Б.Ундармаа охиныг хүч нэмэгдүүлэн хайж байна

П.Урнаа / Орон нутаг

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 18:00 цагийн үед ЕБС-ийн гуравдугаар ангийн сурагч Бибишийн Ундармаа охин алга болсон билээ. Эцэг эхийнх нь хэлснээр, охин тухайн өдөр гэрийнхээ ойролцоох тоглоомын талбайд тоглож байгаад, 18:00 цагаас хойш сураггүй болжээ. Ээж нь гэртээ хоолоо хийж байхдаа хамгийн сүүлд 18:00 цагийн орчимд түүнийг гэрийнхээ хойд талын тоглоомын талбайд тоглож байхыг харсан аж.

Охиныг алга болсон гэх мэдээллийн мөрөөр сумын хамтарсан багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн арав гаруй хэсэгт гарч, сумын төв болон ойр орчмын бүх айл өрхийн өвөлжөө, амбаар, бохирын цооног, гуу жалгад эрлийн ажиллагаа явуулж байна.

Тус аймгийн онцгой, цагдаагийнхан нийлэн нийт 76 алба хаагч, найман автомашинтайгаар энэ сарын 24-ний өдрийн 10:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж тус сумын “Дунд гүүр” гэдэг газраас “Ерөө” голын эрэг дагуу 29 км-т усаар, Жавхлант сумаас урд зүгт “Унгаагийн-Ам” гэдэг газраас “Гэзэгт толгой” гэдэг газар хүртэл 46 км-т газраар самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй юм байна.

Өнөөдрийн байдлаар охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Иймд охиныг харсан, үзсэн хүн байвал Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын 7036101 утсанд мэдээлэл өгөхийг хүслээ.


Сэтгэгдэл

аа [202.55.191.194] 2019-04-29 04:08:15

хөөрхий охин хаана яаж зовж байгаа бол,амьд болуу

Zochin [27.123.214.2] 2019-04-29 01:27:07

Cameraa sain tawildaa. Togloomiin talbai delguur awtobusnii buudal ene ter ged hun ih holhih buh gazruddaa camerjuulchwal muusain huuhed hulgailad bga garuudiig dorhnoo barina shde. Hunee aldsanaas hurungu gargaad buren camerjuulsan ni deer shuu.

Зочин [64.119.25.205] 2019-04-28 13:52:22

манай монголчууд ер нь их арчагүй юм доо юу ч гэхэв днн

Хаян [66.181.187.110] 2019-04-28 12:01:05

Тэр өдөр суманд гаднаас ирж явсан машин, хүмүүсийн судалгааг хурдан хийсэн байх хэрэгтэй. Мөн тус суманд амьдарч байгаа хүмүүсийн дунд судалгаа явуул. Гаж донтон байж болохуйц ганц бие болон өсвөр насны эрэгтэй хүмүүсийг ажиглалтанд авах хэрэгтэй. Мөн хот хөдөөд болон Орос, Хятад руу холбоо сүлбээтэй хөдөлгөөнтэй наймаачдыг ч хараанаасаа гадна байлгаж болохгүй. Бас тус гэр бүлийн хүмүүстэй таарамж муутай байсан, өр авлагатай, сүүлийн үед хэрэлдэж муудалцаж байсан хүмүүс байгаа эсэхийг тодруулах.

Зочин [202.179.31.54] 2019-04-28 15:44:19

Хэрвээ гаж донтон биш, өс хонзон биш, хүүхэдгүй айлд зориулж аваагүй бол, эсвэл эд эрхтний наймаанд яваагүй бол хүний наймаачид л авсан гэсэн үг. Урагшаа амьдаар нь хил гаргана. Урагшаа дамнуулаад аль ч улсад аваачиж болно. Эсвэл Таиланд гэх мэт хүүхдийн бие европ гаж донтон өвөө нарт үнэлдэг баар саванд аваачиж болно. Эсвэл бүр аймаар нууц газар аваачаад хар интернет гэдэгдээ тэрэнд зориулж камерны өмнө өндөр төлбөр төлдөг гишүүддээ шууд камерын өмнө тамлаж зовоож хүчиндэж алж үзүүлдэг гэнэ. Саяхан азийн орнуудын хэн ч тийм гэж бодохооргүй газар гэрээсээ зугтсан өсвөр насны охидыг ингэдэг хэргийн газар илэрсэн. Би л хувьдаа тэдний улсад тэгж хараа хяналтгүй өсвөр насны охид байдаг гэж бодоогүй болохоор уншаад гайхаж байлаа. Эсвэл бусад орноос охид хулгайлж авчраад өөрийн орных гэж хэлдэг байж магадгүй.

Зочин [103.57.95.83] 2019-04-28 10:50:19

Hurdhan oldoosoi tsagdaa nar muu ajillaj bn

Зочин [202.179.31.54] 2019-04-28 10:42:11

Тэр дор нь хүч нэмэгдүүлж биш толгойгоо ажиллуулж хайх ёстой байсан юм.

Зочин [202.9.43.192] 2019-04-28 07:41:22

Ийм нэг жижиг суманд хоёр гурван камер суурлиулчихаар тэр сум дампуурчих гээд байгаа юм байх даа ээ чааваас

Зочин [202.179.31.54] 2019-04-28 10:43:03

Камер үнэтэй биш. төсвөөс мөнгө хуваарилдаг байхад уу?

Зочин [202.9.42.25] 2019-04-28 06:39:23

Энэ олдох нь өнгөрсөн биз

Зочин [103.57.95.83] 2019-04-28 05:51:53

Hurdhan olsoosoi


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.