“Хайлаасны баяр” хийж бүх нийтээр мод тарина 

Д.Тулга / Орон нутаг

МУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэн аймгийн Засаг дарга "Хайлаасны баяр" хийхээр төлөвлөж байгаа аж. Бүх нийтээр мод тарих ажлыг ирэх тавдугаар сарын 4-ний 10:00 цагт зохион байгуулахаар бүх сум, аж ахуйн нэгж байгууллага, уул уурхайн компанид албан даалгавар хүргүүлсэн ажээ.

Өмнөговьд жилд дунджаар 150,000 орчим мод тарьж ногоон байгууламжаа нэмэгдүүлдэг ба энэ жил тэр хэмжээний модыг тарьж арчилгаа тордолтыг хийнэ. Тодруулбал сум бүр 3000 мод, төрийн болон төсвийн байгууллага аж ахуйн нэгжүүд ажилчдынхаа тоогоор, иргэн бүр хоёроос доошгүй модыг тарихыг аймгийн Засаг дарга үүрэг болгосон байна.

Энэ үеэр аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Сум дундын ойн анги мод тарьж буй иргэдийг тарьц суулгацаар ханган, тариалалт хийлгэх, тарьсан мод бутыг арчилж хамгаалах ажлыг хийнэ гэлээ. Иргэдийг цөлжилт тоосжилтоос байгаль дэлхийгээ хамгаалах, мод тарих арга хэмжээнд идэвхтэй оролцохыг холбогдох газраас уриаллаа.

С.ПҮРЭВДОРЖ


Сэтгэгдэл

zochin [66.181.161.5] 2019-05-01 02:49:54

Mongol ulsin irgen bolchihood alga daram gazar tai bolchihoo geheer oldodgui um bna lee iim baihad yaj mod tarih ve dee

Iregn [202.179.25.176] 2019-04-30 07:57:08

Ger horoolold hashaa bur 3 mod but tarih uureg uguh heregtei bainaa. Horood ni sanaachlagatai ajillah heregtei baih daa.

Зочин [66.181.187.130] 2019-04-30 06:13:07

Арчилгаа тордлого хийдэггүй баахан мод жил жилд л гудамд суулгах юм. Ургаж байгаа үгүй нь ч мэдэгдэхгүй хаячихдаг. Уг нь гэр хороололын айл болгон хашаандаа 2 мод тарьчихвал... бас гандан хийд уриалаад өөрсдөө үлгэрлээд орчиндоо мод тариад , мод тарих нь том буян үйлдэж хурааж байгааг иргэдэд сурталчилж таниулж заадаг болчихвол хот, эх орон минь модтой л болчихно до.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.