Мах, ногооны үнэ тогтворжжээ

П.Урнаа / Эдийн засаг

Нийслэлийн статистикийн газраас энэ долоо хоногийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг танилцууллаа. Энэ долоо хоногт үхрийн цул махны үнэ тогтворжиж, хонины махны үнэ бага зэрэг өссөн байна.

МАХНЫ ДУНДАЖ ҮНЭ

Энэ сарын IV долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 8775 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 9621 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 21 төгрөгөөр буурч, харин үхрийн цул махны үнэ тогтворжжээ.

Үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8500 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 31 төгрөгөөр хонины цул махны үнэ 76 төгрөгөөр өсчээ. Хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.

ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНЭ

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хүрэн манжин 4.2 хувиар өсөж, 1854 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин бусад хүнсний ногооны үнэ тогтвортой байлаа.

ГУРИЛЫН ҮНЭ

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1300-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300-1400 төгрөгийн үнэ ханштай байна.

Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1320 төгрөгийн үнэтэй байна. “Баянзүрх”, “Бөмбөгөр”, “Барс”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1320 төгрөгөөр худалдаалж буй юм.


Сэтгэгдэл

Oyun erdene [64.119.16.177] 2019-04-29 07:20:29

21 togrogoor buurlaa togtworjloo ch geh shig 76 togrogoor nemlee ch geh shig xezee 30 togrog 70 togrogoor nemdeg bsiin heden myngaar ni l nemdeg bizdee

Иргэн [122.201.17.100] 2019-04-29 06:47:54

Махны үнэ маш өндөр хэвээрээ л байгаа шүү дээ

shal hudlaa [202.21.115.165] 2019-04-29 03:36:50

uhriin mah mercury-d 14.000 heveeree yag odoo zaragdaj l bna sh dee, hujaa nar ih ashig oldog biznesiig mahaar barichaad bgaan bish uu zasag tor ni mahaa ch barij diilehgui unen archaagui

Uugii [112.72.11.108] 2019-04-29 02:12:15

21 togrog heniig doromjlood bna ard tvnniig olon saya maltai bj mahaa hyamd bailgah barag alga bnu zovhon too hooh yum

ккк [202.21.99.42] 2019-04-29 01:16:32

Махны үнэ дээд цэгтээ хүрээд авах хүн олдохгүй бол тогтворжихоос ч яахав дээ

Зочин [66.181.186.38] 2019-04-29 01:03:22

3 хан сая хүн ш дээ. 30 сая бол яахав гэх сэн....

Ju [64.119.21.106] 2019-04-29 00:04:36

Hudlaa medeelel bnaa.yaah gej iim hudlaa yum bivhij suunaa.setguul ch iim hudalch yumnuud bn yu

Зочин [119.40.99.30] 2019-04-28 13:54:19

Цагийн хүрдийн мэдээ шиг юм яриад байх юм

зочин [103.212.119.130] 2019-04-28 13:02:34

статистикийн газар гэж дандаа худлаа шаадаг газраа татан буулгаачээ мах 14500 гэж байна ш дээ бас сарын өмнө цалин хоёр сая болчлоо гээл худлаа шаагаад байсан .энэ яагаад ингээд дандаа худлаа шаагаад байдгийн

зочин [122.201.22.152] 2019-04-28 12:19:54

Статистиkийн хороо гэж улаан цайм худал тоо дүн мэдээлэл гаргадаг газар байх юм.үүнийг татан буулгаж төсөв мөнгөө хэмнэх хэрэгтэй.худал мэдээлэл очсоноор амидрал сайхан бна гээд ард түмэн хохирч бгаа шүү дээ.махны үнэ тогтвортой байна,ажилчдын болон өрхийн орлого 1 саяаас дээш гарсан гэсэн мэдээлэлээс болж ард түмний амидрал улам дордож бгаа шүү дээ.ард түмний эсрэг ийм мэдээлэл дүн тоо гаргадаг энэ нөхөдүүд ардын дайсан биш гэж үү

ahmad nastan [66.181.185.60] 2019-04-28 12:12:21

MAHNII UNIIG DIILEHEE BAILAA. MAHNAAS GARGADAG UY BAINA MEDEJ BAIGAA HUN BAIVAL HELJ TUS BOLOOCH

Зочин [202.179.31.54] 2019-04-28 10:44:23

21 төгрөг 31 төгрөг ч гэх шиг битгий элийрээд бай !

Зочин [150.129.141.207] 2019-04-28 10:27:18

14000 үхрийн шулааны үнэ

ezegtei [66.181.190.58] 2019-04-28 10:12:36

Ali hediin 14000 hurcheexd bna aa mah chin

Зочин [66.181.176.167] 2019-04-28 09:55:28

Худал хуцдаг бичээж вэ дээд цэгтэй хүрчээд байна

Зочин [124.158.124.174] 2019-04-28 08:15:51

10000 unetei mah zugeeruu te togtvortoi bainuu mahaa 5000 bolgochihood togtvorjloo gej yria

Зочин [66.181.176.167] 2019-04-28 08:10:28

Дандаа худалаа ярих юм даа махны үнэ чинь машины үнэтэй болсон байна авилгачидаа

irgen [109.236.145.234] 2019-04-28 07:35:45

21 tugruguur maxnii une buuraxad UNE TOGTVORJLOO gene uu. kkkkkkkk


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.