Гэмт хэргийн 11 хувь нь Хэрлэн суманд бүртгэгдсэн байна

Д.Тулга / Орон нутаг

Хэнтий аймагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор "Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлье" зохион байгууллаа.

Уг арга хэмжээний үеэр Авто тээврийн газраас машины техникийн бүрэн бүтэн байдлын оношлогоо, Эрүүл мэндийн байгууллагаас жолооч нарын даралт үзэх, нүдний хараа шалгах зэрэг анхан шатны үзлэг, БСУГ-аас танин мэдэхүйн асуулт бүхий АХА тэмцээн, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүүхдүүдийн дунд "Миний аав сайн жолооч" зургийн уралдаан зэргийг тус тус зохион байгууллаа.

Хэнтий аймгийн хэмжээнд эхний улирлын байдлаар Гэмт хэргийн 11 хувь нь Хэрлэн суманд бүртгэгдсэн ба согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, эрхээ хасуулсан 160 гаруй жолоочид байна. Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, осол 33 бүртгэгдсэн, ослын улмаас 3 хүн нас барж, 7 хүн гэмтсэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.