“Архигүй Сүхбаатарчуудын төлөө” дэд хөтөлбөрийн хэлэлцүүлэг боллоо

Д.Тулга / Орон нутаг

Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын өдрийн 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Архигүй Сүхбаатарчуудын төлөө” дэд хөтөлбөрийн нээлт, хэлэлцүүлгийн арга хэмжээг зохион байгууллаа. 2019-2021 онд тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг бодлого чиглэлээ аймгийн удирдлага, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд, иргэдийн төлөөллүүдэд танилцуулж, оролцогчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн аймгийн засаг даргын захирамж гаргаж, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн ажиллахаар боллоо. Хөтөлбөрийн үйл ажиллагаанд оролцсон Аймгийн засаг дарга, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Баруун -Урт сумын ИТХ-ын дарга, ГБХЗХГ, Цагдаагийн газар, Прокурор, Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга, бусад холбогдох байгууллагын төлөөллүүд, аж ахуй эрхлэгчид, иргэдэд ажлын хэсгийн төлөөлөл оролцлоо.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.