Халхголын дайны ялалтын 80 жилийн ойн нээлт ирэх сарын 06-нд болно

Д.Тулга / Орон нутаг

Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг Халхголын байлдааны ялалтын 80 жилийн ойг 2019 оны 08 дугаар сард тэмдэглэн өнгөрүүлнэ. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны долдугаар сарын 210 дугаар тогтоолоор Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг 2019 ондтэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэр гарсан.

Энэ хүрээнд ойд бэлтгэх, зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан бөгөөд ойг тэмдэглэн өнгөрүүлэх аймгийн ажлын хэсгийн даргаар аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл томиллоо. Ойн арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 5 салбар хороон байгуулагдсан. Ойг зохион байгуулах хорооны хуралдаан боллоо.

Халхголын ойн хийгдэх томоохон ажлуудын нэг Халхгол суманд байрлах хөшөө дурсгалуудыг сэргээн засварлах ажил хийгдэх бөгөөд аймгийн ИТХ-аар төсөв хөрөнгийг баталж, эхний байдлаар 6 хөшөөний тендерийн ажил зарлагдаад байна Үүнд Яковлевийн хөшөө, ханан хөшөө, Ерэнбаатарын хөшөө, Хилчин дайчдын хөшөө, Монгол дайчдын хөшөө дурсгалуудыг аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар засварлах ажил хийгдэнэ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Халхголын Ялалт хөшөө, Монгол улсад цорын ганц Халхголын дайны түүх өгүүлэх “Ялалт” музейн гадна пасадыг засварлах ажил бүрэн хийгдэнэ. ОХУ-ын зүгээс тодорхой тооны хөшөө дурсгалыг засварлах ажил хийгдэх бөгөөд судалгааны ажил хийгдэж байна.

Бүтээн байгуулалтын ажлаас гадна ойтой холбоотойгоор аялагчдад зориулсан Халхголын чиглэлийн замын замын тэмдэг тэмдэглэгээг шинээр хийх юм. Үүнд замын уулзвар болоод таних тэмдэглэгээ, хөшөө дурсгалуудын байрлах тэмдэглэгээ, танилцуулгыг бүрэн шинэчлэх ажил хийгдэх юм. Аймгийн Засаг даргын Захирамжаар байгуулагдсан 5 ажлын хэсгүүд төлөвлөгөө гарган үе шаттайгаар ажлуудыг зохион байгуулж байна. ирэх сарын 06-нд Халхголын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан аймгийн нээлтийн үйл ажиллагааг Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулах ажээ.


Сэтгэгдэл

Ойг тэмдэглэх нь УЧИРТАЙ ба Монголд ач холбогдолтой. [202.131.228.118] 2019-05-01 04:47:41

Энэ арга хэмжээг ямар ЦАР ХҮРЭЭТЭЙ зохион байгуулахад анхаарах хэрэгтэй. Мэдээж ОХУ-ын улсаас хүмүүс ирэх байх, Путин ч ирж магадгүй. Гэтэл Украин, Белорусаас хүмүүс ирэх үү, тэдний хүмүүс Халх Голд байлдаж л байсан байх ёстой? Урд хөрш БНХАУ-аас хүн урьж авчрах уу? Дайн дуусч бид энх тайвнаар оршиж байгаа юм чинь Японоос хүн урих уу, тэдний албан ёсны төрийн төлөөлөгчид ирэх үү? Үүний дараа Халх Голын арга хэмжээнд АНУ, БНСУ зэрэг бусад оролцогчид оролцье гэж магадгүй, тэдгээрийг яах вэ? Монголын ГХЯ эрх биш эдгээр чиглэлд ажиллаж байгаа байлгүйдээ.

Зочин [103.229.120.21] 2019-04-30 14:37:54

ГАЗАР НУТГААСАА ӨМ ЦӨМ АЛДСАН ЯЛАЛТ .

иргэн [103.10.23.116] 2019-04-30 13:08:44

Өвгөдий минь тэмцэж тулалдаж амь насаараа хамгаалаж бидэнд үлдээсэн газарын баялаг эх нутагыг минь Адчил нэрээр луйвардаж хулгайлаж эх орноо гэсэн иргэнийг алаж талаж Газар нутаг баялагыг минь хахуулийн мөнгөөр гаднийханд зараж хахууль авч Нам нэрээр төрийн төлгойд хулгайч нар зайдлаж Бүр давраад төрийн ордоны дэрэгдэх төв талбайгаа хулгайч нарт хахуулийн мөнгөөр зараж Мөнгөний барцаанд тавих хүтлээ Монгол төр мөхөн доройтсон байна Энэ хариуцлагынг Ард түмэн төрийн эрхийг ээлжлэн бариж байсан МАН *АН аас асуух хариуцлаг тооцох хэрэгтэй болжээ Хариуцлаг тооцох сонгууль ойртож байна ард түмэн минь бүү хулгайч нарын бэлэг сэлт мөнө хоосон худлаа амлалт зэрэгт хуутаарай хууртаж ханлаа үзлээ мэдлээ одоо болийл доо

зочин [66.181.186.63] 2019-04-30 12:36:05

Дорнод нутгийнхан минь хүн нэрээ тогос өөдөө гэж үгтэй одооноос орон нутагаа эмх цэгцтэй архидалт багатай ажил төрлөө сайн хийцгээгээрэй домогт нутгийн хүмүүс нэгийг бодно байгаа.

Зочин [150.129.140.18] 2019-04-30 06:02:17

Домогт дорнын тал нутгийнхандаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Зочин [66.181.161.5] 2019-04-30 07:28:02

bayrlalaa tand, eruul enhiig husiy!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.