, хүү дараах байдалтай байна.

  • Мөнгөний жилийн өсөлт 16.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх сараас 0.6 хувиар буюу 117.2 тэрбум төгрөгөөр өсчээ.
  • Хадгаламжийн хэмжээ 14 их наяд төгрөгт хүрснээс 79.5 хувийг иргэдийн хадгаламж, 20.5 хувийг байгууллагын хадгаламж бүрдүүлж байна. Харин иргэдэд шинээр олгосон хадгаламжийн жилийн дундаж хүү 17.6 хувь, байгууллагад олгосон хадгаламжийн жилийн хүү 7.8 хувьтай байна.
  • Банкнуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 23.5 хувиар өсч, 17.3 их наяд төгрөг хүрсэн байна. Иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 30 хувиар өсч 9.1 их наяд төгрөг, хувийн байгууллагынх 16 хувиар өсч 8.1 их наяд төгрөг хүрчээ. Хэвийн зээл өмнөх сараас 1.3 хувиар өсч 215 тэрбум төгрөг, хугацаа хэтэрсэн зээл өмнөх сараас 1.4 хувиар буурч 13 тэрбум, чанаргүй зээл өмнөх сараас 1.1 хувиар өсч 20.9 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин иргэдэд шинээр олгож буй зээлийн жилийн дундаж хүү 17.6 хувь, хувийн байгууллагад олгож буй зээлийн жилийн дундаж хүү 16.9 хувьтай байна.
  • Түүнчлэн ипотекийн зээлд банкууд энэ сард 43.2 тэрбум төгрөгийн зээлийг 544 зээлдэгчид олгожээ. Энэ нь өмнөх сараас 0.5 хувиар, өмнөх жилийн мөн үеэс нэг хувиар өссөн үзүүлэлт юм. Үүний 12.6 хувийг хөтөлбөрийн, 87.4 хувийг банкуудын өөрийн эх үүсвэрээс олгосон байна.
  • Мөн ипотекийн зээлд Монголбанк сард 46 тэрбум төгрөг зарцуулна гэлээ.
  • Харин Капитал банканд 25 сая төгрөгөөс дээш хадгаламж эзэмшиж байгаа иргэний асуудлыг Банкны тухай хуульд заасны дагуу нэхэмжлэхээ банкны эрх хүлээн авагчид хүргүүлснээс хойш 60 хоногийн дараагаас төлбөрөө хүлээн авах юм байна.


Сэтгэгдэл

иргэн [124.158.88.8] 2019-04-30 05:13:04

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ БАНКУУД НЬ ӨГЧ ЭХЛЭЭГҮЙ Л БАЙГАА,ИРГЭДДЭЭ ИЖИЛ ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ ӨГӨӨЧ ЭЭ.

Иргэн [202.179.31.34] 2019-04-26 09:50:22

Энэ ипотекийн бодлого АН - ын үед хэрэгжиж байсан.Одоо таг чиг.

зочин [64.119.26.232] 2019-04-26 08:25:26

энэ ипотек нэг л өдөр хөөсрөл бий болгож монгол улсыг дампууруулна шүү


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.