Ерөнхийлөгч Х.Баттулга “Бүс ба Зам” дээд түвшний уулзалтад оролцож байна

М.Амаржаргал / Улстөр

БНХАУ-ын Бээжин хотын Үндэсний хурлын төвд болж буй “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, төлөөлөгчдийн хамт оролцож байна.

Чуулга уулзалтыг БНХАУ-ын дарга Шин Жиньпин нээж үг хэлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцох үеэрээ үг хэлэхээр төлөвлөж байна. “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтын нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Я.Санжмятав, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нарын албан ёсны төлөөлөгчид оролцож байна.

image

БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Торгоны замын эдийн засгийн бүс” байгуулах санаачилгыг 2013 оны 9 дүгээр сард Төв Азийн орнуудад айлчлах үеэрээ, “21 дүгээр зууны далайн торгоны зам” байгуулах санаачилгыг мөн оны 10 дугаар сард Зүүн өмнөд Азийн орнуудад айлчлах үеэрээ дэвшүүлсэн бөгөөд энэ хоёр санаачилгыг нэгтгэн “Бүс ба Зам” санаачилга гэж нэрлэх болсон. Үүнээс хойш “Бүс ба Зам” нь Хятадын гадаад эдийн засгийн стратегийн гол агуулга болж, 2015 оны 3 дугаар сард “Торгоны замын эдийн засгийн бүс болон 21 дүгээр зууны далайн торгоны замыг хамтран байгуулах хэтийн зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ” хэмээх баримт бичгийг гаргасан.

Энэхүү санаачилга нь энх тайван, хамтын ажиллагаа, нээлттэй байдал, хүртээмжтэй байдал, харилцан суралцах, харилцан ашигтай, хамтдаа хожих үзэл санаан дээр тулгуурласан бөгөөд “хамтран хэлэлцэн, хамтран бүтээж, хамтдаа үр ашгийг нь хүртэх” гэсэн гол зарчмыг тууштай баримтална гэж Хятадын тал онцлон тэмдэглэдэг. “Бүс ба Зам”-ын хүрээний хамтын ажиллагааны гол агуулга бөгөөд тэргүүлэх чиглэлүүд нь бодлогын зохицуулалт, дэд бүтцээр холбогдох, саадгүй худалдаа, санхүүгийн интеграци, иргэд хоорондын хэлхээ холбоо байна гэж тодорхойлсон.

image


Сэтгэгдэл

БАТТУЛГАА НЭГ МАГТЪЯ ДАА. [182.160.36.157] 2019-04-26 14:39:58

НЭГ НЭГЭЭРЭЭ ЕРӨНХИЙЛЭГЧ ЕС НАР ҮЗЭХ ЮМ БОЛ МАНАЙ ЖЕНКОГ ДИЙЛЭХ ХҮН ДЭЛХИЙД БАЙХГҮЙ.САВНА ДАА ГОНЖИЙСОН ЮМНУУДЫГ.БАС Л БАХЬ ЭР ШҮҮ. АГСАН ТАВИХ ВИЙ АРХИ БҮҮ ӨГӨӨРЭЙ.ХЯТАДЫГ БУУЛГАХ ВИЙ

Зочин [202.179.31.45] 2019-04-26 10:00:18

Атуусаар бөөжин орсонгээд хүмүүс яриад байх юм үнэн юмуу


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.