“Cinema Awards 2019”: Монголын кино урлагийн шилдгүүдийг Холливуудын уран бүтээлчид шалгаруулна

Д.Тулга / Энтертайнмент

“Өргөө сүлжээ кино театр” нь 2019 онд 10 жилийнхээ ойтой золгож байна. Энэ ойнхоо хүрээнд 2019 оны турш томоохон тэмдэглэлт ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Үүний нэг нь “Холливууд Монголд” олон улсын кино фестиваль мөн уг фестивалийн хүрээн дэх монголын кино урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Cinema Awards 2019” шагнал гардуулах ёслолын ажиллагаа ажээ.

Энэхүү шагнал гардуулах ёслол нь хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд цаашид 2 жил тутамд уламжлал болгон явуулна хэмээн Өргөө кино театраас мэдэгдлээ. “Cinema Awards 2019” -т 2017, 2018 онуудад кино театрт нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болсон 80 гаруй уран бүтээлээс шилдэг 15 -ыг нь үзэгчдийн санал, бокс оффисын жагсаалтыг харгалзан шалгаруулсан байна. Эдгээр бүтээлүүд нь “Шилдэг кино”, “Шилдэг жүжигчин”, “Шилдэг кино зохиол” гэх мэт 10 номинацид нэр дэвшин өрсөлдөх юм.

image

Энэ удаагийн шилдгийн шилдгийг шалгаруулах шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд анх удаа Оскар болон Эммигийн шагналт Холливуудын кино уран бүтээлчид ирж оролцож байгаагаараа онцлогтой. Алдарт “Game of Thrones” цувралын найруулагч Дэвид Петрарка, “Fantastic Beasts: The Crimes of Grindelwald” киноны жүжигчин Клаудия Ким, Холливуудын А зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак, “Crazy Rich Asians” киноны продюсер Тим Кодингтон гэх мэт 16 алдарт уран бүтээлчид тайзнаа гарч шагнал гардуулан оролцоно.


Сэтгэгдэл

Зочин [73.95.134.245] 2019-05-01 18:49:19

Өнөөгийнхний кино гээд байгаа юм бол ердөө ТВ эвлүүлэг төдий юм. Агууллага хййц нь ч гэсэн гаднынхныг дуурайсан хоосон хэлбэрдэл.Энэ шагнал гээд байгаа нь хүртэл Аwards -гээд дуураймал нэртэй. Hollywood киног маш нарийн технолооор бүтээдэг ,харин агууллага тал нь бол тийм ч өндөр биш. Тиймээс боломж байдаг бол технологийг нь дуурайх хэрэгтэй. Манай киночид өөрөө зохиолоо бичдэг,өөрөө найруулдаг, өөрөө зурагаа авдаг,өөрөө тоглодог ,өөрөө бас яадаг ч гэн үү ярьдаг юм билээ. .Киног ингэж бүтээдэггүй юм.

Зочин [176.179.161.113] 2019-05-01 06:05:23

Mongoliin kino gej haashaa harsan yum baidag yum icheechee

batkhuyag [202.9.42.171] 2019-05-01 05:39:31

ichij amidraach ee, amerik zda naryg avchraad uursdiiguu uneluulekh yum gene, amerikchuudad ta nar bol suraggui shd, odoo bolitsgoo l doo, gadnykhnyg duuraij alia salbadai boldogoo bolij uz, umnuus chini ichij bna kkk

Монгол бол Голливуудад юманд хүрэхгүй. Тэднээр заалгуулах хэрэггүй. [202.131.228.118] 2019-05-01 04:09:24

АНУ бол АНУ. Монгол бол Монгол. Монголд бол Голливудын загвараар кино шалгаруулах ИРЭЭДҮЙГҮЙ шүү дээ. Иймд Америкаар киногоо шалгаруулах үр дүнгүй. Харин Монголын кино коммерци буюу худалдааны зүйл болохоос ИЛҮҮ хүнд юм бодуулсан буюу ИНТЕЛЕКТУАЛ киногоор юманд хүрнэ. Үүний тулд Монгол бол Голливууд биш, харин Европ, Азийн бусад кинофестивалиудад оролцохыг илүү санаархах хэрэгтэй.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.