ХХААХҮ-ийн дэд сайд Ургамал газар тариалангийн хүрээлэнд ажиллаа

Д.Тулга / Орон нутаг

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Сауле Дархан хот дахь Ургамал Газар Тариалангийн Хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтад ХХААХҮЯ-ны холбогдох мэргэжилтнүүд болон УГТХ-ийн удирдлагууд оролцлоо. Монгол төрийн оновчтой бодлого, шинжлэх ухааны ололт, тариаланчдын нөр их хөдөлмөрийн үр дүнд үр тарианы үйлдвэрлэлийн 30%, төмсний 70%, хүнсний ногооны 80%, жимс жимсгэний 70 гаруй хувьд эх орны судлаачдын бүтээсэн сортууд тариалж байна.

Тариалангийн хөрс хамгаалах, уринш боловсруулах, хөрс боловсруулалтыг цомхтгох, тэг элбэгшүүлж, үр төрөл бүрийн таримал тариалах, үр тариа, төмс, хүнсний ногооны элит үр үржүүлэх технологиуд иж бүрэн нэвтэрсэн аж.

Тариаланчид тариалах ургацын хэмжээ бусад сортуудтай харьцуулахад 1га-гаас авах ургацын хэмжээ 2 хувиар илүү байгаа нь тогтоогдсон. Зөвхөн нэг сорт буюу Дархан 144 сортын тариалалтын дүнгээс харахад бусад сортуудтай харьцуулахад 1 га-гаас авах ургацын хэмжээ хоёр хувиар нэмэгдсэнээр тариаланчдын жилийн орлого 30 орчим тэрбум төгрөгөөр өссөн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.