УИХ-ын гишүүн З.Нарантуяа малын хулгайтай тэмцэх хуулийн төсөл боловсруулна

М.Амаржаргал / Хууль

Малчдын санааг зовоож буй хэд хэдэн асуудал байгаагаас малын хулгайн гэмт хэрэг хамгийн ихээр газар авч, өндөр зохион байгуулалттай болж байна. Үүнд төр засаг анхаарлаа хандуулах цаг ирсэн. Ингэхийн тулд Эрүүгийн хуулийн зүйл заалтууд болон Зөрчлийн тухай хуульд малын хулгайн гэмт хэргийн зөрчлийг тусгай бүлэг болгон оруулах зайлшгүй шаардлагатай болсон хэмээн үзэж байгаа талаараа УИХ-ын гишүүн З.Нарантуяа болон “Зундуйн Дорж” сангийн тэргүүн О.Батханд, малчдын төлөөлөл өнөөдөр хэвлэлийн хурал хийж мэдээллээ.

2019 оны байдлаар статистикийн мэдээгээр 1096 удаагийн малын хулгайн гэмт хэрэг бүртгэлтэй байгаа аж. Энэ нь нийт улсын хэмжээнд гарч буй гэмт хэргийн гурван хувийг дангаараа эзэлж байгаа нь юм байна. Тиймээс үүнтэй холбоотойгоор орон нутаг дахь Цагдаагийн хэлтэс, хороод төрийн болон төрийн бус аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөж буйгаа тэрбээр мөн хэллээ.

Мөн Эрүүгийн хуулийн 17-12 буюу тус гэмт хэргийн зүйл заалтыг эргэн харах тун шаардлагатай байгааг хэвлэлийн хурлын үеэр онцоллоо. Уг заалтанд найман бод 24 богоос дээш бол хүндрүүлэх нөхцөлтэйгээр авч үздэг. Гэтэл энд заагдсан тоон үзүүлэлт малчид ард иргэдийн хувьд ихээхэн хохирол учруулж байхад гэмт хэрэгтэн хөнгөн ял шийтгэл авч, зөвхөн малчид олон жилийн ажил хөдөлмөр, өмч хөрөнгөөр хохирч үлдэж байгаа нь харамсалтай. Өнөөдрийн байдлаар малын хулгайн гэмт хэрэг өсч байгаа нь ял шийтгэл хөнгөн, тэднийг хулгайлсан малын түүхий эдээ борлуулах зөөж тээвэрлэх боломж бүрдсэн байгаатай нягт холбоотой. Тухайн хуулийн зүйл заалтад хулгайн гэмт хэрэг үйлдсэн хэрэгтэнг зорчих эрхийг хязгаарлах, албадан олон нийтийн ажилд хамруулах хөнгөн ял шийтгэл л байна. Үүнийг илүү чангаруулж, дахин энэ мэт малын хулгайн гэмт хэрэгт орохгүй болтол, сэтгэлзүйн хувьд халширч болгоомжлох хүртэл хатуу арга хэмжээ авдаг байхаар хуулийн өөрчлөлт хийх нь чухал байна гэв.

image

“Зундуйн Дорж” сангийн тэргүүн О.Батханд хэлэхдээ “Өмнөх хуулиар хулгайд алдагдсан малын үнэлгээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрээгүй бол эрүүгийн хэрэг үүсгэдэггүй байсан. Тиймээс нийт малын хулгайн хэргийн 68 хувь нь бүртгэгдээд, үлдсэн хувь нь бүртгэгдэхгүй үлдэх тогтолцоотой байсан. Харин шинэ хуулиар ганц ширхэг өнчин ишиг хулгайлсан ч эрүү үүсгэдэг болсон. Энэ бол нэг дэвшил. Гэхдээ малын хулгайн гэмт хэрэг буурахгүй байгааг зөвхөн нэг хүчин зүйлтэй холбон тайлбарлах нь буруу. Хууль эрх зүйн орчноос гадна мэдээллийн бааз муу байдаг нь хэрэг илрүүлэлтэд сөргөөр нөлөөлж байна. Жишээ нь, Говь-Алтай аймгийн Тонхил суманд малын хулгай гарлаа гэхэд тухайн малын зүс гэх мэт шаардлагатай мэдээ мэдээлэл 21 аймгийн хэсгийн төлөөлөгч рүү цаасаар очих гэсээр байтал долоо хоног өнгөрч байна. Энэ хугацаанд нөгөө малыг хэдийн нядлаад, зараад, хэн нэгний хоол болчихдог. Энэ нь хууль хяналтын байгууллагын буруу гэж дүгнэхээсээ илүү бид үндэсний сүлжээ, мэдээлэл түгээх дата бааз, системийг боловсронгуй болгох арга техник байхгүйтэй холбоотой. Зөвхөн утсаар мэдээлэл солилцоно гэдэг маш хоцрогдсон хэлбэр. Гэмт хэргийн мэдээлэл бол зураг, огноо, газар нутгийн байршил гэх мэт олон дата байдаг. Эдгээр мэдээллийг бүх аймаг, сумдад хэдхэн минутад зэрэг хүргэдэг бол тэр хэрээр хэргийн илрүүлэлтийг хурдасгах боломж нэмэгдэнэ.

Жишээ нь, малчин Болд малаа алдлаа гэхэд тухайн өдрөө хэсгийн төлөөлөгч дээр очиж, тус хэргийг комьютерт шивээд дуусахад бусад аймагт мэдээлэл нь очдог системийг яриад байгаа юм. Учир нь малын хулгайн гэмт хэрэг өөрөө цаг хугацаатай уралддаг онцлогтой. Тиймээс малын хулгайчдын үйлдэл нарийсахын хэрээр төрийн хамгаалалтын механизмыг боловсронгуй болгох ёстой. Үндэсний хэмжээний мэдээллийн сүлжээ бий болгох нь сангийн тэргүүн зорилго” гэж хэллээ.


Сэтгэгдэл

зочин [134.180.191.78] 2020-05-22 18:15:03

Маш зөв ярьцгааж байна, илүү нарийн болгох хэрэгтэй, малчид бидний хувьд мал бол гэр бүлийн гишүүн л гэсэн үг, хүнээ алдлаа гэхэд аятайхан явж бхгүй яасан юм хохь чинь гэхгүй биздээ

Зочин [202.9.43.107] 2019-04-28 13:39:37

Нараа ийм юманд бүү оролцоо. Улс орны эдийн засгийн болохгүй байгаа татвар,банкны хүү зээл ийн талаар яриачээ

Зочин [202.9.43.107] 2019-04-28 13:36:59

Малчны өөрсдийн нь хариуцлагыг дээшлүүлмээр байна. Малаа алдчихдаг ,түүнийг цагдаа олдог буруу юм тогтоод байна. Малаа хариулдаггүй,ялангуяа адуу,тэмээг огт эзэнгүй байлгах юм байна шүүдээ. Хулгайч бол байгаа,аль эрт дээр үес л байсан юм. Алдахгүй байхыг хичээ,хуучнаараа бүү амьсгалаад байгаач

Завханчууд [150.129.140.18] 2019-04-28 10:01:15

Одоо ийм хууль байдаг юм шдээ. Нарантуяа гуай. Юм сайн унш, хуулиудыг судал. Юу ч мэдэхгүйгээ битгий мэдэгдээд бай л даа. Ээ шараа, ээ шараа.,.

Зочин [122.201.22.234] 2019-04-28 03:09:04

хэрвээ мал хулгайлж байгаад зугтвал араас нь буудаж барьж болно гэсэн хууль гаргаач ээ.

Зочин [43.242.241.247] 2019-04-27 12:47:04

Mash zuv asuudal yrij bn

Зочин [43.242.241.247] 2019-04-27 12:46:34

Zuv shuu sain bn

Зочин [202.9.43.241] 2019-04-27 12:38:47

манангийн хулгайч авгай малын хулгайтай тэмцэнэ гэнэ шүү инээдэм л биздээ

Зочин [103.229.121.41] 2019-04-27 07:29:35

Шшш! Хеерхий минь дээ!! АН vнэхээр явахаа больжээ!! Малын тухай махнаас цааш тvй ч мэдэхгvй энэ жон жон гэсэн мисс хvртэл хоер хедеений хегшин олж ирээд хажуудаа суулгааад шоудаад эхэллээ!! Нэг нь жон жон гэсэн ярианд нь залхаад унтцан байна аа!! Ккк. Танай тойрогт очиж сонгуульдана аа л гэж бvлтэрч байгаа юм байх!!

Иргэн [203.91.115.37] 2019-04-27 06:36:55

Малын хулгайн бүртгэгдсэн тоо бол жинхэнэ хулгайд алдсан малаас маш бага тоо ИХЭНХ Ннь бүртгэгдэдгүй юм Учир нь хулгайлагдсан мал олдодгүй олдсон ч хулгайч нь ганц хоер сар байцаагдаж байгаад яасан нь мэдэгдэхгүй ямар нэгэн шиитгэл авалгүй өнгөрдөг. Тэгээд хонзогнож нөгөө айлаас дахин хулгай хиидэг Иим л байдаг Нутаг нутагт байнга малын хулгай хиидэг хулгайч нар байдаг Тэд хааяа баригдсан ч ял авдаггүй нь маш сонин Бүр малчин хүн нь хулгайлсаныг нь олоод мах арьсыг нь олоод өгөхөд л хулгайч нь шиитгэгдэдгүй Чухам ямар хуулиин цоорхойгоор нь гарчихдаг юм бүү мэд Иим болохоор малчид ихэнхдээ цагдаад мэдэгддэггүй юмТэгэхээр хуулиин заалтыг чангаруулахгүй бол хулгайчууд малчидыг үнэн дээрэлхэж байна Бараг л хэлж байгаад хулгайлж байна Үүнииг анхаарах цаг болсон

Зочин [134.180.191.78] 2020-05-22 18:11:58

тийм шүү

Зочин [64.119.21.90] 2019-04-27 11:17:54

хөөцөлдөж явбал бас айлгаж дарамтлана даа.ихэвчилэнэ зүгээр гарна даа.яагаад гэдгийг нь байцаагч нар нь сайн мэдэж байгаа даа

МАНАН арилаасай [43.242.243.33] 2019-04-27 03:37:52

МАНАН Миеэ Эбэг улаан хамгаалагч нар ингэж дүр эсгэж ард олны анхаарлыг сарниулж саатуулах төөрөгдүүлэх аргаа хэрэглэж байна. 60 тэрбумын гахайнуудтай хуйвалдаж идсэн уусан гаруудын үнэн нүүр царай өнгө төрх

зочин [112.72.11.114] 2019-04-27 00:57:26

аль эрт санаачлахгүй юу хийж байт гэнэтхэн сэрэв үү яав ккк

Зочин [112.72.12.14] 2019-04-27 00:10:28

Малын хулгай яах вэ? Малчид малаа сайн харах хэрэгтэй, эзэнтэй юм. Харин тусвуус хулгай хийдэг том хулгайчидтай тэмцэх хэрэгтэй. Тэгэхлээр энэ луйварчид ууруу уурсдуунхуу эсрэг хууль гаргахгуй,тэмцэхгуй

Зочин [150.129.140.18] 2019-04-26 14:54:55

2003 онд байх батлагдсан хууль бий. Түүнээ хэрэгжүүлэхэд л анхаарах хэрэгтэй байх. Шаардлагатай бол ганц нэг зүйл нэмнэ биз.

Зочин [66.181.161.57] 2019-04-26 13:23:29

зөв зөв

Зочин [150.129.142.2] 2019-04-26 10:23:58

нүүр царай танидаг камёр хэрэгтэй байна даа.


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.