“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ“-т 2,000 гаруй ажлын байрыг танилцуулж байна

У.Уранцэцэг / Нийгэм

Өнөөдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын цогц үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх зорилготой “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд болж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд ХНХ-ын сайд С.Чинзориг, дэд сайд н.Мөнгөнчимэг, төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга н.Алтансүх, НДЕГ-ын дарга н.Зоригт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн газрын дарга н.Ганчимэг, НХЭГ-ын дарга П.Батхүлэг болон бусад албаныхан, иргэд оролцлоо.

image

image

Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэх ХНХ-ын сайд С.Чинзориг хэлэхдээ:

-Олон улсын хөдөлмөрийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жил, Монгол улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд бид иргэддээ илүү ойрхон ажиллах үүднээс нээлттэй хаалганы өдөрлөгийг төв талбайдаа зохион байгуулж байна. Монгол улсын Засгийн газраас Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн олон хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө, ард, иргэдээ ажилтай, орлоготой болгохын төлөө бид хичээж ажиллаж байна. Бидний зүгээс хэрэгжүүлж байгаа ажилд идэвхитэй оролцож байгаа иргэддээ талархал илэрхийлье. Монгол улсын санхүүгийн байдал нэг үеэ бодвол сайжирсан. Улсын эдийн засаг 2018 онд 6,9 хувиар өссөн. Төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөг давж, гадаад вальютын нөөц нэмэгдсэн гэх зэрэг олон эерэг үзүүлэлтүүд гарч байгаа хэдий ч эдийн засгийн байдал эмзэг хэвээрээ байгаа. Хэдийгээр төсөв санхүү эмзэг байгаа хэдий ч Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээрх олон зорилт, амлалтуудыг биелүүлэхийн төлөө ХНХЯ ажиллаж байна. Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг нийт иргэд адилхан хүртэх ёстой гэсэн зорилт тавин ажиллаж байна. 2014 оноос нэг ч төгрөгөөр нэмэгдүүлж чдаагүй байсан бол энэ Засгийн газар 2 удаа бодитойгоор цалин нэмлээ. Төрийн албан хаагчидын ажлын ачаалал, ур чадвараас нь хамааруулан ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоосны ачаар эдгээр ажилчидын цалин 27 хүртэл хувиар нэмэгдсэн. Үүнээс гадна ахмад настнууд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдрүү чиглэсэн олон ажлыг зохион байгуулж байна. Цаашид ч бид энэ төрлийн ажлыг илүү хийж хэрэгжүүлнэ гэв.

Өнөөдрийн нээлттэй хаалганы өдөрлөгт 120 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байна. Үүнд:

-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар,

-Нийгмийн даатгалын ерөнхий газар,

-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар,

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар,

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв,

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны инситут,

-Мэргэжлийн боловрол, сургалтын үнэлгээний төв,

-Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор,

-“Өнөр бүл” хүүхдийн төв,

-Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв гэх зэрэг байгууллагууд оролцож байна.

Мөн ахмад настны үндэсний төв болон тус яамны харъяа аймаг, нийслэл, дүүргийн газар, хэлтсүүд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудаас гадна ОУХБ хөдөлмөрийн хувийн биржүүд, аж ахуйн нэгжүүд, бичил бизнес эрхлэгчид ирсэн байв. Түүнчлэн нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр жижиг, дунд бизнес эрхлэгчид үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ худалдаалж, иргэдэд суртачилан танилцуулж байна.

image

image

image

image

image

image

image

image

image

image


Сэтгэгдэл

Зочин [103.229.120.14] 2019-05-01 06:04:14

Дээрхи иргэний сэтгэгдэл гашуун ч гэсэн үнэн шүү !!!

Зочин [202.179.31.74] 2019-05-01 00:52:33

Нээлттэй хаалганы өдөр л гэнэ бусад өдөр хаалга хаалттай байдаг юм байхдаа

ЗОЛЛОНТ [103.10.23.116] 2019-04-30 11:30:27

ХУВИЙН ЭМЛЭГҮҮДЭД ДААТГАЛААР НУРУУ НУГАСНЫ ДУРАНГИЙН МЭС ЗАСЛАЛЫГ ХИЙДЭГ БАЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА МОНГОЛДОО ЭНЭ ДУРАНГИЙН МЭС ЗАСЛАЛЫГ ХИЙЖ ЧАДАЖ БАЙХАД ЗААВАЛ ӨНДӨР ТӨЛБӨР ТӨЛХИЙГ ШААРДАГ БАЙХ НЬ МӨНГӨГҮЙ ИРГЭДЭЭН ЗОЛИВОН НОХОЙ МЭТ ҮЗЭЖ БАЙГАА ТӨР ӨНӨӨДӨР МОНГОЛД ОРШИН БАЙНА ГЭСЭН ҮГ ЭНГЭЖ УДААН ДОРОМЖОЛОХ ЮМ БОЛ ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ҮХЭХ ХОНГОО ТООЛСОН ХҮМҮҮС ТАА НАРЫН АМЬ НАСААР АМЬ НАСАА СОЛНО ШҮҮ СОЛЬХОД НЭГ ТЭСРЭХ БӨНБӨГ НЭГ БИНЗЭЭН КОЛОНК Л ХЭРЭГ БОЛНО ЗАЙСАН ТЭНГЭРТ ХИЙСНЭ

Зочин [202.179.31.59] 2019-04-30 07:57:01

Дархан-Уулд 8 өрхийн эмч дутагдалтай байна гэсэн. Төгсөгчид ажлын гараагаа эхэлж буй хүмүүст сайхан боломж шүү !


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.