Сураггүй алга болсон Б.Ундармаа охиныг эрэн хайх ажиллагааг түр зогсоолоо

М.Амаржаргал / Орон нутаг

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 18:00 цагийн үед ЕБС-ийн гуравдугаар ангийн сурагч Бибишийн Ундармаа охин алга болсон билээ. Эцэг эхийнх нь хэлснээр, охин тухайн өдөр гэрийнхээ ойролцоох тоглоомын талбайд тоглож байгаад, 18:00 цагаас хойш сураггүй болжээ. Ээж нь гэртээ хоолоо хийж байхдаа хамгийн сүүлд 18:00 цагийн орчимд түүнийг гэрийнхээ хойд талын тоглоомын талбайд тоглож байхыг нь харсан байдаг.

Улмаар ар гэрийнхэн нь энэ сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт охиныг сумын төвөөс баруун урд зүгт хоёр км-т байдаг тогтоол усанд эрэн хайх хүсэлтийг гаргажээ. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг 27-ны өдөр хүртэл зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй учраас тус аймгийн Цагдаагийн байгууллагаас дахин мөрдөн шалгах ажиллагаа хийхээр болсон байна. Ингэснээр түр хугацаанд эрэн хайх ажиллагааг зогсоожээ.