Эзэн хаан Акихито: Японы ард түмэндээ чин сэтгэлээсээ талархаж байна

Д.Тулга / Гадаад мэдээ

1989 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр эхэлсэн Хэсэй тоолол өнөөдрөөр дуусч, эзэн хаан Акихито хаан ширээнээсээ буух түүхэн ёслол боллоо.

Япон улсын эзэн хаан Акихито насан өндөр болсон тул 85 насандаа хаан ширээнээсээ бууж, Нарүхито хунтайжид залгамжлуулахаар болсон юм. Сүүлийн 200 жилийн хугацаанд тус улсад эзэн хаан Акихито шиг амьд ахуй насандаа хаан ширээгээ залгамжлуулсан удаа үгүй бөгөөд бараг 3000 жил үргэлжилж буй угсаа залгамжилсан хаант улсын хувьд ховор үзэгдэл гэдгийг хэвлэлүүд онцолж буй юм.

Эдүгээ 85 настай Эзэн хаан Акихито 30 жил сэнтийд заларсны эцэст ийнхүү хаан ширээнээсээ буув.

Зураг: Эзэн хааны ордонд хаан ширээнээсээ буух ёслол үйлдэх үеэр

30 жил хаан ширээнд заларсан Акихито хамгийн түрүүнд Японы ард түмэнд хандан “Улсынхаа бэлэг тэмдэг хэмээн надад тусалж дэмжиж ирсэнд чин сэтгэлээсээ талархаж байна” гэжээ.

Тэрбээр үргэлжлүүлэн “Өнөөдөр би эзэн хаан байх сүүлийн өдөр. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд эзэн хааны хувиар өөрийн үүргийг биелүүлэхдээ ард иргэдээ хүндэтгэн, тэдэнд итгэж ирсэн бөгөөд боломжит бүх зүйлийг хийсэн нь маш завшаантай хэрэг. Энх тайван, аз жаргалыг Японы ард түмэн болон бүх дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүн бүрт чин сэтгэлээсээ хүсэж, залбирах болно” гэжээ.

Ёслолд Абэ тэргүүтэй Засгийн газрын кабинет, ихэс дээдсээс бүрдсэн 300 зочин оролцсон бөгөөд Ерөнхий сайд Шинзо Абэ эзэн хаан Акихитог баяр баясал болон уй гашууг хуваалцаж, байгалийн гамшиг гэх мэт хэцүү цагт Японы ард түмэнтэй үргэлж хамт байж, тэдэнд итгэл найдвар, эрч хүч өгч байсныг дурдаад Японы гэрэлтэй ирээдүй, энх тайван, итгэл найдварын төлөө эрхэм дээдсийн хийж ирсэн зүйлсийн төлөө түүнээр бахархаж, цаашид ч хичээх болно гэдгээ илэрхийлжээ.

Эх сурвалж: japantimes.jp


Сэтгэгдэл

Зочин [192.82.65.200] 2019-05-02 05:39:12

1972 онд дипломат харилцаа тогтоох үед 1945 оны 8 сарын 10 өдөх БНМАУ-гаас Япон улсад зарласан дайны зарыг хүчингүй болгосон гэдэг.

Япон Монголтой ямар байдалд байдаг юм бол? [202.131.228.118] 2019-05-01 07:46:27

Японууд ОХУ-тай "дайны байдал"-тай хэвээр байгаа гэсэн. Хоёр орон хоорондоо дипломат харилцаатай нь үүнд нөлөөлдөггүй. Энэ нь Японы хойно байдаг 4 арлын талаарх маргаантай холбоотой, тэдгээр арал дэлхийн 2-р дайны төгсгөлөөр Орост шилжсэн юм. ТЭГЭХЛЭЭР Япон улс нь Монголтой ямар байдалтай БАЙДАГ ЮМ БОЛ? Бид чинь ЗХУ-тай хамтраад л Японтой байлдсан, одоо ОХУлс бол манай стратегийн түнш.

Зочин [202.9.42.209] 2019-05-03 00:21:48

Оросууд тэр ьом газар нутагтай бж өгч л бхгүй дээрэнгүй үндэстэн

Зочин [202.179.31.109] 2019-05-01 01:16:24

Банзай


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.