Өвөрхангай нутгийнхан генералууддаа хүндэтгэл үзүүллээ

Д.Тулга / Орон нутаг

Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдоржийн санал санаачлагаар Өвөрхангай аймгаас төрсөн генералууддаа хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Өвөрхангай аймгийн засаг дарга Г.Ганболд нарын удирдлага, эрхэм хүндэт генералууд, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.

image

Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 75 жилийн ойн баярын өдрүүд өнгөрөгч долоо хоногт тохиолоо. БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны тогтоолоор, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цолыг анх олгосон түүхтэй.

Жил бүрийн энэ өдрийг алтан мөрдэст “Генералуудын өдөр” хэмээн уламжлал болгон 15 дахь жилдээ тэмдэглэлээ.Монгол Улсын хэмжээнд 182 хүнд генерал цол олгосноос өдгөө 91 нь энх тунх ажиллаж амьдарч байна. Түүний дотор Өвөрхангай аймгаас 10 генерал төрөн гарсан байдаг агаад Батлан хамгаалахын сайд 1, ЗХЖШ-ын дарга 3 байдаг нь Монгол Улсын нийт генералуудын дотор тус аймгийн генералууд аргагүй жинтэй байр суурь эзлэж байгаа нь харагдаж байгаа юм. Тодруулбал дэслэгч генерал Чойндонгийн Пүрэвдорж агсан ЗХЖШ-ын даргын албан тушаалыг тасралтгүй 12 жил хашсан байдаг нь үүний нэгэн тод илрэл юм.

Өврийн сайхан хангай нутгаас дэслэгч генерал Ц.Жанчив, Ч.Пүрэвдорж, Ц.Дашзэвэг, Ц.Тогоо, Д.Ёндондүйчир, С.Эрдэнэ, хошууч генерал Д.Бадам, Ч.Цэрэндагва, Л.Намсрай, Ч.Сангишарав, нарын арван генералын дотор дэслэгч генерал 6, хошууч генерал 3, бригадын генерал цолтон 1 төрөн гарчээ. Сант Сумын харьяат, дэслэгч генерал Цэвэгсүрэнгийн Тогоо Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа бол, Дэслэгч генерал Цэрэнбалжидын Дашзэвэг Батлан хамгаалахын сайдын зөвлөхөөр ажиллаж байна.

image

Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Я.Содбаатар, аймгийн засаг дарга Г.Ганболд нарын дэмжлэгтэйгээр энэ арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгууллаа. Генералууддаа болон тэдний ар талын албыг цэргийн хүний л нэгэн адил дааж, гэр бүл үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлж ирсэн гэргий нарт нь мөн баяр хүргэн хүндэтгэл үзүүлсэн юм. Нутгийн генералууддаа ийнхүү өнгөрсөн жилээс эхлэн хүндэтгэл үзүүлэх болсонн нь орон нутагт батлан хамгаалах салбарын бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа өргөжиж, иргэн цэргийн харилцааг өргөжүүлсэн томоохон ажлын нэг болж байгааг нутгийн удирдлага онцолсон.

Өвөрхангай аймгаас төрсөн эдгээр генералуудаа ирэх онд нутагт нь хүлээн авч хүндэтгэл үзүүлэхээр болсоноо нутгийн удирдлага албан ёсоор илэрхийлж байлаа. Энэ үеэр мөн Өвөрхангай аймгийн унаган харьяат Батлан хамгаалах яам, ЗХЖШ-т ажиллаж байгаа болон, Зэвсэгт хүчний анги байгууллагын захирагчийн албыг хашиж буй хурандаа цолтнууд хүрэлцэн ирж генералууддаа хүндэтгэл үзүүлсэн юм. Монгол Улсын төр, батлан хамгаалах бодлогын шинэчлэл, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагад мэдлэг оюунаа зориулан хүчин зүтгэж ирсэн болоод өдгөө үүргээ биелүүлэн яваа та бүхнийхээ үйл хэргийг Монголын ард түмэн, ирээдүй хойч үеийн хүүхэд залуус тань мартах учиргүй ээ.

Б.Сарнай


Сэтгэгдэл

кАРМАНЫ ГЕНЕРАЛ БАЙГАА ЮМ БИШ БИЗ ДЭЭ уул нь говь алтайнх олон генералтай даа [202.179.31.74] 2019-05-01 01:40:04

зочин [103.57.94.137] 2019-04-30 05:02:31

"Хүний төрсөн нутаг, хүлгийн унасан газар, хунгийн сэлсэн нуур ... эрхэм чухал " гэж нэгэн их хүмүүн хэлсэн байдаг санагдана. Зүгээр л төрсөн нутгийнхан нь хүндэтгэл үзүүлсэн байна шүү дээ. Нутаг орныхон нь хүндэтгэж болохгүй гэж үү? Залуу хойч үеийнхэн нь ч сургааль аваг дээ. Түүнээс биш, аймгаар нь талцуулаад "дайтуулах" гээд байгаа зүйл биш дээ. Гэрэлтэй, гэгээтэй талаас нь бодоцгооё.

zochin [103.212.116.31] 2019-04-29 22:48:36

Mongoliin tsuun heden huniig ene ter gej jalga dovoor ni hubaaj end tend avaachij, iduulj, uulgaj, eldev nertei um zohioj, tsag zav garzdaj baih yamar heregtei um be. Ed nar chuni tertei tergui hiisen ajiltai humuus, hun bur l medej bgaa um chini. Manaihan iim sonin um hiidgee bolih heregtei dee.

Зочин [103.10.22.125] 2019-04-29 12:24:36

одоо бүр цэрэг генералаараа талцаад байлдах гээд байгаа юм уу

Зочин [66.181.161.29] 2019-04-30 01:40:08

Хахаха

зочин [122.201.22.152] 2019-04-29 11:41:00

Нутаг усаараа талцаж хуваагдах,нам эвсэлээр талцах,ажил алба,албан тушаал,цол хэргэм зэрэгээрээ талцаж хуваагддаг хаанахын ямар ёсзүй байдаг болоод ингэж бгаа юм бэ.үндсэн хуулиндаа хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй,хүнийг яс үндэс угсаа гарал ажил албан тушаал арис өнгө нам эвсэл холбоо,аймаг сумаар ялгаварлан гадуурхаж болохгүй гээд заачихсан энэ нөхөдүүд үндсэн хуули болон монгол усад дагаж мөрдөх хуулиа зөрчөөд бгаа юм биш үү.аливаа нэг зүйл хэм хэмжээ хязгаартай байх ёстой, түүнээсээ халиж давах юм бол утга учираа алдаж нийгэмд сөрөг үр дагавар авч ирдэг жамтай.

Зочин [202.9.42.27] 2019-04-29 16:49:18

Сонгууль дөхөөд зовлонтой бна шдэ.нэр цэврээр нь хэдэн генералаа ашиглах гэж бгаа биз

раах [202.9.43.19] 2019-04-29 11:28:28

Энэ хүмүүс дотор нэг хүн өвөрхангайн хүн биш байна.Батсайхан гэж нөхөр чинь сайд хэн болно тэр аймгийн болоод байдаг нөхөр шүү.Ж.Энхбаярыг сайд болоход Говь-Алтай.Цолмонг сайд болоход Архангайн болоод байсан хүн байгаа юм.Ийм хүн сүүлийн үед элбэг болж.

Зочин [192.82.64.216] 2019-04-30 00:28:12

хахах

Зочин [202.9.43.19] 2019-04-29 11:25:15

Энэ хүмүүс дотор нэг хүн өвөрхангайн хүн биш байна.Батсайхан гэж нөхөр чинь сайд хэн болно тэр аймгийн болоод байдаг нөхөр шүү.Ж.Энхбаярыг сайд болоход Говь-Алтай.Цолмонг сайд болоход Архангайн болоод байсан хүн байгаа юм.Ийм новш сүүлийн үед элбэг болж.

zochin [150.129.143.30] 2019-04-29 11:52:52

bolimoor um


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.