SOS: Шатахууны үнэ ДАХИН өсөх үү

М.Амаржаргал / Эдийн засаг

Монгол Улс шатахууны хувьд ОХУ-аас 100 хувь хамааралтай буюу бүтээгдэхүүний 95 орчим хувийг импортолдог. Энэ нь гадаад зах зээлийн үнэ буюу Сингапур дахь бирж дээр брент маркийн газрын тосны ханшны үнээс хамаарч шатахууны үнэ өсч буурдаг. ОХУ-аас сар бүрийн 25-30-ны үед манай улсад шатахууныхаа хилийн үнийг өгдөг. Тус улсаас импортолж буй шатахууны үнэ өнгөрсөн сард 30 ам.доллараар нэмэгдсэн нь дотоодын зах зээлийн шатахууны жижиглэнгийн үнэ 30-50 төгрөгөөр нэмэгдсэн. Гэвч дахиад л шатахууны үнэ нэмэгдэх нь. Энэ удаагийн шатахууны үнийн өсөлт Дональд Трампын засаг захиргаа шууд холбоотой.

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео "Иранаас үргэлжлүүлэн газрын тос худалдаж авч байгаа ямар ч улс АНУ-ын хоригтой нүүр тулна" гэж мэдэгдсэн юм. Тэрбээр цааш нь хэлэхдээ “Бидний зорилго бол улс орнууд Иранаас газрын тос импортлохыг бүхэлд нь зогсоох. Үүнд бэлтгэл болгох зорилгоор, мөн газрын тосны зах зээл дээр нийлүүлэлтийг таслахгүйн тулд бид долоон улс болон Тайванийг хоригийн гадна үлдээж байсан. Энэ удаагийн шийдвэрээр тэдгээр улсуудыг чөлөөлөхөө зогсоож, Иранаас газрын тос импортлох боломжтой улсын тоог 0 болголоо. Бид Ираны эсрэг тавьсан хоригоо үргэлжлүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавих болно. Иранаас хийж байсан нийлүүлэлтийг орлож улс орнуудад хангалттай хэмжээний газрын тос экспортолно гэдгээ Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмират улс баталгаажуулаад байна” гэж мэдэгдлээ.

Ираны эсрэг тавьсан АНУ-ын хоригоос БНХАУ, Грек, Энэтхэг, Итали, Япон, БНСУ, Тайвань, Турк чөлөөлөгдөөд байсан. Гэвч эдгээр улсын хувьд тавдугаар сарын хоёрноос эхлэн Иранаас газрын тос экспортлох боломжгүй болж байгаа гэсэн үг юм. Гэхдээ Дональд Трампын засаг захиргааны хоригийг Энэтхэг, Хятад, Турк гэсэн улсууд эсэргүүцэж “АНУ-ын гар хэт урт сунаж байна. Иран бол тусгаар улс. Бидний хоорондын хамтын ажиллагаа нээлттэй байх болно. Бидний нээлттэй бөгөөд зүй ёсны хамтын ажиллагааг хүндэтгэн үзэх ёстой” гэдгээ мэдэгдээд байгаа.

АНУ-аас гаргасан мэдэгдлийн дараа дэлхийн зах зээлд вест техас болон брэнт төрлийн газрын тосны ханш 2.5 орчим хувиар өсчээ. Венесуэл, Нигер, Ливийн нийлүүлэлт саатсан зэргээс хамаарч энэ он гарснаас хойш түүхий газрын тосны ханш 40 шахам хувиар өсөөд байна. Ираны тухайд дөрөвдүгээр сарын эхний хоёр долоо хоногт өдөрт 1.1 сая баррель газрын тос зах зээлд нийлүүлжээ. Одоогийн энэ нөхцөл байдал үргэлжилбэл брэнт төрлийн газрын тосны ханш 80 ам.долларт хүрэх боломжтой гэж олон улсын эдийн засагчид таамаглаж байна. Газрын тосны ханшийн өсөлт Монгол Улсад нөлөөлж тавдугаар сарын сүүлээр литр тутамын үнэ нэмэгдэж магадгүй байна.


Сэтгэгдэл

Зочин [64.119.22.118] 2019-04-30 13:12:59

Бид одоо Хүрэлсүхтэй барьцаад яахав дахиад сонгогдоно мөд машиндаа бинзен хийхгүй хийх болохоороо өөрөө 10000 төгрөгөөр хийсэн ч чадах хөрөнгөтэй үлдэнэ

Зочин [103.9.89.18] 2019-04-30 04:55:28

Дэлбэрч үхээсэй

xochin [66.181.161.103] 2019-04-29 03:06:59

Huuchin mashin ch gesen hunii ami zuulga darmalhaa bolih heregtei baih

Зочин [202.131.231.86] 2019-04-29 02:01:08

TER BINZEN CHIN ALI HEDIIN NEMEGDCHIHEED BNA HUUE HURELSUHEEEE

зочин [59.153.114.218] 2019-04-29 00:07:06

хүрэлээ сүүлийн үед худлаа яриад байдаг болчоо юу

temuujin [202.9.44.51] 2019-04-28 08:59:24

Эрэлт байсан цагт өсч л таарна байх даа.

Зочин [59.153.114.218] 2019-04-29 00:04:12

хуц чи дарга нараа өмөөрч үхлээ юу

Зочин [64.119.22.118] 2019-04-27 15:33:43

Ухнасүх нээрээ сүржигнэж хошгоруулаад хэдэн бодлогогүй дэмжигчид нь гөлийчихөөд доошоо л дарлаа ёрөнхий сайд баяжаад бид яахав баларч л байна даа

зочин [112.72.11.119] 2019-04-27 12:53:38

Нэвтийн үйлдвэрт түүхий тосыг дэлхийн зах зээлийн ханшаар нийлүүлнэ.Бүйлдвэр барьсанаар үнэ огцом хямдрах боломжгүй

Зочин [59.153.115.183] 2019-04-27 11:07:36

хуучин машины татварыг нэмээч сангийн яам ажлахгүй байна

зочин [66.181.161.30] 2019-04-27 08:04:39

хүрэлээ бэнзинээ нэмбэл огцруулна шүү нөхөр минь

Зочин [202.21.108.82] 2019-04-27 07:04:58

Hurelsvh ah egch nariihaa esreg neg hudulj chadku bn da te. Hud gar da bas

zochin [185.39.141.108] 2019-04-27 06:55:47

man iin heden lalar hilgaich tonuulchid binzen damlagchidiig 65 lalar bandaashtai ni 20 ond huu tseverlehee medieee . urialj bn

Зочин [64.119.17.229] 2019-04-27 03:43:24

Нефтийн үйлдвэр барих ажил эхэллээ гэж гараад байсан тэрэндээ хөрөнгө сайн оруулж хурдан дуусгах хэрэгтэй бна шд Хүрэлсүх ээ???бас л худалаа болох юм болуу одоо таг шүү

Зочин [66.181.191.20] 2019-04-27 03:37:29

Шатахууны үнэ өсгөх сууриа тавьж бна даа хөөрхий мэдээмн

Зочин [66.181.189.205] 2019-04-27 03:21:13

Хурэлсух ээ Сумъяабазар аа ногоо нефтийн уйлдвэр чинь яагаад таг болчив

УКа [202.179.27.253] 2019-04-27 03:05:17

Осч л байна биз дахиад нэг бичлэг задлаад пруис оркуудыг хошгируулчна


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.