Б.Мягмарсүрэн Дэлхийн хошой аварга шатарчин боллоо

Д.Тулга / Орон нутаг

Хөвсгөл аймгийн ахмад шатарчин Монгол Улсын аварга, Спортын мастер Б.Мягмарсүрэн Грек улсын Родес хотод энэ сарын 25 хүртэл 12 хоног үргэлжилсэн шатрын ахмадын тэмцээнд амжилттай оролцон алтан медаль хүртэж Дэлхийн хошой аварга болжээ.

Өнгөрсөн онд Герман улсын Дрезден хотноо болсон Дэлхийн ахмадын багийн аварга шалгаруулах тэмцээний 65-аас дээш насны эмэгтэй багийн төрөлд Монгол Улсын ахмад шатарчидтай хамтран нэг баг болон оролцон тэргүүлж Хөвсгөл аймгийн анхны шатрын Дэлхийн аварга болж байсан.

Б.Мягмарсүрэн бага наснаасаа эхлэн шатрын спортыг сонирхон 10 настайдаа аавыгаа шатар тоглож буйг харж анх шатар сурсан гэнэ. Тэрээр монгол хэл бичгийн багш мэргэжилтэй боловч 43 жил мэргэжлээрээ ажиллахдаа шатрын хичээлийг Их-Уул, Мөрөн, Хатгал тосгоны сурагчдад хослуулан зааж олон мянган шавь нарыг төрүүлжээ. Энэ хугацаанд олон тэмцээн наадамд оролцож Хөвсгөл аймагтаа тасралтгүй 43 жил түрүүлсэн хоймор нутгийнхны бахархал болсон шатарчин юм.


Сэтгэгдэл

tusa [139.5.217.220] 2019-04-30 04:01:23

багшдаа баяр хүргэе.

Зочин [202.126.89.111] 2019-04-29 11:22:32

Ene saihan mundag hunee tur unleh bauh gej naidaj baina

зочин [202.21.109.72] 2019-04-29 09:44:00

зочин [202.179.31.26] 2019-04-29 08:29:29

Төр засгаас энэ гавъяаг үнэлэх ёстой шүү. Шатар оюуны хүнд спорт. Хэн дуртай нь дэлхийн аварга болдоггүй


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.