Өнгөрсөн онд мотоциклийн ослоор 116 хүн АМИА АЛДЖЭЭ

М.Амаржаргал / Эрүүл мэнд

2018 онд улсын хэмжээнд мотоциклоор үйлдэгдсэн зам тээврийн 552 осол бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас 116 хүн амь насаа алджээ. Мөн 265 хүн бэртэл авсан байна. Нийт ослын 84.9 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. 2018 онд манай улсад бүртгэгдсэн мотоциклийн тоо өнгөрсөн оноос 16 хувиар нэмэгдсэн бол ослын тоо ч мөн 2.1 дахин нэмэгджээ.

Амиа алдсан иргэдийн дийлэнх нь толгойдоо гэмтэл авсан нь үхэлд хүргэх шалтгаан болсон дүгнэлт гарчээ. Энэ нь жолооч болон зорчигчид нь хамгаалалтын малгай өмсөж хэвшээгүй, мотоциклыг зориулалтаар нь зөв зохистой хэрэглэх дадал, мэдлэг, чадвар хангалтгүй байгааг харуулж байна. Мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтын малгай өмсөх нь үхэлд хүргэх эрсдлийг 40 хувиар бууруулдаг гэж олон улсад үздэг байна. Гэвч 2018 онд хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтын малгай өмсөөгүй 2786 зөрчилд арга хэмжээ тооцжээ.

Монгол Улсад 55926 мотоцикл бүртгэлтэй байдгаас 13.6 хувь нь нийслэлд, 86.4 хувь нь орон нутагт бүртгэлтэй. Мотоциклийн хэрэглээгээр Баян-Өлгий, Өвөрхангай, Төв, Дорнод аймгууд тэргүүлж байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба


Сэтгэгдэл

Зочин [202.5.194.26] 2019-04-29 07:17:43

Бодлогоор хорих хэрэгтэй. Мотоцикль нь чанаргүй, эзэд нь ууж иддэг, зам гэж там, 116 хүн маш их тоо. Ингэхээр зүгээр л мотоциклийн хорьчих.

Архинаас болоогүй тархинаас нь боллоо [202.126.89.64] 2019-04-29 04:31:51

Архи гударлаа ахиад хайлаа замдаа мажийлаа.

Зочин [103.229.123.162] 2019-04-29 04:19:58

Чанаргүй хужаа мотоциклийг битгий оруулж ирээч

The [150.129.140.131] 2019-04-29 07:18:35

Unheer zuw chanartaigiin gadagshan garagdaggui ymaa chanar muutai hailshin obuudtai 1 jil unaad ewdwerdegiigen oruuldag ymaldaa

БИ [112.72.12.8] 2019-04-29 04:01:54

ЗҮГЭЭР Л ХУРДАА ХАС


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.