624 га талбайг ойжуулахад 250 сая төгрөгийн санхүүжилт олгоно

М.Амаржаргал / Орон нутаг

Өмнөговь аймагт 100 га ойн зурвас, заган ойн нөхөн сэргээсэн 500 га, мод үржүүлгийн 24 га газар бүхий нийт 624 га газар, сургалтын төвийг орон нутгийн ойн ангид хүлээлгэн өгөх гэрээ байгуулжээ.

Тус гэрээнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч, БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Жон Жэ Нам, Ногоон хэрэм төслийн захирал Сон Ин Гён нар гарын үсэг зурсан байна. Дээрх талбайг улсын ойн санд бүртгэж, Өмнөговь аймгийн Сум дундын ойн анги хариуцан хамгаалах юм байна. Эдгээр ойжуулсан талбай, сургалтын төв, мод үржүүлгийн газрыг усалгааны иж бүрэн систем, дэд бүтэц, тоног төхөөрөмж дагалдаж байгаа бөгөөд ойролцоогоор 4.4 тэрбум төгрөгийн өртөгтэй аж. Мөн төслөөс 624 га талбайн арчилгаанд зориулан зөвхөн эхний жилийн зардал болох 250 сая төгрөгийн санхүүжилтийг олгох аж. Цаашид ч санхүүжилтийг Улсын төсөв болон орон нутгийн хөрөнгөөр шийдэх юм байна.

Уг ажил нь Монгол-Солонгос хоёр улсын Засгийн газар хамтран 2007 оноос цөлжилтөөс сэргийлэх, шар шороон шуургыг багасгах зорилгоор “Ногоон хэрэм” төслийн хүрээнд хийгдэж байна.


Сэтгэгдэл

иргэн [192.82.66.196] 2019-05-01 02:59:06

Ногоон хэрэм сайн байна. хамар доорхи сүйтгүүлсэн ТУУЛ голын бургасыг буруутай луйварчидаар нь буцааж тариулах нь хэзээ вэ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.