Харааны бэрхшээлтэй хүүхдүүд, ахмадуудад үзлэг хийж, үнэ төлбөргүй харааны шилийг тааруулж байна

Д.Тулга / Орон нутаг

Дархан-Уул аймагт БНСУ-ын Пусан хотод үйл ажиллагаа явуулдаг “Пусан Донгрэ Ротари Клуб”-ээс хоёр дахь жилдээ тус аймагт ажиллаж байна. Энэ үеэр харааны бэрхшээлтэй хүүхдүүд болон ахмадуудад үзлэг хийж, үнэ төлбөргүй харааны шилийг тааруулж байна. Харааны шилийг БНСУ-д үйлдвэрлэж хоёр сарын дараа иргэдэд тараан өгөх ажээ.


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.59] 2019-04-30 07:55:21

Яг хаана?

Зочин [202.126.89.196] 2019-04-30 07:33:35

Нэр томьёо нь Харааны бэрхшээлтэй иргэд, сонсголын бэрхшээлтэй иргэд гэх мэт хуульчоагдан нэрлэгдэж байгаа

судлаач [202.21.96.74] 2019-05-01 02:31:30

Хөгжлийн бэрхшээл гэж ДЭМБ-ын тодорхойлолтоор харааны шил зэрэг ойр зуурын нэмэлт хэрэгслээр засагдахааргүй үйлдлийн хязгаарлалт гэж байгаа. Харааны шилээр засаж болж байгаа хараа алдагдалт бол согог юм, хөгжлийн бэрхшээл биш. Зүйрлэх юм бол хиймэл шүд; шүдээ авахуулснаар юм зажлах боломжгүй болсноор хиймэл шүд хийлгээд асуудлаа шийдэв. Тиймээс энэ бол хөгжлийн бэрхшээл биш. Гэтэл хиймэл шүд хийлгээд ч шийдэгдэхгүй амны гажиг, тэр нь хэл яриа, харилцаа, нийгмийн оролцоонд нь саад учруулаад байгаа бол хөгжлийн бэрхшээл болно. Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт төлөвшөөгүй, наад захын ойлголт байхгүй байгаагийн жишээ бол энэ нийтлэл.

судлаач [202.21.96.74] 2019-04-30 07:09:23

Харааны бэрхшээл биш л дэ. Хараа муутай хүмүүс байна. Бэрхшээл гэх юм бол нүдний шилээр засагдахгүй хараа алдагдалт, огт хараагүй хүнийг хэлнэ. Сэтгүүлчид ашиглаж байгаа нэр томъёондоо хариуцлагатай хандана уу. Одоо харааны бэрхшээлтэй хүмүүст үйлчилгээ үзүүлсэн гээд тайлан бичээд унах вий дэ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.